УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай улс
төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр ярилцлаа.
-Дэлхийн хөгжингүй орнууд хямралаас
гарч, бодит эдийн засаг нь сэргэлээ гэж эдийн засагчид ярьж байна. Манай улс
хямралаас хэзээ гарч, эдийн засаг нь сэргэх вэ?
-Сайн хэлж чадахгүй нь. Төсөв энэ оны эхний есөн сарын
байдлаар 330 гаруйтэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Ирэх жил байдал хүндрэх
төлөвтэйбайгаа. Төсвийн алдагдлыг гадаад, дотоодын эх үүсвэрээр нөхөж
чадахгүйучраас Засгийн газраас бонд гаргах тухай яригдаж байна. Төрийн
болонзахиргааны байгууллагуудын урсгал зардал буурахгүй байна. Дэлхийн банк,
Олон улсын валютын сангийнхан "Монгол Улс төсвийн зарлагаа багасгаж,
төсөвтөө хуримтлал бий болгохгүй бол эдийн засаг нь улам хүндэрнэ" гэж
хэлж байгаа. Нөөгөөтэйгүүр, банкны салбарт үүссэн нөхцөл байдал арилаагүй
байна. Үүнд Монголбанк анхаарал хандуулж, одоогийн нөхцөлөөс муутгахгүй байх
тал дээр ажиллаж байгаа. Манай улс хямралаас гараагүй. Гэхдээ хямралтай байна
"гээд бодоод байвал сэтгэлгээний хямралд хүрэх аюултай. Байдал маш хүнд
байна гэж яриад байвал худалдан авалт буурч, цаашлаад бараа бүтээгдэхүүний
эргэлт муудна. Тэр хэмжээгээр Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг.
-Сэтгэлгээний хямралаас гарахын тулд
яах ёстой вэ?
-Олон улсын валютын сангаас сүүлийн үед хийсэн судалгааны
дүнгээр манай улсын эдийн засгийн байдал муу байгаа ч УИХ, Засгийн газраас авч
байгаа арга хэмжээ нааштай байна. Хамгийн гол нь төсвийн эх үүсвэр дээр
анхаарч, олсныхоо хэмжээгээр зарлагдах биш уул уурхайн баялгаас олж байгаа
ашигаараа хуримтлал бий болгох хэрэгтэйг сануулсан. Тэгэхээр манай улсын
нийгэм, эдийн засгийн байдал бидний тооцож байсан хүнд нөхцөлөөс гарч, амьсгаа
авах чадалтай болсон. Тэгэхдээ тайвшрах болоогүй.
-Оюутолгойн гэрээг баталчихлаа.
Ингэснээр эдийн засагт өөрчлөлт орж байна уу. Та энэ талаар ямар бодолтой явдаг
вэ?
-Монголын нийгэм дахин ухаарах, шинээр харах төвшинд явж
байна уу даа гэж би боддог. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн
газар байгуулсан, сонгуулиас үүдэн гарсан үр дагварууд, мөн улс төрийн намуудын
хүрээнд явагдаж байгаа шинэчлэлийн гэж хэлж болохоор үйл явц, арга хэмжээнүүд
шинэ эрэлт, шаардлага бий болгож байна. Улс төр, нийгмийн хүрээнд гарч байгаа
хямрал,хүндрэл, бэрхшээлтэй зүйлүүд биднийг том сорилтын өмнө аваачсан. Цаашид
ч олон том сорилт ирэх байх. Монголчууд түүхэндээ анх удаа том эдийн засгийн
төсөл хэрэгжүүлэх нь. Хэдийгээр "Мянганы зам" гэж ярьж байсан ч энэ
удаа Оюутолгой, тавантолгой, ураны орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах
талаар ярьж байна. Энэ ньэдийн засгийн маш том хөрөнгө оруулалт шаардсан,
Монголд хэзээ ч хэрэгжижбайгаагүй төсөл хөтөлбөрүүд яригдаж, бодит байдал дээр
биелэлээ олж байна. Оюутолгойн гэрээ байгуулагдлаа. Сайн, муугаар ярьж байгаа ч
бидний хувьд анх удаа хөрөнгө оруулалтын том гэрээг байгуулсан. УИХ, Засгийн
газар байтугай ард түмний дунд маш том хэлэлцүүлэг явууллаа.
-МАХН-аас эхлүүлсэн аяны хүрээнд
"Ардчилал ба Улс төрийн нам" сэдэвт онол практикийн бага хурал
боллоо. Энэ талаар таны байр суурийг сонсвол...?
-Улс төрийн намын хүрээнд яригддаг, нэн түрүүнд мэдэх ёстой
асуудлуудыг улс төр судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ хурлыг зохион
байгуулж байна. Улстөрч хүний хувьд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсъё, улстөрч
болоод төрийн намын өмнө ямар асуудал тулгамдаж бай харах гэж сонсогчийн хувиар
оролцож байна. Нийгмийн ардчиллын хүрээнд хурал зохион байгуулж, хэлэлцүүлэг,
судалгаа явуулж байгаа нь МАХН-аас зохион байгуулсан гурван сарын аяны үр дүн
гэж ойл байна, би.
-Нийгмийн ардчилал яг юуг хэлээд
байгаа нь Иргэд энэ талаар ойл муутай байдаг?
-Ардчилал гэдгийг нэг хэсэг нь "Би ардчилагч, нөгөө би
ардчилсан хүчин" ярьдаг ойлголт хоцрогдсон. Харин "Ардчилал"
гэдэг хэсэг бүлэг хүний биш олон түмний үнэт зүйл. Тиймээс “Олон түмний
засаг" тодорхойлдог. Энэ нь хууль дээдлэх үзэл санаан дээр суурилсан, төрт
ёсны тогтолцоотой байх, хүний эрхийг хангадаг, хамгаалах зэрэг үнэт зүйлийг
тусгасан нийгмийн төвшинд болсон шударга ёсны тогтолцоо юм.Улс төрийн хүрээнд ч
г бид ёс зүйтэй байх, ултай суурьтай харилцахыг хэлж байгаа нь нийгмийн
ардчилал. Эдгээрийг ын өндөр хөгжилтэй Герман, Швед, Франц зэрэг оронд нийгмийн
ардчиллын эвсэг найрсаг ёс, ахан дүүсийн харилцаа давамгайлдаг. Тэгэхээр
Монголын нийгэмд ардчилал бодит утгаараа төлөвшиж яваа. Үүнийг эргэлт буцалтгүй
руу нь түлхэн оруулахад сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Хүн бүр өөрсдийгөө
ардчилагч ойлгоод, эрх чөлөөгөө мэддэг, бусдыг хүндэтгээд,эрхээ хамгаалахын
төлөө шаарддаг, ойлгодог төрийн тогтолцоог бүрдүүлж чадал нийгмийн ардчилал
оршин тогтох болно.
2009
оны 11-р сарын 04, Лхагва гариг
Монголын
мэдээ
No comments:
Post a Comment