Өнгөрсөн лхагва гаригт болсон Үндсэн
хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын
гишүүн Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүд Үндсэн хуульд
зөрчилдсөн заалттай хууль баталсан гэсэн шийдвэрийг Цэц гаргаж, иргэн
Б.Лхагважав заргаа авчихлаа. УИХ-ын итгэмжлэх төлөөлөгчөөр оролцсоны хувьд та
энэ талаар юу хэлэх вэ?
-Иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж
хандсан. Тэрээр 2005 онд УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн 26.3.6 дахь заалт
буюу "Улс төрийн нам, энсэл өмнөх сонгуулийн зардлын тайлангаа 30 хоногийн
дотор СЕХ-нд ирүүлээгүй бол тухайн нам, эвслийг Сонгуульд бүртгэхээс
татгалзана" гэсэн нь Үндсэн хуулийн "Төрийн байгууллагад сонгох,
сонгогдох эрхтэй" зэрэг хэд хэдэн заалтыг зорчжээ" гэж мэдээлсэн
байгаа. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдаанаар хянаж
шийдвэрээ гаргалаа. Гэхдээ одоогоор Цэцийн шийдвэрийг албан ёсоор гардаж
аваагүй байна. Миний хувьд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, УИХ-ын
байр суурийг тайлбарлаж, Сонгуулийн хууль дахь тодорхой заалт нь Үндсэн хууль
зөрчөөгүй тухай жишээ баримтаар хамгаалсан. Гэхдээ Цэцээс гаргасан дүгнэлтийн
талаар хувийн байр сууриа хэлэх нь зохимжгүй юм. Ер нь Сонгуулийн хуулийн тухайн
заалтын талаар нарийвчлан тодруулах шаардлагатай зүйл байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ хуулийн тухайн заалт Үндсэн хууль зөрчөөгүй. Харин тухайн хуулийг нэг
мөр ойлгож, хэрэглэн практикт хэвшүүлэх тал дээр асуудал үүссэн байж болно. Ер
нь аливаа улс төрийн хучин сонгуульд оролцож улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх,
хуулийг дээдлэн биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа юм бол Сонгуулийн зардлын
тайлангаа хугацаанд нь гаргаж өгөх ёстой. Үүнийг нь СЕХ нийтэд мэдээлэх нь зүй
ёсны хэрэг. Улс төрийн чам, эвсэл нь тайлангаа гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд
тухайн намын гишүүний сонгуульд нэр дэвших эрх нь хязгаарлагдах боловч
иргэнийхээ хувьд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдахгүй.
Жишээлбэл, биз даан нэр дээших боломж нь хуулиар нээлттэй л байгаа шүү дээ.
Хуулийг биелүүлдэг, дагаж мөрддөг улс төрийн нам сонгуульд оролцогчоор
бүртгүүлэх нь Үндсэн хуулийг зөрчсөн болохгүй.
-Сонгуулийн хуулийн холбогдох
заалтаас болж улс төрийн гурван хүчин Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд
оролцож чадаагүй. Хэрэв тэдний зүгээс эрх нь зөрчигдсөн гэж үзээд асуудал
үүсвэл 24 дүгээр тойргийн нөхөн сонгууль хүчингүй болж уу?
-Үүнд хүмүүс өөр өөрийн байр сууринаас хандаж байгаа болов
уу. Хуульч гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье л дээ. Нэгдүгээрт, УИХ-ын
гишүүний 76 мандат гүйцсэн. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн,
Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд түүнийг эргүүлэн татах
тухай асуудал яригддаг. Гуравдугаарт, УИХ-ын гишүүний орон одоогоор гараагүй
байна. Эдгээрийг үндэслэн хэлбэл товчхондоо дахин болон нөхөн сонгууль явуулах
хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн зардлын тайлангаа гаргаж
өгөөгүй улс төрийн намуудын хувьд өөрсдийн эрх нь зөрчигдсөн гэж асуудал
үүсгэвэл эрх зүйн арга замаар шүүхэд хандах нь тэдний хэрэг. Харин хууль
тогтоох байгууллага болох УИХ ямар нэгэн улс төрийн нам, эвслийн өмнө хуулийн
хариуцлага хүлээхгүй.
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг
УИХ хүлээж авах болов уу?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-ын түвшинд зохих
журмын дагуу хэлэлцэнэ. Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихвал Сонгуулийн хуулийн
26.3.6 дахь заалт хүчингүй болно. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байсан ч
Цэц суудлынхаа хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэвэл холбогдох хуулийн
заалт мөн хүчингүй болно. Тиймээс энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
Дашрамд хэлэхэд Үндсэн хуулийн Цэц сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй улс
горийн намыг өөгшүүлэн дэмжиж ийм шийдвэр гаргасан хэрэг биш шүү дээ. Харин
Сонгуулийн хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөж
байгаа учраас түүнийг илүү нарийвчлалан томъёолж, хуульчлах нь зүйтэй гэж үзэн
гаргасан гэж ойлгож байгаа.
Я.Мөнгөнцэцэг
2009
оны 11-р сарын 10, Мягмар гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment