Saturday, 19 May 2012

Лу.Болд: ОХУ-д сурах Монголын цэргиин албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ


Батлан хамгаалахын сайд Л. Болд шинэ оны өмнөхөн, арванхоёрдугаар сарын 29-нд Москва хотноо ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковтой уулзалт хийжээ.
Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Лүндэн, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Н.Е.Макаров нар байлцсан аж. Уулзалтын үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар олон жил тасраад байсан хоёр орны уламжлалт цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй сэргэж, хөгжлийн шинэ түвшинд гарсныг онцлоод МонголОросын хамтар-сан "Дархан-1” энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага үр өгөөжтэй болсон тул ирэх жилд дахин зохион байгуулахаар болов. Цаашид байгалийн гамшигтай тэмцэх болон терроризмын эсрэг тусгай ажиллагааны чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулах, ОХУ-ын цэргийн сургуулиудад сургах Монголын цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, ОХУ-ын кадетын сургуульд монгол хүүхэд элсүүлэх зэрэг олон чухал асуудлуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
2009 оны 1-р сарын 05, Даваа гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment