Tuesday, 22 May 2012

Х.ЧИЛААЖАВ: ЗАЛУУДАА ШҮЛЭГ БИЧИХ ГЭЖ ИХ Л ЯМБАЛДАГ БАЙЖ ДЭЭ


Цаст хайрхан, хөвч хангай, элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул, ус, ургамал, амьтан, буурал дээдэс минь
Уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь
             Говь нутгийн хүү эх орноороо ийн бардамнажээ. Намуухан дуутай энэ эрхмийн хэлхэж бичсэн шүлгийн мөрүүд түмэн олныг огшоон догдлуулж, “Монгол эх орон минь”  хэмээн дуу алдуулдаг нь бас гайхалтай. Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав түүний тухай бичихдээ “Аливаа хүнийг бүтээлээр нь танина гэдэг чухал. Х.Чилаажав бол шүлэгнээсээ өөрөө харагддаг найрагч” хэмээн олзуурхсан байдаг. Уншигч авхай тантай “Хөөрөх цэг”-т уулзуулах гэж буй дууч яруу найрагч бол МЗЭ-ийн шагналт, Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагналт Хайдавын Чилаажав юм. 

-Таны бүтээлүүдийг Монголын ард түмэн “Хурд” хамтлагийн дуунуудаар сайн мэднэ. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”-тай харьцуулахад таны шүлгүүд бадрангуй, омогшсон, заримдаа бүр онгирсон мэт санагддаг. Магадгүй, шинэ зууны залуу найрагчийн бардамнал гэж тэр байх л даа?
-Эх орны сэдэвт миний хамгийн хайртай шүлэг гэвэл, Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг" юм. Үнэхээр гайхамшигтай бүтээл. Өөрийн тань хэлснээр Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нарын олон сайхан шүлэг бий л дээ. Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” хэмээх жинхэнэ эх орон “ханхалсан" шүлэг байна. Миний хувьд, “Ийм шүлгүүдийг монгол хүн л бичих юм байна даа” гэж боддог. Монголын байгаль, хөдөө нутгийн амьдрал ёстой л яруу найрагч хүнд заяасан юм шиг санагддаг. Энэ сайхан эх орныхоо тухай шүлэглэдэггүй найрагч байхгүй биз ээ.
-Дууны яруу найраг туурвиж байгаа юу?
-Сүүлийн үөд би дууны шүлэг бичихгүй байгаа. Нэг загварт орчих гээд байдаг юм билээ. Харин 2000 оны үөд дууны шүлэг олон бичсэн. Миний шүлэг, хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын аялгуу “Аялгуут Монгол нутаг" гэж дуу бий. Монгол Улсын гавьяат жүжигчин П.Ганбат агсан дуулсан гайхалтай сайхан дуу л даа. Харамсалтай нь П.Ганбат маань дөнгөж клип хийлгээд бурхан болсон. Түүнээс гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, дуурийн залуу дуучин Ч.Батцэнгэл нар энэ дууг дуулсан. “Эх орон” дууг маань “Хурд” хамтлагийнхан олны хүртээл болголоо. Мөн аав, ээжийн сэдэвт нэлээд олон дуу байна. “Хурд”-ынхны дуулдаг “Аавдаа би хайртай”, “Буцааж нэхэхгүй хайр”, "Бүсгүй” дууны үгийг бичсэн. Хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүүгийн хөгжим, улсын начин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрхэмбаярын дуулдаг “Ижий, аавын нутаг” гэдэг дуундаа би их дуртай. “Морин хуур-2004” наадамд энэ дуу маань хоёрдугаар байрт шалгарч байлаа. Түүнээс хойш дууны шүлэг нэг их бичсэнгүй.
амрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлон улдэнэ гэж надад хайртай
Өдрөөс өдөрт холдсоор л багсаа аавдаа би хайртай  Энэ мөрүүдийг уншихад монгол хүн бүрийн сэтгэлд “Аавдаа би хайртай” дууны үг, аялгуу орж ирнэ. Гэхдээ таныг яагаад ийм шүлэг бичсэнийг хүмүүс тэр болгон мэддэггүй. “Эх орон”-ыг ч мөн адил?
-"Аавдаа би хайртай”-г 1990 онд оюутан байхдаа бичсэн юм. Намайг намрын ажилд явж байхад “Аавын тань биө тааруу байна" гэсэн цахилгаан ирсэн. Тэр үөд одоогийнхтой адил гар утас байсан биш. Тэгээд л би бороо шивэрсэн нэгэн өдөр цонхоор харж суухдаа "Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай” хэмээн ганцхан амьсгаагаар биччихсэн хэрэг. Тэр цагаас хойш найман жилийн дараа “Хурд” хамтлагийнхан дуулсан. Өвөрхангайн харьяат, “Хурд” хамтлагийн олон сайхан дууны аяыг зохиосон авьяаслаг хөгжмийн зохиолч С.Ишхүү гэдэгзалуу байлаа. Тэрбээр миний номны тасархайг олоод шүлэгт минь аялгуу хийснээр "Хурд”-ынхан дуулсан. Үнэхээр ч “Аавдаа би хайртай" дуу бүтээл хэрхэн хит болдгийн сонгодог жишээ болсон болов уу. Хүн бүр дуулах дуртай энэ дуу надад урам хайрласан төдийгүй намайг олны танил болгосон. "Хурд”-ынхан дараа нь надтай уулзаж, “Аавдаа би хайртай” шиг, тэгсэн мөртлөө олныг байлдан дагуулахуйц дуу хийө. Шүлэг байна уу” гэлээ. Тэгэхэд надад дутуу бичээд орхисон шүлэг байсан юм. Түүнийгээ засаад өгсөн чинь “Болж байна” гэснээр “Эх орон” дуу бүтсэн түүхтэй. Энэ дуу маань ч гэсэн монгол түмний сэтгэлд хүрсэн хайртай дуу нь. Гэхдээ дууны шүлэгт учир дутагдалтай зүйл бий. Аялгуунаасаа болоод үг нь эвдэрдэг. Өөр нэгэн түүх өгүүлэхэд, “Эх орон” дуутай төстэй ч арай өөр үгтэй. Өр нь “Эх орон-2” гэдэг ч юмуу нэг тиймэрхүү дуу хийө" гэж “Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр бид хоёр яриад 2001 онд “Хамаг Монгол” гэдэг дуу хийсэн. “Чингис хаан” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Хурд” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Төмөрцог, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа гурав энэ дууг дуулсан нь монголчуудын маань сэтгэлд нийцсэн. Эх орондоо хайргүй хүн ховор. Тиймээс эх орон, ээж, аавын тухай уран бүтээл монголчуудад ойрхон байдаг. Одоо би номоо биччихээд олон түмэндээ зориулж хэдэн дууны үг бичнэ. Энэ нь миний үүрэг гэж боддог учраас ганц, хоёр шүлэг бичих төлөвлөгөөтэй байгаа.

-Та аялгуунд зориулж, шүлэг бичиж байв уу?
-Ганцхан удаа л бичиж байлаа. “Зөөлөн, зөөлөн хаялах цасан ширхэг” гэдэг үгтэй “Хурд” хамтлагийнхны дуулдаг “Шинэ жил”- ийн аялгуунд зориулж, шүлэг бичсэн. Гэхдээ тэр болгон ингэж бичмээргүй санагдаж билээ.

-Ганц, хоёр өгүүллэг бичсэн. Томоохон бүтээл туурвих төлөвлөгөө байгаа ч зав муутай учраас амжихгүй байна. Харин сүүлийн үөд жүжгийн зохиол бичих гэж оролдож байгаа. Гэхдээ бичсэн болгон маань зохиол болно гэж байхгүй. Нэлээд хугацаанд туршиж байж “Ганц, хоёр жүжиг тоглуулах юмсан” гэсэн хүсэл бий. Нас 40 гарчихлаа. "Томоохон зохиолууд руу орох цаг боллоо” гэж бодож байна. Яруу найргийн номнуудаа ойрын үөд хэвлүүлнэ. Иймэрхүү төлөвлөгөөтэйгөөр уран бүтээлээ туурвиж явна даа.
-Манайхан ингэж ярих их дуртай. Гуч гармагцаа л “Шүлэг бичихээ больж байгаа. Залуу насны ажил” гэдэг. Бодоод байсан чинь үгүй юм билээ. Амөрик, Япон, Өмнөд Солонгос, Тайваний яруу найрагчидтай би найз нөхөд болсон. Тэднийг харахад 50-60 нас хүрээд л бүтээлээ жинхэнэ туурвиж байна. Манайд бол эсрэгээрээ. Тавь гармагцаа “Тэтгэвэртээ гарлаа. Би өнгөрсөн” гэх сэтгэлгээ давамгайлдаг нь маш буруу үзэгдэл. Амьдралыг таньж, ухаарч, хий нь гарч, бяд суун боловсорсон үө бол 50 наснаас хойшхи үө. Энэ л цагтаа том бүтээлүүдээ жинхэнэ утгаар туурвих ёстой. Б.Явуухулан гуай 50 орчим насандаа сайхан, сайхан шүлгүүдээ бичсэн байдаг.
-Мөнгө олох зорилгоор яруу найраг туурвивал ямар ч утгагүй болно. Гэхдээ мөнөжмөнтийг нь зөв хийвэл мөнгө олох боломжтой. Яруу найргийн ном нь дэлхийд олон зуун мянгаар борлогдсон хүн зөндөө байдаг. Манайхны хувьд "Би номоо олон хувь борлуулсан” гэдэг ч голдуу таньдаг хүмүүстээ “шахдаг”. Энэ борлуулалт биш л дээ. Яруу найрагчдын уншигчид тийм ч олон биш байдаг. Гэхдээ Хятадын яруу найрагч найз маань надад “Номыг тань 5000 хүн хүлээж байгаад уншдаг байхад чи өөрийгөө их том яруу найрагчид тооцох хэрэгтэй” гэж хэлсэн. Монгол цөөн хүн амтайнхаа хэрээр уншигч цөөнтэй. Гэвч яруу найрагт дуртай ард түмэн шүү дээ. Ийм олон шүлэгчтэй мөртлөө тэднийг монголчууд ямар сайн мэддэг гээч. Шүлгүүдийг нь цээжээр уншдаг ийм ард түмэн дэлхийд ховор. Ард түмэн нь яруу найрагт дуртай учраас яруу найрагчид байгаа юм.
-Зарим зохиолч, яруу найрагч бүтээл туурвих үөдээ ихэд дүнсийж, өөрсдийгөө шаналгадаг гэсэн. Харин та?
-Залуу байхдаа би их л ямбалдаг байсан. Завтай ч байж. Туулын эргээр алхаж, уулан дээр ганцаараа суугаад л. Өөрийгөө их гоё уянгалаг орчинд байлгаж, шүлгээ бичихийг эрмэлздэг байлаа. Одоо надад тийм зав байхгүй учраас орой, үдшийн цагаар компьютөрийнхээ ард суугаад л шүлгээ бичдэг.
-Таны шүлгүүдээс олон дуу бүтсэн. Гэхдээ уран зураг болсон тохиолдол бий юү?
-Ээрэм талын дунд гав ганц тэмээ
Энэ чинь миний сэтгэлийн бараа
Гунис заримдаа надад соёлын. дээл шиг зохидог
Хааяа би энэ орчлонд ганц тэмээ шиг явдаг гэдэг үгтэй шүлгээс минь сэдэвлэж, зураач Л.Бавуудорж талд ганц тэмээ явж байгаа тухай зураг зурж үзэсгэлэндээ тавьсан. Үүнээс гадна “Ийм шүлэгт тань зориулж зурсан шүү” гэх зураач зөндөө байдаг. Миний шүлгүүдийг өөрөөр мэдрээд зурсан нь гоё л юм билээ.
-Яруу найрагч Х.Чилаажавын бүтээлүүд дэлхийн хэчнээн оронд орчуулагдсан бол?
-Тайвань, Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-д нэлээд олон шүлэг маань орчуулагдсан. Японоор ганц, хоёр шүлгийг минь орчуулсан байдаг. Англи хэлээр миний шүлгүүдийг орчуулсан. Сонин, сэтгүүл, вэб сайтад бүтээлүүдээс маань тавьсан байдаг. Ойрын үөд Амөрикт нэг номоо орчуулан гаргах гэж байгаа. Бас японоор орчуулуулах бодол бий.
-“Болор цом-2010”-т оролцох уу?
-Оролцохгүй. Би тус наадамд 15 жил оролцоогүй. “Болор цом”-д 1991-1992, 1994- 1995 онд оролцож байсан. Гэхдээ оролцох хэрэггүй юм шиг санагдсан.
-Монголын утга зохиолд онолын ямар чиг хандлага давамгайлж байна вэ. Рөализм, сюррөализм, абстракционизм уу. Аль эсвэл модөрнизм уу?

-Бүх чиглэлээр хөгжиж байгаа. Өмнөх нийгэм “Нэг чиглэлээ баримтал” гэж шаарддаг байсан. Гэхдээ тэр үөд ч гэсэн Монголын яруу найрагчид олон өнгө аясаар туурвиж байсан юм шүү. Түүнээс биш зөвхөн социализм, үзэл суртлыг мапган дуулаагүй. Тухайн үөд сэхээтний давхаргынхан “Монголын яруу найрапг зөвхөн рөализм, соцрөализм давамгайлж болохгүй” хэмээн хэлж байсан. Зарим нь "Хэлээд нэмэргүй” гэж үзэн үйл хөдлөлөөрөө харуулсан шүү дээ. Тийм хүн олон бий. Тэдний сонгодог жишээ бол М.Цэдэндорж, Н.Нямдорж,
Ш.Цогт, Б.Явуухулан зэрэг олон найрагч байна. Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нар ч дан ганц социализмыг магтан дуулж байгаагүй. Тэдний зарим нь бүр аргаа бараад номондоо үзэл суртлыг магтан дуулсан ганц, хоёр шүлэг оруулсан тохиолдол бий. Д.Урианхай гуайн номонд “Барилгачин", О.Дашбалбарынханд “Коммунист" гэдэг шүлэг байдаг. Бусад нь дан өөрсдийнх нь хүссэн шүлгүүд. Үзэл суртлын боол болсон ном баталдаг нөхдөд таалагдахын тулд дургүй сэдвээрээ шүлэг бичиж байсан нь тэр л дээ. Цаг үө гэдэг бол аймшигтай. Цаг үөийг ухаан муутай, урлаг, соёлын боловсрол муутай хүмүүс их үймүүлдэг. Өнөөдөр ч мөн адил. Монголын уран зохиол маш хурдтайгаар өөр, өөрийн гэсэн голдирол руугаа явж байна. Хүмүүс нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй байсан үе ард хоцорлоо. Өнөөдөр дуртай чиглэлээрээ бүтээлээ туурвих боломж бүрдсэн. Уран бүтээлчид маань ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Ийм л цаг үе тохиолоо доо.
-“Ерээд оны яруу найрагчид шинэ зууны Монголын яруу найргийн өнгийг тодорхойлсон” гэдэг. Тэгвэл утга зохиолын салбарт их тэсрэлт хэзээ болох вэ?
-Утга зохиолын их тэсрэлтийн үе үргэлжилж байна гэж би боддог. Учир нь ендөр хөгжилтэй орныхон уран зохиолын хувьд буурай хөгжилтэй улсуудаас хайдаг боллоо. Энэ бол нууц биш. Холливудын найруулагчид Өмнөд Америк, Европын зарим орон, Турк, Ираны уран зохиолыг илүү сонирхож, зохиол бүтээл худалдаж авах нь ихэссэн. Үсрэнгүй хөгжлийн явцад нийгмийн ялгарал үгүй болчихдог. Хүмүүсийн харилцааны зөрчил үндсэндээ устаж, утга зохиол хөгжих утгаа алдаж байгаа юм. Дээшээ, доошоо орсон хүмүүсийн амьдралын ялгаанд л амьдрал жинхэнэ буцалж, олны дунд өдөр бүр зөрчил үүсч, амьдралын амттай, өрсөлдөөнтэй, тэмцэлтэй дүр зургаас утга зохиол бий болдог. Сайн бүтээл төрех суурь орчин бол яах аргагүй энэ. Тийм учраас Монголоос гайхамшигтай сайхан зохиолчид төрөхийг үгүйсгэхгүй. Гагцхүү төрийн бодлого л хэрэгтэй. Бидний цөөхөн монголчууд үндэснийхээ утга зохиолыг дэмжих ёстой. Монгол хэлийг баян байлгаж, дархлааг нь сулруулдаггүй зүйл бол утга зохиол.
-Гэвч аялгуу сайхан монгол хэлний мөн чанар алдагдаж эхэллээ. Утга зохиолын салбарт ч мөн адил, тийм үү?

-Ер нь монгол хэл маань маш их эвдэрч байгаа. Харь үг олноор нэвтэрч, монгол залуус эх хэлээ муу мэддэг боллоо. Миний сэтгэлийг зовоодог нэг зүйл бол монгол хэл дүрмийн хувьд төгөлдөржихгүй байна. Үүнийг олон янзаар тайлбарладаг. Ойлгомжгүй зүйл их учраас хялбаршуулах хэрэгтэй. Ингэхгүй бол хүн бүр дураараа дүрэм зохиож байна. Тэгэхээр хэнийх нь дүрэмдсэнээр бичих ёстой юм бэ. Иймэрхүү зүйлээс болж багш нар нь хүртэл төөрөлдчихсөн. Хүүхдүүд учрыг нь олохгүй “Энэ дүрэм ямар учиртайг мэдэхгүй. Багш л тэгж заасан" гэдэг. Тийм учраас хүүхдүүд эх хэлээ сурахаас залхаж байна. Хүүхдүүдийн хамгийн дургүй, хэцүү хичээл нь монгол хэл болоод байгаа нь улс үндэстний хувьд том аюул шүү.

-Америкийн яруу найраг, Японы хайку, Хятадын найрагч Ли Байнх шиг шүлгүүдийг ойрд сонссонгүй. Өрнө, дорнын сод бүтээлүүдийн сураг яагаад алдарсан юм бол?

-Огг байхгүй гэж болохгүй. Уран зохиол мэргэжлийн түвшин рүүгээ хөгжиж байгаа. Яруу найраг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн хүрээнийх болж хувирсан. Тэдгээрийгжирийн сонирхогчид сонирхох ч үгүй, ойлгох ч үгүй. Ер нь сонирхоод ч ойлгохгүй. Тийм хэмжээнд очихоороо олон түмнээс тасарчихдаг талтай. Мэдээж хэрэг, яруу найраг хөгжлийн зүй тогтлоор зайлшгүй байх ёстой. Урлаг, уран зураг ямар нарийн хөгжиж байгаа билээ. Хөгжил бол байдаг. Гэхдээ хоёр талтай. Ард түмнээс хэтэрхий тасарчихаар хэнд зориулж юу туурвиад байгаа нь мэдэгдэхгүй, бас ойлгомжгүй болно. Хэрэв ийм болвол олон нийт юу уншиж, юу харах юм бэ. Хүн анх уншиж, амтанд нь орсон зохиолууддаа их дуртай байдаг л даа. Бид Эрнест Хэмингуэй, Европ, Оросын сонгодог зохиолуудыг уншиж өссөн учраас эд л агуу мэт санагддаг. Тиймээс өөр агуу бүтээлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, мөнөөх сод бүтээлүүдээс цаашхийг харж чаддаггүй дутагдал хүмүүст бий. Хүн бүрийг “Мэргэжлийн яруу найргийг ойлгодог бай” гэж шаардах ч утгагүй.
-Хүн төрөлхтөн цэнгэл жаргалтай, цэцэглэн хөгждөгийн нууц нь урлаг соёлын хөгжилд байдаг. Сэргэн мандалт, мөн хэт үзэл сурталжсан гэгдэх социализмын үед уран бүтээлчид нийгмийн тэргүүлэгч хүчин байсан. Харин та энэ тухайд ямар бодолтой байна вэ?

-Социализмын нэг сайн тал бол урлаг, уран бүтээлийг үнэхээр сайхан дэмжиж байсан. Магадгүй, хэтэрхий дэмжсэн байж ч болох. Бүр тэнэг болтол нь дэмжсэн учраас хүмүүс эцэст нь тэжээвэр сэтгэлгээтэй болон хувирсан. Зүгээр л ээлж өнгөрөөж, төлөвлөгөөнд орсон номоо хэвлүүлэх маягтай болсон юм. Гэвч ясны уран бүтээлчид зохиолоо бичсээр номоо ч хэвлүүлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан. Гэлээ гээд цаг үеийг зев, буруу гэж шүүх нь гол биш. Өнөөдрийг бид эзэлж юмаа хийх ёстой. Харамсалтай нь утга зохиолын салбар төрийн бодлогын гадна байна. Үүнийг төр ойлгож, дэмжих нь чухал. Яагаад гэдгийн учрыг дахин хэлье. Манайх шиг ийм цөөхөн ард түмэн эх хэлээ л ариун байлгах хэрэгтэй. Тэгэхийн тулд хэлний гол дархлаа болсон утга зохиолоо дэмжмээр байна. Монгол хэлээрээ хүн бүр уншиж, бичиж, монгол хүн бүр эх хэлээрээ утга төгөлдөр ярьж чаддаг байвал ямар сайн бэ. Монгол хэл бол маш яруу тансаг, баялаг хэл. Цөөхөн ард түмэн энэ хэлээр ярьдаг учраас мөхөхөд тун ойрхон. Хүн болгон гадаад хэл, тэр тусмаа гадаадыг их шүтдэг болжээ. Эх хэлээ сайн мэдэхгүй байж “Гадаад хэл” гэцгээх болсон. Энэ нь эх хэлээ аюулд учруулахын дохио. Харь хэлийг маш сайн сурч чадаж байгаа юм чинь монгол хэлээрээ түүнээс сайн ярьж, бичих боломжтой. Гэхдээ “Ном унш" гэж тулгадаг социалист арга барилаасаа салах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүмүүсийн сонирхолд тулгуурласан ном бүтээх ёстой. Залуучууд юу сонирхож байна вэ, түүнийг нь бүтээх хэрэгтэй. Түүнээс биш өмнө нь сонгодог зохиол тавьчихаад “Үүнийг л заавал унш” гэх нь хэцүү. Тэгээд ч хүн бүр завгүй болжээ. Хуучин цагт телевизийн ганцхан суваг үздэг байсан бол одоо интернэт хөгжиж, сонин хэвлэл, шоу цэнгүүний тоо олширсон. Хүмүүсийн анхаарлыг татахуйц телевизийн олон суваг байна. Үүний аль чөлөөгөөр нь ном унших вэ дээ. Ялангуяа хүүхдүүд сонирхож буй зүйлсээсээ давж, ном уншина гэдэг түвэгтэй. Тиймээс тэдний сонирхолд тулгуурлан комикс, сонсдог, ярьдаг ном бүтээх шаардлагатай. Номны амтанд орохыг нь ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Утга зохиол шүүмжлэгчид яагаад шүүмж бичихгүй байна вэ?
-Шүүмжлэгчид байх нь байгаа л даа. Цөөхөн хэд нь л сайн бичиж байна. Гэхдээ завсрын үе тохиочихлоо. Яагаад гэвэл, төр тэдний үйл ажиллагааг дэмжиж чадахгүй байна. БСШУЯ, МЗХ хамтран шүүмж судлалын улсын уралдааныг хоёр удаа зарласан. Тэгэхэд утга зохиол шүүмжлэгчид их залхуу хойрго оролцсон юм. Уг уралдаанд маш цөөхөн хүн бүтээлээ ирүүлсэн. Чанартай бүтээл ч бичиж өгдөггүй тал бий. Ер нь менежмент, хөшүүрэг л дутагдаад байна. Зах зээлийг аль болох өрсөлдөөнөөр хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд төрөө шүтсэн, төрөөс хараат менежмент ноёрхсоор байгаа. Үүнийг л чөлөөт өрсөлдөөнөөр өөрчилмөөр байна. Чөлөөт өрсөлдөөнийг утга зохиол, хэвлэлийн газрууд дагаж хөгждөг. Тэгэхээр хэвлэлийн газруудад мөнөөх судлаач, шүүмжлэгчид байх ёстой болчихож байгаа юм. Жишээлбэл, хэвлэлийн газрууд Х.Чилаажавын номыг хэвлэхийн тулд судлаач, шүүмжлэгчдээс санал авдаг. “Энэ ном хэр чансаатай байна вэ. Юугаараа шинэ, өвөрмөц юм бэ” гэж саналыг нь авдаг. Эцэст нь “Хэвлэх нь зүйтэй юм байна” гэж үнэлэлт өгдөг жишиг хөгжингүй орнуудад бий. Энэ мэтээр утга зохиол хөгжих механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ аяндаа цэгцэрнэ.

-“Монголын зохиолчдын хороо унтаа байна. Зохиолчид нь хоорондоо эв түнжингүй” гэх шүүмжлэл бий. Тус хорооны гүйцэтгэх захирлаар найман жил ажилласны тань хувьд асуухад, санхүүжилт, зохиолчдын дундахь уур амьсгал нь ямар байдаг бол?
-МЗХ 1990 оноос хойш төрөөс ямар ч санхүүжилтгүй болсон. Социализмын үед төрөөс бүх зүйлийг нь санхүүжүүлж, номнуудыг нь хэвлүүлээд борлуулж мөнгийг нь өгдөг байлаа. Тийм учраас тэр үед амьдарч байсан зохиолчид үүнийг үгүйлдэг. МЗХ-г тэр жишгээр ажиллуулахыг хүсдэг. Зах зээлийн нийгэмд өөрийнхөө бүтээлийг МЗХ-оор үнэлүүлэх гээд байдаг. Энэ нь боломжгүй л дээ. “Би мундаг.
Чи тэгж хэлсэнгүй. Миний бүтээлийг уншсангүй” гэдэг нь тэр үеийг санагалзсан байдал. Зохиолчдын байгууллага олон улсын жишгээр бол зохиолчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, арга хэмжээ зохион байгуулдаг шүү дээ. Хувь хүнийг алдаршуулах үүргийг энэ байгууллага хүлээхгүй. Гэхдээ нэг үеэ бодвол байдал өөрчлөгдөж байгаа. Хүмүүс цаг үеэ ойлгож, “Би юмаа хийж, гүйх ёстой. Менежментээ сайн хийсэн нь амжилт олох юм байна” гэдэг болсон. Ийм тохиолдолд зохиолчдын байгууллага тэднийг дэмжиж, туслах ёстой. МЗХ бол жирийн л төрийн бус байгууллага. Төр засгийн ямар ч дэмжлэг алга. Үйл ажиллагааныхаа орлогоор өдийг хүртэл ажиллаж байгаа нь нэг талаар бахархууштай зүйл. МЗХ-г 1929 онд анх байгуулагдсан гэж үздэг. Өдгөө 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, гадаад, дотоодод нэр хүндтэй болсон. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоод харилцаагаа хөгжүүлэхэд чамгүй амжилттай ажиллалаа. Зохиолчдоо утга учиргүй алдаршуулж, магтан дуулахдаа биш, хоорондоо эвлэрч, бие биенээ хүлээн зөвшөөрч ажиллахад чиглэснээр тодорхой ахиц гарч байна. Нэг нэгнээ үгүйсгэдэг байсан бол одоо хамтарч ажиллах ёстойгоо зохиолчид хүлээн зөвшөөрч эхэлсэн нь сайны эхлэл. Бусад улсад зохиолчид оюуны бүтээлийн үнэлэмжээрээ амьдардаг. Манайд үүний эхлэл тавигдаж, МЗХ-ны дэргэд Оюуны бүтээлийн эрхийг хамгаалах нийгэмлэг байгуулагдсан. Эцэст нь хэлэхэд, манай утга зохиол 20 жилийн дотор чамгүй үр дүнд хүрсэн шүү. Энэ байгууллага ч бас үүргээ гүйцэтгэж л байгаа. Монгол түмэн унших зүйлээр хэзээ ч дутаагүй. Цаашдаа ч дутахгүй гэдгийг хэлье.
Р.Бат
 "Хөөрөх цэг" 2010/4






No comments:

Post a Comment