Манай
ууган телевиз болох МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч МУСГЗ Ж.Бямбаа чадварлаг
хөтлөгчдийн нэг билээ. Тэрбээр тэтгэвэртээ гарсан ч мэргэжлийн ажлаа
хийхийн зэрэгцээ өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээс телевизийн салбарт
ажилладаг залуу боловсон хүчиндээ зааж сургаж яваа буянтай хүний нэг.
- Монголын хамгийн ууган телевизтэй яаж яваад амьдралаа холбосон бэ?
-Тиймээ, би хамгийн анхны ууган телевизтэй амьдралаа холбосондоо өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. МҮОНРТ -тэй амьдрал минь холбогдоод өдгөө 36 жил болжээ. Цаг хугацаа ч хурдан өнгөрч дээ. Телевизийнхээ буянаар олон үзэгчдийнхээ сэтгэлийн дэмээр МУСГЗ гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ шагнал зөвхөн надад өгсөн шагнал бус хамт олны минь хөдөлмөрийг үнэлсэн шагнал юм даа.
-МҮОНРТ -ийн нэгэн түүхийг бичилцэж явсан хүний хувьд цуг ажиллаж байсан хамт олонтойгоо хэр ойр байгаа вэ?
-МҮОНРТ анх 1967 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш анхны нэвтрүүлэгчид болох Ц.Дорж, Б.Цэенханд, Б.Чулуунбат, гэх мэт олон сайхан алтан үеийнхэнтэй ажиллаж байлаа. Ахмад үеийнхэнтэйгээ багагүй хугацаанд ажилласан. Байнга уулзах боломж олддоггүй ч хаяа уулзаж хөөрөлдөнө. Энэ хүмүүсийнхээ хоёр дахь үе залгамж халаа нь болон ажиллаж байсан.
-Анх монголчууд үндэсний телевизээс гадна оросын суваг гэсэн хоёр суваг л үздэг байлаа?
- Хүүхэд нас маань хөдөө өнгөрсөн. Биднийг хүүхэд байхад телевиз гэж байсангүй. “Эх орон 52” гэдэг радиог л сонсдог байлаа. Радиогоор сайхан дуу хоолойтой ах эгч нарын уншиж байгаа шүлэг, яруу ,найраг өгүүллэг, нэвтрүүлгүүдийг уншиж байгааг сонсоод л ер нь нэвтрүүлэгч болъё гэж шийдсэн. Энэ сайхан хоолойтой хүмүүс чинь нэвтрүүлэгч гэдэг сайхан мэргэжлийн эзэд. Тэд л ийнхүү ярьдаг юм байна шүү дээ гэдэг ойлголтыг Хүүхэд байх үеийн ой тоондоо үлдээсэн байдаг юм. Тэгээд л энэ хүмүүс шиг хүн болъё гэж шийдсэн. Тэр мөрөөдөлдөө хүрч чадсан азтай нэгэн.
-Нэвтрүүлэгч болоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ?
-ХАА-н дээд сургуулийн ХАА-н нэгдлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Халх гол”-ын сангийн аж ахуйд төгссөн мэргэжлээрээ хувиарлагдан явж байх үед телевизид нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн зар явдаг юм байна. Тэр зарын дагуу очиж шалгуулаад тэнцсэн юм. Тэгээд анх 1977 онд МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр орж амьдралаа телевизтэй холбож байсан юм даа. Тэр үедээ телевизид шалгуулаад тэнцээгүй байсан бол томилолт авсан сангийн аж ахуйдаа эдийн засагчаар очоод мэргэжлээрээ ажиллаад явах байсан. Энэ бол их сайхан боломж.
- Телевиз өөрөө хүсээгүй ч айл гэрийн хойморт урилгагүй зочилдог эрхтэй?
-Тийм. Би азтай юм л даа. Олон үзэгчийн сэтгэлийн сайхан тус дэм, телевизийнхээ буянаар бид олны танил болж чаддаг. Бид сайндаа биш. Хүссэн хүсээгүй хэн нэгэн телевизээ асаахад мэдээ явдаг. Тэрийг нь нэвтрүүлэгч уншина. Тэгэхээр яах аргаггүй бид хүссэн, хүсээгүй айл гэрийн хойморт урилгагүй зочилдог зочдын нэг.
-Олон телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэгчид хүссэн сувгаасаа хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон. Энэ нь сайшаалтай ч нэвтрүүлэгчдийн ур чадварын хувьд тийм ч хангалттай биш. Та нэвтрүүлэгч хүнийхээ хувьд дүгнэлт хийдэг үү?
-Ер нь алддаггүй гэж байхгүй. Нэвтрүүлэг уншаад тэр дундаа мэдээ уншихад голдуу шууд эфирт ордог. Тэр үед алдаж онох үе бишгүй л гарна шүү дээ. Тэр бүхэнд нэвтрүүлэгчийн овсгоо самбаа гаргаж, өөрийгөө эвгүй байдлаас аврах тэр бүхэн нэвтрүүлэгчдийн ур чадвартай холбоотой гэж би хувьдаа ойлгож ирсэн. Мэдээ, нэвтрүүлгүүд уншиж байхад алдах, түгдрэх, текстээ буруу унших тохиолдол их гарна. Үзэгчид гаднаас нь харчихаад их амархан ажил хэмээн боддог байх. Гэхдээ хамгийн хэцүү үүрэг хариуцлагыг үүрдэг хүмүүс бол яах аргагүй нэвтрүүлэгчид байдаг. Телевизийнхээ нүүр царай нь гэж хэлж болно доо. Нэг үеэ бодвол үзэгчид олон сувгаас мэдээлэл олж авах боломжтой болсон байна. Тэнд ажиллаж байгаа залуучууд маань сайхан монгол хэлээрээ цэвэрхэн ярих, утга санаагаа зөв илэрхийлэх талаар бодох хэрэгтэй юм болов уу. Гэхдээ манай залуучууд соёл хүмүүжил аль ч талаараа өв тэгш оюуны өндөр мэдлэгтэй, боловсролтой, залуучууд энэ салбарт хүчин зүтгээд явж байна. Алдаа байвал засаад явж болно. Залуу үеэ дэмжээд хэлж яриад алдааг нь засаад өгчихвөл болохгүй зүйл гэж байдаггүй.
Шүүмжлэх амархан гагцхүү тэдэндээ сэтгэлийн дэм өгч, дэм дэмэндээ явах шиг сайхан юм хаа байх вэ дээ. Монгол хэлээ цэвэр ариун байлгаж сурталчилж, түгээх үүрэгт хамгийн гол үүрэгтэй хүмүүс бол нэвтрүүлэгч, хөтлөгч нар гэж би ойлгодог. Тийм учраас хариуцлагатай байх хэрэгтэй.
-Нэвтрүүлэгч хүнд эфирт гараад алдах тохиолдол цөөнгүй гардаг байх. Таньд тиймэрхүү зүйл тохиолдож байсан уу?
-Эфирт гарахаас их айдаг байсан. Хөдөө төрж өссөн болоод ч тэр үү нүүр хагарч амжаагүй байсан. Биеэ бариад л нэг хэсэгтээ хэцүү байсан даа. Тэр их мундаг хүмүүсийн хажууд өөрийгөө зэрэгцээд ажиллаж байгаагаа зүүдлээд байна уу даа гэж боддог байсан. Тийм ч учраас алдах эрх надад байхгүй энэ хүмүүсийн дунд ажиллаад явж байгаа минь үнэн. Тийм ч учраас өөрийгөө дайчлах ёстой юм байна. Энэ хүмүүсийн чинээнд хүрч очих ёстой гэдэг эрхэм зорилгыг өөртөө тавих шаардлагатай болсон. 80-иад оны эхээр юм даа хүүхэлдэйн кино уншдаг байлаа. Хүүхэлдэйн киног шууд эфирт уншдаг,10-н минутаар л ордог байсан. Найман хуудас орчим уншаад кино дууссан. Дуусаад гарахдаа микрафоноо өөрсдөө нээж хааж унтраах ёстой байдаг. Тэгсэн би киногоо уншиж дуусчихлаа гэж бодоод микрафоноо унтраахаа мартаад чихэвчээ авахдаа үсээ зулгаачихсан. Тэгэхдээ “Ёо ёо, ээ гахай” гэж хэлсэн маань улс орон даяар гарчихсан байсан. Хүүхэлдэйн кино ч уншиж байж таарсан үзэгчдийн хувьд бол анзаараагүй байх. Ийм зүйл хийснийхээ дараа маш их айж байсан л даа. Хамгийн түрүүнд ингээд л шоронд ордог юм байж дээ гэж бодож байсан. Бидний үед шаардлага ч өндөр байсан. Жишээ нь зөвлөлийн хурлаар ороод цалингаасаа торгуулах, сануулга авах, гурван удаа давтах юм бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг шаардлага өндөртэй цаг үе байлаа. Харин тэр үед н.Жаргал гэж дарга байсан юм. Нүд нь бүлтэгнээд айж байгааг минь мэдэж байгаа болохоор өрөвдөөд дахин ийм зүйл гаргавал чамтай хатуу хариуцлага тооцно шүү гэж сануулаад өнгөрч билээ. Би тэр үед хөл минь газар хүрэхгүй баярлаж байсан даа. Миний гаргасан алдаа тэр үед маш том алдааны тоонд ордог байсан юм. Анх эфирт гаргасан хамгийн том алдаа минь энэ байсан.
-Нэвтрүүлэг уншихаас гадна кинонд дуу оруулдаг. Нийт хичнээн кинонд дуу оруулсан вэ. Нэвтрүүлэг унших, кинонд дуу оруулах хоёр ялгаатай юу?
-Байлгүй яахав. Жанр болгон өөр өөрсдийн гэсэн онцлогыг харуулсан байдаг. Үзэгчдийн сэтгэлд өөр өөрөөр тусгалаа олж хүрдэг тийм нэвтрүүлгүүд шүү дээ. Тэр дундаа кино гэдэг маань хүний өдөр тутмын амьдралд тохиолдож болох бүх л өнгө аясыг илтгэдэг. Харилцан ярианы өнгө аясыг дуу хоолойгоор гаргах шаардлагатай байдаг. Миний хувьд хүүхэлдэйн, баримтат кино, уран сайхны 5000 гаруй кинонд дуу оруулсан.
-Телевизидээ ажиллахаас гадна ямар ажил хийж байна вэ. Олон шавьтай болсон уу?
- Би авьяастай. Телевизийн нүүр царайг илтгэх сайхан дүр төрхтэй, их материалтай хүүхдүүдтэй ажиллах дуртай. Тэр хүүхдүүдэд өөрийн сурсан зүйлээсээ хуваалцаж зааж сургаад явж байна. Би хөгширлөө гээд гэртээ зүгээр суугаад байж чадахгүй юм даа. Олон шавь нар төрсөн. Телевизийн салбаруудад сайн сайхан ажлаад явж байгаа нь сайхан санагддаг. Багш хүн хүн гэдэг өөрийнхөө төрүүлсэн шавь нараа сайн явах бүрт сайхан сэтгэгдэл төрж, тэд нараараа бахархаж явах юм байна шүү. Хамгийн отгон шавь нар маань “Шууд” телевизийн мэдээний албанд нэвтрүүлэгч, хөтлөгчөөр бэлтгэгдэж байна.
- Уран бүтээлч хүн цаг наргүй ажилладаг. Тэгэхээр энэ хүний арын албыг нэр төртэй авч явдаг хүмүүс бол яах аргагүй гэр бүлийн хүн байдаг. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
- Бид хоёр, арван жилд байхаасаа л үерхэж эхэлсэн. Аравдугаар ангиа төгсөөд л нэг гэрт орсон. Арван жилийн үерхэл гэдэг ариухан ямар ч хир буртаг ороогүй гэнэн нас байдаг. Ийм үе дээрээ л гэрэлчихсэн. Хүү охин хоёртой. Гэр бүлийн маань хүн автын инженер. Цаг наргүй ажлын минь ойлгож явсан ханьдаа баярлалаа. Хүү минь бас МҮОНРТ хэмээх их айлд зураглаачаар ажиллдаг. Охин маань сэтгүүлч мэргэжилтэй. Олон ач зээтэй. Зээ охин маань их адтай, телевизийн салбар руу орох болов уу даа гэж харагдаад байгаа. Шүлэг их хөөрхөн уншдаг их сайхан хоолойтой.
-Таны хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ. Эфирт гардаг хүн гоо сайхандаа байнга анхаарал хандуулах хэрэгтэй болдог?
-Ер нь эмэгтэй хүн гэдэг ертөнцийн хамгийн гоо сайхны дээд үнэлэмжийг өөртөө агуулсан хувь заяатай хүмүүс л дээ. Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа анхааралгүй яахав. Миний хувьд одоо охидууд гоо сайхны мэс засал хийлгэж байгааг нэг их таашаадаггүй.
- Цаашид ямар нэгэн уран бүтээл хийх бодол бий юу?
-Миний хувьд яруу найраг, нийтлэл нэвтрүүлэг, өгүүллэг унших их дуртай. 2000 онд “Уянгын гурван дуулал” хэмээн бие даасан яруу найраг үргэлжилсэн үгтэй хосолсон тоглолт хийсэн. Хэсэг завсарлаад 2007 онд телевизийнхээ нэвтрүүлэгчидтэй хамтарсан “Нэг л дотно” дуутай, яруу найрагтай сд гаргасан. Миний дан яруу найраг орсон “Нэг л дотно” цомог гаргаад удаагүй байна. Энэ цомогт маань яруу найргийн ноён оргил болсон яруу найрагч П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Ц.Хулан, гэх мэт яруу найрагчдын бүтээлүүд уншигдсан.
-Таны бодлоор төрийн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Төрд ажиллаж байгаа хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Анх телевизийн ажил хийж эхэлнээс хойш л төрийн ажил хийсэн. Өндөр үүрэг хариуцлагыг өмнөө тавьсан байх ёстой. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байх ёстой гэсэн бодол тархинд шингэсэн байдаг. Төрийн хүн ноён нуруутай, үүрэг хариуцлагаа өөртөө ухамсарласан,олондоо нэр хүндтэй,төвшин нуруутай, мэдлэг боловсролын өргөн цар хүрээтэй тийм л хүн байх ёстой гэж бодож явдаг даа.
Ярилцсанд баярлалаа.
Э.Сувд

No comments:
Post a Comment