“Shuud.mn”
сайт “Нэг долоо хоног, нэг сэдэв” булангийн энэ удаагийн сонгосон
“Төрийн хүн” сэдвийнхээ хүрээнд Монгол Улсын гавъяат эдийн засагч
Ч.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Таныхаар төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ?
-Төрд ажиллах хүн өөрийн ажилдаа эзэн болох чадвартай байх ёстой. Олон түмэн төр хоёрыг холбож байгаа учраас өөрийгөө байнга боловсруулж, өргөн мэдлэгтэй, олон нийттэй төрийг төлөөлж харилцаж байгаа тул хүмүүсийг хүндэтгэж харицах учиртай. Төр гэдэг ард түмнийг дарангуйлагч биш, үйлчилгээний байгууллага. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Одоо тэнгэрийн дор төр, төрийн дор ард түмэн гэдэг үг мартагтаад байна. Төрийн ажил хариуцаж байгаа хүн шат шатанд бэлтгэгдсэн хүн байх ёстой. Хороо, багаас, яам, тамгын газар ажиллаж боловсорч, өөрийнхөө юу хийж чаддагийг харуулах хэрэгтэй байх. Бидний үед боловсон хүчнээ оюутан байхаас эхлэн бэлтгэдэг байсан. Онц сурч, Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсвөл гайгүй ажилд тавихаар эртнээс удирдлагууд харсан байдаг байлаа.
-Төр иргэддээ ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай вэ?
-Төр болох хүний чанартай амьдралыг бий болгохын төлөө ажиллах ёстой. Хүн аюулгүй орчинд амьдарч, эрүүл хоол хүнс хэрэглэж, дулаан орчинд амьдрах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд дулаан гэр оронд, уудаг ус ундаагаа гаднаас биш гэр орноосоо авах хэрэгтэй. Мөн гэр орондоо усанд орж, ариун цэврийн өрөөтэй байх шаардлагатай. Монгол Улс үсрэнгүй, хурдтай хөгжиж байгаагийн гол илрэл нь иргэдийн чанартай тайван амьдрал. Хөдөөний нэг сумын малчин хотын иргэнээс дутуу соёлын үйлчилгээ авдаг байдлыг халах тийм нөхцлийг төр бүрдүүлэх шаардлагатай. Асар уудам нутаг дэвсгэрт, арвин баялагтай улсын иргэд ийм нөхцлөөр хангуулах боломж бий.
-Манай одоогийн төр бидэнд энэ үйлчилгээг хэр сайн үзүүлж байна гэж та дүгнэдэг вэ?
-Манайхан энэ үйлчилгээг одоо л үзүүлж эхлэж байна. Арабын орнууд эх орныхоо баялагыг ард түмэндээ тэгш хуваарилдаг. Манай улс Үндсэн хуулиараараа “Монгол Улсын байгалийн баялаг төрийн мэдэлд, ард түмний өмч байна” гэж заасан. Тиймээс уул уурхайн энэ баялагаас ард түмэн маань хувь хүртэх нь зүй ёсны асуудал. Одоо Тавантолгойн хувьцааг иргэддээ өгч байна. Энэ бол эхлэл. Ийм үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Эх орныхоо баялагыг ард түмэндээ хуваарилахаар үзэл бодол, ухаанаа уралдуулж байгаа энэ цагт зарим уурхайгаа 100 хувь ард түмний мэдэлд өгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эндээс олсон мөнгөөр дээр дурьдсан ард түмний чанартай амьдралыг бий болгохоор төр нь зохицуулалтуудыг хийх нь зүй ёсны асуудал. Бид дэлхийн төвшиний боловсрол, эрүүл мэнд гэх мэт үйлчилгээг эх орондоо авах ёстой.
-Өмнөх нийгмийн үед ийм ажлыг хийх төрийн албан хаагчдыг системтэйгээр бэлтгэдэг байсан. Харин одоо тэр тогтолцоо алга болсноос үүдсэн үү, манай төрийн албан хаагчдын нэр хүнд асар ихээр унаж байна. Төрийн албаны нэр хүндийг яавал сэргэнэ гэж хардаг вэ?
-Нийгмийн захиалга, ард түмний эрэлт, хэрэгцээг төр удирдан зохион байгуулж бий болгож өгөх ёстой. Ингэхийн тулд төрд ажиллаж байгаа хүмүүс өндөр боловсролтой, дэлхийн хэмжээнд сэтгэдэг байх хэрэгтэй болов уу. Манай төрийн албан хаагчид тангарга өргөдөг. Гэхдээ өргөсөн тангаргадаа үнэнч байхын төлөө өөрөө бэлтгэгдсэн байх ёстой. Хэчнээн сайн хүн байлаа ч, бэлтгэгдээгүй бол тэр том ачаанаас үүрэлцэж чадахгүй.
-Социализмын үед манай улс нэг намын тогтолцоотой байсан учраас төрийн албанд намчирхах зүйл байдаггүй байсан. Харин одоо олон намын тогтолцоо руу шилжих гэтэл төрийн албан хаагчид маань нам харгалзаж иргэдэд үйлчилж, чирэгдэл учруулдаг тал бий. Монголын нийгэм хэдэн намд хуваагдаж, талцаж байна?
-Одоо нэг намд хэдэн сонгогч ногдож байгаа вэ гээд харахаар сонин тоо гарна. Эндээс олон асуудал гарч байгаа. Ийм байдлаас болоод Монголд олон нам байх хэрэггүй гэж хэлэх эрхгүй. Гэхдээ миний бодлоор энэ олон намууд үзэл бодлоороо нэгдэх шаардлагатай байх. Хэтэрхий олон нам гарч ирэх нь бидний хувьд тийм ч тохиромжтой хэлбэр биш болов уу. Энэ нь ургаж байгаа модыг таслаад дахин нэгийг тариад байгаа мэт хөгжлийг сааруулж байна.
-Манай улс сая төрийн албаа цэвэрлэхээр Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталлаа. Та төрийн албанд өөрөө насаараа ажилласан хүний хувьд энэ хуулийг хэрэгжих боломж хэр байгаа гэж харж байна вэ?
-Бидний нийгмийн үед өмнөх ажлаа сайн хийж л байвал төрөөс ар амьдралыг нь тэгш аваад явдаг байсан. Тиймээс хүмүүс ажлаа л сайн хийхийг чухалчилдаг байлаа. Харин одоо ингэж ажиллавал ар амьдралыг зохицуулдаг систем байхгүй болсон учраас тэгж зүтгэх боломж хомс байна. Гэхдээ тэр бүхний хуулийн хүрээнд л хийх ёстой. Ийм хуулиар л дамжуулж арын амьдралаа зохицуулах арилжааны сонирхолыг нь хязгаарлахгүй бол гажуудал үүснэ. Энэ хууль бол нийгэмд үүссэн гажуудлыг арилгахаар эрэлхийлж буй арга замын нэг илрэл. Ямартаа ч батлагдахгүй боломжгүй гэж үзэж байсан энэ хууль батлагдлаа. Хэрэгжүүлэхэд ямар зөрчил, зовлон үүсэх вэ гэдгийг харж байя. Ямартаа ч хуулиа баталлаа гэдэг нь бид урагшаа нэг алахсан гэсэн үг.
-Та хоёр үеийн төрийн нүүрийг үзсэн хүн. Энэ хугацаанд таны хувьд хүмүүсийн жинхэнэ төрийн хар хүн гэж ярьдаг ямар хүн байв. Сайхан дурсамж бидэнтэй хуваалцаач?
-Өөрийгөө төрд, эх орныхоо хөгжилд зориулж, ард түмэндээ бурхан шүтээн шиг хүндлэгдэж байсан олон хүнийг би мэднэ. Тухайлбал, Монгол Улсыг 50 шахам жил удирдсан Ю.Цэдэнбал гэж манай удирдагч байна. Ю.Цэдэнбал гэдэг энэ хүн 25 наснаасаа эхлэн шийдвэр гаргах төвшинд буюу Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан. Намд элсээд нэг жил болоод 25 насандаа ийм өндөр алба хашсан юм гэнэ лээ. Энэ хүн бол үнэхээр нам төрийн гарамгай зүтгэлтэн байсан. Ю.Цэдэнбал гуай хоногийн 14-18 цагийг ажилдаа зарцуулдаг, их хөдөлмөрч хүн байлаа. Түрүүнээс хойш миний хэлснээр доороосоо бэлтгэгдэж гарсан хүн гэвэл Д.Содном байсан. Д.Содном гуай сургуулиа онц дүнтэй төгсөж, намын анхаарлыг татаж, Сангийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн байдаг. Тэндээсээ Иркутскт сургуульд суралцаж, Төв банкинд ажиллаад тэндээсээ Сангийн дэд сайд, сайд, Төлөвлөгөөний комиссын орлогч дарга, дарга гэх мэтээр явсаар Сайд нарын зөвлөлийн дарга хүртэл ажилласан. Энэ мэтээр л төрд зүтгэж явсан хүний чанар гардаг. Хуучин тогтолцооны эдгээр хүмүүс үнэхээр эх орноо хөгжүүлэхээр ар гэр, амьдралаа хаядаг байсан. Одоо зах зээлийн үед ч гэсэн мундаг зүтгэлтнүүд байна. Манай үе үеийн Ерөнхийлөгч нар, төрийн түшээд бий. Төрийн нэгдүгээр эрх эдлэж, өндөрлөгт гарна гэдэг жижиг зүйл биш. Цаашид одоо төрийн өндөрлөгт байгаа хүмүүс, залуус минь дэлхийн түвшинд сэтгэдэг, ажилладаг байхын төлөө их зүйлийг хийнэ байх. Одоо ч бид урагшилсаар байна. Үүнээсээ илүү хөгжих, үсрэх боломж бидэнд байна. Эрүүл саруул, оюунлаг залуус минь дэлхийн төвшиний чанартай амьдарлыг ард түмэндээ авч ирэхээр ихийг хийгээрэй гэж захья.

С.Жигүүр
No comments:
Post a Comment