УИХ-ын
гишүүн Ж.Сүхбаатартай улс төржөөгүй яриа өрнүүллээ. Бас түүний дотоод ертөнц,
түүний хүүхэд насны дурсамжаар аялав.
-Та дуулдаг уу. Эр хүн наадамд
гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг дээ?
-Ер нь дууддаггүй. 10 жилийн сурагч
байхдаа ч соёл, урлагийн арга хэмжээнд оролцдоггҮй байсан. Солгой хоолойтой.
Харин 2008 оны сонгуулиар 2-3 дууны үг цээжилж аваад амьдралдаа анх удаа дуулж
үзсэн.
-Тэгээд найранд ээлжээ яаж аргалж
байв даа?
-Өө тэгээд эхлүүлээд л орхидог юм.
Бусдын дэмжлэгийг авна. СЕХ-нд ажиллаж
байсныг эс тооцвол
хөдөө, гадаа явдаг ажил нэг их хийж
байгаагүй. Тийм болохоор дуулах хэрэг гарч, санаа зовоож байсангүй.
-Сурагч байхдаа ямар арга хэмжээнд
түлхүү оролцож байсан бэ?
-Нийгмийн ажилд нэлээд идэвхтэй
оролцдог, ангийн дарга байлаа. Бид социализмын үеийн сурагч, улс эх орны төлөө
гэсэн итгэл үнэмшлээр л хүмүүжсэн. Спортоор хичээллэдэг байсан. Аав маань
спортын хүн. Иймээс ангиа ч, сургуулиа ч төлөөлж спортын тэмцээнд их оролцож
байсан.
-Та хэр хэнхэг хүүхэд байв?
-"Болд хэрхэн хатаагдсан
нь", Лениний бага нас, хүүхэд насандаа ямар байх ёстой вэ, Сухомлинскийн
сурган хүмүүжүүлэх ном зохиол, "Школьный вальс" кино гэх мэтээс
"Бусдыг манлайлах, даруу төлөв байх ёстой юм байна" гэсэн ойлголт,
хүмүүжилтэй болсон. Сахилга, бие бялдрын хүмүүжил, сурлага, спорт, зан
суртахуун гээд бүх талаараа үлгэр дуурайл болох ёстой гэж ойлгодог. Наад зах нь
охидтой үерхээд, захиа өгч явсангүй. Сургуулийнхаа биш ч ангийнхаа хэмжээнд бол
манлайлдаг хүүхэд байлаа.
-Охидод огт захиа өгч байгаагүй гэж
үү?
-Ном их уншдаг байсан учир
шохоорхол, хайр дурлал гэж юу вэ гэдгийг нэлээд судалсан. Шохоорхол тийм
байдаг, гэнэн томоогүй ийм аддаа гардаг гээд номноос уншчихсан учир туршлагагүй
ч гэсэн мэдлэгтэй болчихсон байсан. Тэгээд ч тэр үеийн үзэл суртлын нөлөөнд их
автсан байсан биз. Коммунист, өв тэгш хүн болж өөрчлөгдөх ёстой гээд хүлээгээд
авчихсан, асуудалд энэ үүднээсээ хавддаг. Тэр үед намайг хэнхэг биш, цөөн хүн
коммунист гэж хэлдэг байсан. Даруу байх ёстой гэж бодсон учир ангиасаа давж,
өөр газар сүрхий болж харагддаггүй.
Ангийнхаа хөвгүүдийг тэвэг
тоглуулахгүй, тамхи татуулахгүй гэдэг хүүхэд байсан. Тэвэг бол хятадуудын
зохиосон тоглоом, монгол хүний толгойгоор тэд тоглож байна гэсэн үг гэж уншсан.
Бас бөөрөнд муу. Энэ хоёрыг хийсэн хүүхдүүдийг найзынхаа хүрээнд оруулдаггүй
байлаа. Манай ангийн хөвгүүд намайг дагаж, өглөө бүр гүйнэ, шатар сурна. Кино
үзсэн ч тасалбар авчихаад дуудна. Мэдээж хүүхэд л болсон хойно надаас нууж,
зарим нь тэвэг тоглож, тамхи татна. Тэгэхээр бусад нь надад матна. Тэрийг нь
хэлэхээр их эмзэглэдэг.
Бас жилд нэг удаа том биш ч гэсэн
"нэр төрийн" зодоон хийчихнэ. Тэр хэрээрээр нэр хунд бас өснө шүү
дээ. Хэдийгээр даруухан байсан ч гэсэн спортоор хичээллэдэг учир тавдугаар ангид
байхдаа л 910 дугаар ангийнхантай барилдахад ойролцоо хүчтэй байсан. Давуу
талаа нуух гэж нэлээд хичээдэг байж. Уг нь түүгээрээ онгирсон бол өөртөө илүү
урам, итгэл авч, арай өөр явах байсан болов уу.
Гэхдээ даруу байх нь хүний хүчтэй
зан чанар гээд бат ойлгочихсон. Сурагч насандаа өндөр сахилга бат, дээд зэргийн
ёс суртахуунтай, хүнлэг байх ёстой гэсэн .бодлоор зэвсэглэгдсэн, социалист
тогтолцооны нэг эрэг шураг болохоор бэлтгэж байж дээ. Үзэл сурталд ингэж хэт
автаж байснаа бодохоор сонин л байдаг юм. Гэхдээ 1990 онд би 15 настай байсан,
ардчилсан хувьсгалын үзэл санаанд хурдан "ууссан". Сурагч
байхдаа бүгд л надад итгэл гэдэг ачаа үүрүүлсэн
байлаа. "Сүхбаатар бол юм бүхэнд шиддэг, зөв хүмүүжилтэй" гэж
ханддаг. Дандаа л ийм мэдрэмж авч байсан. Ээж, аав хоёр хүртэл "Миний хүүг
хүмүүс мундаг гэдэг юм чинь шалгалтаа өгөөд их сургуулийнхаа хуваарийг авчих
биз" гэж халддаг байлаа. Тэр итгэлийг дааж, үүрч явсан болохоор бусдад
зэмлүүлж, алдаа гаргаж байсангүй. Бас өөртөө итгэлтэй, заримдаа хэт шазруун болсон.
-Хүн үзэл бодолдоо үнэнч байх ёстой
гэж ярьдаг. Гэвч нөгөө талаар үзэл бодол цаг хугацаанаас хамаарч өөрчлөгддөг.
Хүүхэд байхдаа Та социалист үзлээр хүмүүжиж. Харин одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Цаг үе бур хүний сэтгэлгээ,
хандлагыг өөрчилж байдаг. Гэвч суурь хүмүүжил, хандлага нь өөрчлөгдөхгүй.
Тухайлбал, хун хүндээ найрсаг хандах ёстой гэдэг дээр би хуучин социалист
үзлээрээ ханддаг. Тэр үзэл санаа одоо ч үнэтэй хэвээр. Харин нийгмийг дагасан
асуудалд өөрийгөө илэрхийлэх байдал, амьдрал, ажилд өөрчлөлт гарсан. Коммунист
үзэл суртлын үед нэг намын бүтцэд харьяалагдсан хүнд хувийн өмч, эрх чөлөө ,
сүсэг бишрэл байхыг зөвшөөрдөггүй байлаа. Тэгвэл одоо би эрх чөлөө, сүсэг
бишрэл, итгэл үнэмшлийн шинэ үнэлэмжтэй болсон. Сүсэг бишрэлтэй байх нь хүнийг
хүн байлгах хучин зүйл.
-Анхны хайртайгаа хэзээ учирсан бэ?
-Хүмүүс хайрыг янз бүрээр
тодорхойлдог. Түүнийг яг ямар өнцгөөс нь харж тайлбарлахаас шалтгаална. 10
жилийн хүүхэд, оюутан, насанд хүрсэн хүний хариулт өөр өөр. Эсрэг хүйснийхээ
хүнийг хараад онцгой сэтгэгдэл төрж, өөрийгөө марттал бодож эхэлсэн хүчтэй
мэдрэмжийг анхны хайр гэвэл сурагч байхад бараг л хүн бүрт тохиолддог. Би ч бас
тэр мэдрэмжийг тойроогүй.
Би эхнэртэйгээ амьдраад 15 жил болж
байна. Оюутны байранд танилцаад л амьдралаа холбосон. Хайрыг хүмүүс янз бүрээр
шүлэглэж, тайлбарлаж байгаа. Энэ дундаас "Нэг зүг руу, нэг цонхоор харахыг
хайр гэнэ" гэсэнтэй санал нийлдэг. Нэгдэж, уусаж, биенийхээ хүсэл
сонирхолд хүндэтгэлтэй хандаж, зарим үед буулт хийх хэрэгтэй. Гэр бүлээ
амжилттай зохиогоод өнөөдрийг хүртэл нэгнээ хайрлаж, ээнэгшээд явж байна. Яг
яруу найрагчид шиг сайхнаар хэлж мэдэхгүй байна л даа.
-Тэгвэл эхнэртэйгээ анх танилцахад
ямар мэдрэмж төрсөн бэ. Сурагч насны хүчтэй мэдрэмжээс юугаараа ялгаатай гэж?
-Арай л бусдаас онцгой, өмнөх мэдрэмжээс
илүү, өөр байсан л даа. Заримыг нь үгээр илэрхийлж мэдэхгүй байна. Бусдаас
ялгаж хараад, тэр нь надад дотно мэдрэмж төрүүлсэн. Одоо бодоход тэгж санагдаж
байна.
-Та ер нь юманд их нухацтай халдах
юм аа...
-Хайрыг би нэг үгээр, бусад шиг
хэлчихэж болно. Гэхдээ хайрын тухай бурхан багшийн номлол, библид маш өөрөөр
тайлбарласан байдаг. Энэ үзлийг би хуваалцаж байна. Бусад хүний хардаг тэр
өнцгөөс харж чадахгүй. Энэрэх, хайрлах, хүндлэх гэдэг ойлголт нь бурхантай
холбоотой.
Тэгвэл бурхан гэдэг чинь хэн бэ гэх
мэтээр цаашаа явна. Би асуултад хэт нухацтай ханддагтаа ч биш, хайр гэж юу вэ
гэдгийг ойлгох гэж оролдох юм бол хүн төрөлхтөн үүнийг нэг үгээр хариулж
байгаагүйг ойлгоно. Эцсийн дүндээ энэ бол бурханлиг ойлголт.Тиймээс хамаагүй
нэг үгээр 'илэрхийлэхээс зүрхшээж байгаа юм. Далай багшийн хэлсэн үгтэй
холбоотой "Сонгомол эссэнүүд" гээд сайхан ном гарсан байна лээ. Түүнд
хайрыг их сайхнаар зурагласан. Библид ч ялгаагүй.
-Та шашныг урсгал ялгалгүйгээр
судалдаг юм уу?
-Би сурагч байхдаа туух, газар зүйн
хичээлдээ илүү сонирхолтой байлаа. Номын сангаас салдаггүй. Аавынхаа гарын
үсгийг дуурайлгаж зураад, номын санч эгчтэй ойлголцоод ном авч уншдаг хуүхэд
байсан. Тэр үед өөрийн эрхгүй философи руу татагдсан. Хүний эрх, эрх зүйт
төрийн тухай ойлголт, суурь үзэл баримтлал нь эцэстээ өрнийн соёл иргэншлээс
үүдэлтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, библээс үүдэлтэй. Өрнийн соёл иргэншлийг
ойлгохын тулд зайлшгүй библийг унших хэрэгтэй болно. Дорнын соёл, түүх,
сэтгэлгээний арга барилыг ойлгоё гэвэл бурхны сургаал, үзэл баримтлалтай
танилцах хэрэгтэй. Гүнзгий биш ч тодорхой ойлголттой болохын тулд унших болдог.
Цаашаа ухвал бие даасан том салбарууд бий. Одоо би Мухамедын куран судрыг
сонирхъё гэж бодож байгаа. Ингэж байж асуудлыг зөв ойлгох болов уу.
-Хүүхэд байхдаа алдаж байгаагүй
гэсэн. Одоо тэгээд алдаа гаргадаг уу?
-Тэр үед нийгэм нь нэг хэвийн,
тогтвортой байсан. Тийм хэмнэлд нэг хүлээс, үзэл бодлоор өөрийгөө хүмүүжүүлж
байгаа учир алдахгүй. Тэгвэл 1990 оноос хойших нийгэм хүний амьдралыг орвонгоор
нь өөрчилсөн. Би оюутан болоод хотод ирэхэд намайг хэн ч танихгүй, газар
газраас ирсэн олон хүүхдүүдийн хувьд Улаанбаатар хөлгүй далай шиг л байсан. Зэх
зээлийн нийгэм гээд бужигнасан үе байлаа шүү дээ. Алдаа гаргаж эхэлнэ. 100
татаж үзнэ, хичээл хийхээс илүү орчноо сонирхоно. Кино үзнэ, шөнөжин ярина. Би
12 дугаар дамжаандаа ийм байдлаар маш хариуцлагагүй суралцсан, дампуурсан.
Сүүлдээ ингэж явах нь буруу гэдгийг ойлгоод шинэ нөхцөлд зохицон амьдарсан.
Одоо бол мэдээж алдаа гаргаж л байгаа. Эрсдэлтэй орчинд ажиллаж, амьдарч байна.
С.Туул
2010
оны 2-р сарын 20, Бямба гариг
Өнөөдөр
сонин
No comments:
Post a Comment