Хүний эрхийн дэд хорооны гишүүн
Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-”Долдугаар сарын 1 ба Хүний эрх”
сонсголыг зохион байгууллаа. Яагаад хэлэлцүүлэг биш сонсгол гэж нэрлэсэн юм бэ?
-Гадаадын улс орнууд парламентынхаа төвшинд нээлттэй сонсгол
явуулж хэвшсэн байдаг. Парламент хууль тогтоохын зэрэгцээ биелэлтийг нь хянах
ёстой. Эдгээртэй холбогдсон нээлттэй сонсгол хийдэг. Нээлттэй сонсголын төрөл
хэлбэрээс шалтгаалан оролцогчид өөр байх нь тодорхой. Хамгийн гол нь
оролцогчдоос мэдээллийг тэнцүү сонсдог. Хүний эрхийн дэд хорооноос зохион
байгуулсан “Долдугаар сарын 1 ба Хүний эрх” сонсгол түүнтэй л ижил. Манай
парламентад анх удаа болсон гэдгээрээ онцлогтой. Сонсголд Хүний эрхийн дэд
хорооны гишүүд, гэрч, цагдаагийнхан, өмгөөлөгчид, ажиглагчид, гадаадын
төлөөлөгчид оролцсон. Сонсголыг шууд дамжуулсан нь сонсголд оролцож чадаагүй
хийгээд бусад хүмүүст бодит байдлыг хүргэн дүгнэлт хийхэд нөлөөлсөн гэж ойлгож
болно. Хэн нэгийг буруутгахдаа гол биш. Үйл явцын талаар хүмүүс мэдээлэл авсан
байх. Анх удаа зохион явуулсан ч гэсэн цаашид парламент хууль тогтооход чухал
хөшүүрэг болох арга хэмжээ гэж бодож байна. Нийгэмд талцал ойлголтын зөрүү бий.
Онц байдлын үед үймэн самууныг таслан зогсоох хуульд заасан арга хэрэгсэл
нарийвчлан заагдаагүй. Зохион байгуулалт, материаллаг талаасаа ч сайн биш.
Иргэдийн эрхийг хамгаалах тухай ойлголт бэлтгэл аль аль талдаа дутмаг гэдэг нь
ажиглагдлаа. Сонсголоор хамгийн гол нь мэдээлэл авах байв. Үүний эцэст эрхзүйн
талаас нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Ойлголцож хамтарч ээдрээтэй төвөгтэй
асуудлын гарцыг хайх явдал. Сонсгол тавьсан зорилгоо хэрэгжүүлсэн гэж бодож
байна.
-Сонсголын үеэр та гэрчээр ирсэн
хүмүүсээс сонгуулийн сурталчилгаанд явсан хүн бий юу гэж асууж байсан?
-Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд нөхцөл байдлыг
тодруулахад ач холбогдолтой мэдээллийг олж авах зорилгоор тавьсан асуулт.
Гэрчээр оролцсон гурван иргэнээс Г.Энхцэцэг сонгуулийн үеэр ухуулагчаар
ажилласан гэдгээ хэлсэн шүү дээ. Сонгуулиар аль нэгэн намын штабт ажиллана
гэдэг улстөрийн тодорхой зорилготой байх магадлалтай. Тухайн асуулт, хариултаас
иргэд өөр өөрийнхөө дүгнэлтийг хийсэн болов уу.
-Прокуроруудыг сонсголд оруулаагүй
нь зөв боллоо. Хэрэв ирүүлсэн тохиолдолд сонсгол биш шүүхийг шүүх хуралдаан
болох байлаа гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн?
-Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын асуудлыг сонсох үед
прокуроруудыг оролцуулахаар Хүний эрхийн дэд хорооны дарга Э.Бат-Үүл холбогдох
байгууллагуудад хандсан юм билээ. Сонсголд ирээгүй хоёр ч прокурор эмнэлэгт
хэвтсэн учраас ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь сонсголд прокурорууд
оролцсон бол мэтгэлцээнд шилжээд эрүүгийн байцаан шийтгэх, шүүхэд
байдаг эрх мэдэл УИХ-д өрнөхөөр нөхцөл байдал ажиглагдсан.
байдаг эрх мэдэл УИХ-д өрнөхөөр нөхцөл байдал ажиглагдсан.
-Сонсголын үед 7-8 цагдаа амь насаа
алдсан гэх яриа байна гэж Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүн байн байн хэлж
байгаа сонсогдсон. Гомдол гаргасан иргэд ч ийм зүйл ярьсан?
-Нээлттэй сонсголд оролцоод дараа нь гэрч, өмгөөлөгч,
цагдаагийнхан, Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн комиссынхны хэлсэн
үг, эсвэл хүний эрх зөрчигдсөн гэсэн хүмүүсийн өргөдөл гомдолд тайлбар хийгээд
хувийн үнэлэлт, дүгнэлт өгч, байр сууриа илэрхийлэх зохимжгүй. Тэдгээр хүмүүст
хүндэтгэлгүй хандсан хэрэг болно. Нээлттэй сонсголын гол зорилго улстөрийн
үнэлэлт дүгнэлт биш юм. Тодорхой нөхцөл байдлын баримт мэдээллийг гаргаж түүний
үндсэн дээр дараагийн шийдвэрүүдийг зөв гаргах ёстой. Хэрэв үнэлэлт, дүгнэлт
өгөөд байвал нээлттэй сонсгол биш хэлэлцүүлэг болно. Сонсгол хүн бүрт өөрийн
дүгнэлт хийх боломжийг олгодог.
-Сонсголд үймээний үед үүргээ
биелүүлж яваад хохирсон цагдаагийн ажилтнууд эсвэл эд хөрөнгөө галдан
шатаалгасан иргэдийн төлөөллөөс яагаад оролцуулж болоогүй юм бол. Таныг Хүний
эрхийн дэд хорооны гишүүний хувьд асууж байгаа юм?
-Манай дэд хорооны дарга ажлын хэсэг байгуулж ажлын хэсгийг
Х.Тэмүүжин гишүүн ахалсан. Нээлттэй сонсголын журмыг Хуульзүйн байнгын
хороогоор батлуулсан. Сонсголд үймээнийг зогсоох арга хэмжээнд оролцож үүргээ
биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн ажилтнуудын үг, байр суурь
үгүйлэгдсэн нь ажиглагдсан. Гэхдээ анхны сонсгол. Гоочлоод дутагдалтай талуудыг
нэрлээд байж болохгүй байх.
Сонсгол амжилтгай болсон. Хүний эрхийн дэд хороо асуудлыг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгнө.
Сонсгол амжилтгай болсон. Хүний эрхийн дэд хороо асуудлыг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгнө.
Д.Дамдин
2009
оны 12-р сарын 04, Баасан гариг
Үнэн
No comments:
Post a Comment