УИХ,
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болдтой
ярилцлаа
-НҮБ-ын
энхийг сахиулагчдын олон улсын өдрийг Монгол оронд тэмдэглэж байгаа онцлог үед
сайд тантай уулзаж байна. Үүнтэй холбогдуулан манай Зэвсэгт хүчний гадаадад
үүрэг гүйцэтгэж ирсэн үйл ажиллагааг тодруулж яриагаа эхлэх үү.
-Тэгье. Таны хэлсэнчлэн энэ өдрүүдэд
манай оронд НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийг өргөн тэмдэглэж байна.
Энэ чухам ямар утга агуулгатай өдөр болохыг эхлээд тайлбарлая. 61 жилийн тэртээ
буюу 1948 оны 5 дугаар сарын 29-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анхны энхийг сахиулах
ажиллагааг Ойрхи Дорнодод зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш НҮБ-ын
мандат дор дэлхийн янз бүрийн бүс нутагт нийтдээ 60 гаруй энхийг сахиулах
ажиллагаа явуулсан байна. Өнөөдөр дэлхий даяар НҮБ-ын 18 энхийг сахиулах
ажиллагаанд янз бүрийн орны 100 мянга гаруй цэргийн болон иргэний албан хаагчид
үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан,
энхийн төлөө амь насаа алдсан зоригтнуудын гэгээн дурсгалыг мөнхөлж, НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар
тэмдэглэж байгаа юм.
Монголд ч гэсэн энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэх онцгой учир шалтгаан бий. Юу гэвэл Монголын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн албан хаагчид 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд оролцох болж, өнгөрсөн жилүүдэд 3209 цэргийн албан хаагч хилийн чанадад эх орныхоо даалгавраар үүрэг гүйцэтгэснээс 1805 нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд, 1404 нь олон улсын бусад ажиллагаанд амжилттай оролцсон байна. XIII зуунд Чингисийн монгол цэрэг дэлхийн талыг байлдан дагуулж байсан бол тэдний үр удам, манай Зэвсэгт хүчний шигшмэл бүрэлдэхүүн өдгөө дэлхийн халуун цэгүүдэд цэргийн эрдэм, ур чадвараараа өндөр үнэлэгдэж байна. Энэ бол бахархал. Бахархах ийм зүйлтэй учраас би д бас энэ өдрийг тэмдэглэж байна.

-Монгол
цэрэг Иракт үүргээ гүйцэтгээд дууссан. Уг ажиллагааны сургамж таны бодлоор юунд
орших вэ?
-Бүтэн 5 жилийн турш "Иракийн
эрх чөлөө" ажиллагаанд оролцсон манай цэргийн ээлжийн 10 багийнхан амь
өрссөн. эрсдэлтэй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн гэдгийг юуны өмнө ил шулуун
хэлэх ёстой. Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг
сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаа нэртэй цэргийн энэхүү ажиллагаа нь
үнэн хэрэгтээ жинхэнэ утгаараа дайн байсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Орчин үеийн монгол цэргүүд 1945 оны чөлөөлөх дайнаас хойш цэргийн томоохон үйл
ажиллагаанд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь энэ юм.
Олон улсын терроризмын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн орнуудын Иракт явуулсан цэргийн ажилла-гаанд манай улсын Зэвсэгт хүчин эхнээс нь тууштай оролцож ирсэн нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд ихээхэн өргөж, АНУ болон түүний холбоотон улсууд, олон улсын байгууллагуудын зүгээс улс төр, эдийн зас-гийн дэмжлэг хүлээх, хоёр хөршийн зүгээс илүүтэй анхааран хандах нөхцөлийг бий болгосонд улс төрийн гол ач холбогдол нь оршино гэж дүгнэж болохоор байгаа юм. Энэхүү ажиллагаанд оролцох явцдаа манай Зэвсэгт хүчний цэргийн багууд стратеги, тактикийн аль ч түвшинд үлэмж хэмжээний туршлага, мэдлэг олж авлаа. Иракийн ажиллагаанд монгол цэргийн оруулсан хувь нэмэр, хуримтлуулсан туршлага, энэхүү оролцоо-ны сургамжийг нэгтгэн дүгнэх нь Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд нэн чухал ач холбогдолтой. Иймээс манай яамнаас санаачлан "Монгол Улсын цэргийн баг Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон туршлага, сургамж" сэдэвт онол-практикийн бага хурлыг өнгөрөгч сард зохион байгуулж, уг ажил-лагаанд монголын талын оролцоог зохион байгуулж удирдсан генералууд, үүрэг гүйцэтгэсэн цэргийн дарга нар, салбарын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн.
Үүнээс гадна олон нийтэд Иракт чухам юу болсныг үнэн мөнөөр нь үзүүлэх цаг болсон гэж ойлгож байгаа. Манай цэргийнхэн Иракт зөвхөн манааны шовгорт зогсож байгаад ирээгүй юм шүү. Энэ бол амь дүйсэн томилолт байсан. Үүнийг ард иргэддээ ойлгуулах үүднээс Батлан хамгаалахын сайдын хувьд тушаал гарган баримтат кино бүтээхийг дэмжсэн юм. Энэ дагуу хийгдсэн "Монгол цэрэг Иракт" хэмээх бүрэн хэм-жээний баримтат киног телевизийн хэд хэдэн сув-гаар үзүүлэхээр болоод байна. Киноны маань гол баатрууд манай монгол цэргүүд. Тэд ямар нөхцөлд ямар гавьяа байгуулсныг ойр дотныхон нь, гэр бүлийнхэн нь, нийт иргэд маань харж мэдрэх болно. Киноны зохиолыг хошууч С.Зоригтбаатар бичсэн. Тэр өөрөө Иракт монголын цэргийн багийн 2 дугаар ээлжийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байхдаа олон үндэстний дивизийн "Чарли" бааз руу халдсан 750 кг тэсрэх бодис бүхий авто машинтай амиа золиослогчийн довтолгооны үеэр тэсрэлтийн долгионд цохигдон бэртэж байсан дайчин эр.

-Афганистанд
манай цэргийн баг үүрэг гүйцэтгэх болсон тухай мэдээлэл телевизээр цацагдсан.
Тэнд нөхцөл байдал хүнд байгааг гадны хэвлэлүүд байнга бичиж байна. Ийм үед
өөрийн цэргийг Афганистан руу илгээх нь эрсдэлтэй алхам бус уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
Афганистанд цэргийн баг илгээхийг дэмжсэн. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч,
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Н.Энхбаяр цэрэг, дайчидтай уулзахдаа
мэдэгдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр бол зарчмын том шийдэл.
Харин илүү нарийвчилсан асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ. Би
түрүүн хэлсэн. Иракт цагийн байдал маш хүнд байсан гэж. Гэхдээ манай цэргүүд
түүнийг тэсвэр тэвчээр, эр зоригоороо эрсдэлгүй даван туул сан. Афганистанд
байдал түүнээс дутуугүй түгшүүртэй байгаа нь үнэн. Тийм л учраас хэзээ. хэнтэй
хамтарч, ямар хэмжээний бие бүрэлдэхүүнийг аль бүс нутагт ямар чиг үүрэгтэйгээр
оруулах вэ гэдэг нь цэргийн стратегийн бодлогын асуудал. Энэ асуудлаар тусгай
чиг үүрэг бүхий ажлын хэсгүүд яамнаас байгуулагдан, нөхцөл байдлын судалгаа
шинжилгээ, сонирхогч талуудтай урьдчилсан зарим яриа хэлцэл хийж байна. Товчхон
хэлбэл цэвэр мэргэжилтнүүдийн газар дээрээ тохиролцох, цагийн байдлыг үнэлж
дүгнэх. байр сууриа нэгтгэх ажлууд одоо хийгдэнэ. юуны өмнө ч манай цэргийнхэнд
Афганистанд ажиллаж байсан туршлага бий. 2003 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчний
эртиллерийн сургалтын хөдөлгөөнт багууд Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх
хөтөлбөрийн хүрээнд үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн.
-Хилийн
чанадад манай цэргийнхэн үүргээ чадварлаг гүйцэтгэж байгааг энгийн иргэд маань
ч мэдэх болсон. Харин Монголдоо алба хааж байгаа цэргүүдийг боловсролгүй,
сульдаатай гэх мэтээр өөлөч бичих нь элбэг болж. Зарим нь бүр ийм цэрэг Монголд
хэрэггүй гэцгээж байна. Энэ тухайд таны байр суурийг сонсъё.
-Саявтар нэг сэтгүүлч мал баандах,
цэрэг татах хоёрт ялгаа алга гэж хүртэл бичсэн байна лээ. Шулуухан хэлэхэд энэ
бол дэгсдүүлэг. Хэд хоногийн өмнө Тавантолгой дэх сургалтын төвд Зэвсэгт хүчний
марш тактикийн оны аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ үеэр би цэргүүдээ
хараад бахархсан. Хорин хэдэн хэмийн халуунд бүх зэвсэг агсамжтайгаа 10
километрийн турш гүйж, хадны завсар бэхэлсэн олсоор толгой уруу дүүжлэгдэн
дараагийн цэгт хүрч, хорт утааг мэргэшлийн ур чадвараа харуулан гэтэлж байгаа
эрүүл чийрэг дайчин эрсээ хараад сэтгэл минь хөдөлсөн. Юун сульдаа. Манай
офицер, дарга нарын сургах арга зүй хангалттай түвшинд байгаа нь эндээс
харагдаж байна лээ. Гэхдээ олон хүн сайнтай муутай гэдэгчлэн бух ангид, рот,
салаа бүхэнд сургалт бэлтгэлжилтийн түшин адилгүй байж болно. Хэдий тийм байж
болно. Хэдий тийм байж болох ч энэ л дотооддоо үүрэг гүйцэтгэж байгаа ангиудаас
манай энхийг сахиулагчдын цөм бүрддэг гэдгийг мартаж болохгүй.
Саяхан 2009 оны ээлжит цэрэг татлага орон даяар амжилттай явагдлаа. Цэрэг татлагын дүнгээс ганц тоо хэлье. Энэ удаа алба хаахаар тэнцэгчдийн дотор дээд боловсролтой залуусын эзлэх жин 4.8 хувьд хүрч, өмнөх оныхоос 2 хувиар өсжээ. Энэ нь манай яамнаас батлан хамгаалах салбарын бодлого, зорилт, Зэвсэгт хүчнийг сурталчлах үйг ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулснаар залуусын цэргийн алба хаах дур сонирхол нэмэгдсэнтэй холбоотой. Залуус цэргээс зугтах биш цэргийн албанд тэмүүлдэг боллоо.

-Та
хугацаат цэргийн албаны хугацааг богиносгох тухай ярьж байна. Энэ бодол чинь
хэвээр үү?
-Нэг талаас цэргийн алба хаах
хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр, хуулийн шаардлага ч бүгдийг алагчлалгүй
цэрэгт татахаар журамласан байдаг, нөгөө талаас эдийн засгийн бололцооноос
шалтгаалан цэргийн насны бүх залуусыг цэргийн алба хаалгах бололцоо бүрдээгүй.
Өнөөхөндөө бодит байдал ийм. Тиймээс цэргийн албаны хугацааг богиносговол наад
зах нь 2 дахин олон иргэдээ цэргийн албанд хамруулж болохоор байгаа юм. Гэхдээ
энэ шийдвэрийг хэн нэг сайд өөрийн үзэмжээр гаргаж болохгүй. Нухацтай. сайтар
бодсон, нөхцөл байдлыг зөв үнэлсэн шийдвэр гаргахын тулд цэргийн албаны хугацаа
болон цэргийн шинэчлэлийн тулгамдсан бүсэд асуудлуудаар цэргийн мэргэжлийн
удирдлагын дээд байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штабын байр суурийг
юуны өмнө тодотгож байна. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд цаашдаа
мэргэжлийн цэрэг; хугацаат цэргийн зохистой ямар харьцаа байх юм, оюутан
залуучуудыг цэргийн хэрэгт ямар хэлбэрээр яаж сургах юм гэхчлэн хариу нэхэж
байгаа олон асуудал бий. Эдгээрийн шийдлийг ирэх намар манай яамнаас УИХ-д багц
хэлбэрээр өргөн барих батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн
өөрчлөлтүүдийн төсөлд тусгаж нэг мөр шийдүүлэхээр ажиллаж байна. Орчин үеийн
шаардлагад нийцүүлэн Төрийн цэргийн бодлогын үндэс буюу цэргийн номлолоо ч
шинэчлэл батлуулахаар төлөвлөж байгаа.
-Саяхан
парламент цэргийн дүйцүүлэх албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан
хаах болзлыг баталсан. Үүнээс үүдээд Батлан хамгаалах яам мөнгө хөөцөлдөж
ядарсан иргэдээ шулах нь гэж ярих болж. Яагаад ийм шийдвэр гаргуулсан юм бэ?
-Манай яаманд иргэдээсээ мөнгө татах
ямар нэгэн сонирхол байхгүй. Саяын шийдвэрийн тухайд бол Иргэний цэргийн
үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн бай тухай хуульд туссан цэргийн
жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн
төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах заалтыг л хэрхэн хэрэгжүүлэх тухайд УИХ-аар
тодотгол хийлгэсэн хэрэг. Манай иргэд эхэндээ цэргийн алба хаагаагүй 27 нас
хүрсэн эрчүүд бүгдээрээ хугацаат цэргийн албан хаягчийн хангамж, үйлчилгээний
2008 оны зардал болох 2 сая 300 мянган төгрөгийг төлөх юм шиг ойлгосон бололтой
юм билээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос чиглэл
өгсний дагуу яамнаас дээрх болзол хэрхэн хэрэгжихийг иргэддээ тайлбарлан
ойлгуулах талаар тодорхой ажил хийлээ. Цэргийн албанаас хуулийн дагуу
чөлөөлөгдөөд явсан иргэд маань ямар ч төлбөр төлөхгүй байх нөхцөл ч бий.
Гүүнээс гадна иргэн 27 нас хүрч байж л энэ төлбөрийг төлөх юм. Үүнийг буруу
ойлгоод хэн нэг мөнгөтэй хүн шууд 2 сая 300 мянган төгрөг одоо төлчихвөл
цэргийн албанаас зайлсхийж болох мэт ташаа ойлголт гарсан байна лээ. Тийм юм байхгүй.
27 нас хүрсэн иргэд тодорхой шатлалаар төлбөр төлнө. Хамгийн багадаа тухайн
жилийн 1 цэргийн албан хаагчийн зардлын 7 хувиар тооцож төлбөр хийнэ гэсэн уг.
Дээрх болзлын дагуу хуримтлах орлогыг манай яам ашиглахгүй. 50 хувь нь орон
нутгийн, үлдсэн хэсэг нь улсын төсөвт шууд орох юм.
-Таны
сонинд өгсөн нэг ярилцлагад цэргүүдийг бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд
оролцуулах тухай дурдагдсан байсан. Санаа зорилгыг нь бол ойлгож байна л даа.
Харин 1 жилийг цэргийн хуаранд өнгөрүүлдэг дайчид маань хэдийдээ цэргийн хэрэгт
суралцаж, хэдийдээ ажил хийх болж байна гэсэн асуулт төрж байна.
-Ийм асуулт гарах нь ойлгомжтой. Бид
салбарынхаа хэмжээнд ч яг энэ асуултыг тавьж, хамгийн зөв оновчтой хувилбар
олохоор ажиллаж байна. Өмнийн говьд Оюутолгой, Тавантолгойн стратегийн ач
холбогдол бүхий ашигт малтмалын ордууд ойрын үед эдийн засгийн эргэлтэд орох
гэж байна. Иймэрхүү бүтээн байгуулалтын аварга төслүүдээс Монголын Зэвсэгт
хүчин хол хөндий байх учиргүй. Дээрх орд ашиглалтад орох үед олон мянган ажлын
байр шинээр бий болно. Ийм боломжийг ашиглахгүй алдаж болно гэж үү. Жишээ
хэлье. Тавантолгой бол 5 хэсэг ордоос бүрдсэн том орд. Түүний зөвхөн Ухаа
худгийн хэсгийг Монголын "Энержи ресурс" компани ашиглахаас болж,
хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ шийдсэн юм билээ. Ухаа худгаас Гашуун сухайтын
боомт ХҮРТЭЛ эхний ээлжид сайжруулсан авто замаар нүүрс зөөх юм гэсэн. Ирэх 7
дугаар сар гэхэд хүнд даацын 1000 машин хэрэгтэй болно, нэг машинд ээлжийн 2
жолооч явах тул 2000 жолооч хэрэгтэй болох нь гэж ярьж байсан. Энэ компани сахилга,
зохион байгуулалт сай. ай цэргийнхнээр тухайн ажлыг гүйцэтгүүлэх сонирхлоо
илэрхийлж манай яаманд хандсан, бид хамтран ажиллах саналаа бэлтгэж байна.
Цаашид Ухаа худгаас Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих юм байна. Энэ үед
төмөр замын далан барих мэт их ажил ундарна. Нэг л ордын нагэахэн хэсэгт ийм
бүтээн байгуулалт өрнөнө гэж бодоход манай цэргийнхнээр хийлгэх өч төчнөөн ажил
гарах нь ойлгомжтой. Иймээс бид томоохон төслүүдэд ямар хэлбэрээр хэрхэн
оролцох бодлогоо тодорхойлохоор ажиллаж байна. Стратегийн орд газруудыг
түшиглэн шинээр цэргийн анги, нэгтгэлүүд зохион байгуулах уу, хугацаат цэргийн
албан хаагчдыг ийм ажилд татан оролцуулах уу, тэгвэл яаж, эсвэл төрөл
мэргэжлийн ангиудынхаа хүч бололцоог илүү дайчлах уу гээд олон асуудал бий.
Засгийн газрын 1100000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд 10000 мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр төлөвлөсөн, үүнээс 4000-ыг нь манай салбар бэлтгэн гаргана. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол УИХ-аар хэлэлцэгдэх үед парламентын олон гишүүн Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын томоохон төсөл үүдэд оролцуулах бодлого, зарчмыг дэмжиж үг хэлсэн. Үүнээс үүдэн бидний хийх гэж байгаа ажил Засгийн газрын ч, УИХ-ын ч түвшинд хангалттай дэмжлэг хүлээх нь гэж ойлгож байгаа.

-Сүүлийн
үед сонин хэвлэлээр буу зэвсэг алдагдсан, цэрэг оргосон гэх мэт хэл ам нэлээд
гарлаа. Салбарын сайдын хувьд танаас албан ёсны тайлбар хүсч байна.
-Бүхэлд нь авч үзвэл хэвлэл
мэдээллийнхэн манай салбарын үйл ажиллагааны онцлогийг ойлгож, бодлогын шинэ
чиглэлүүдийг дэмжиж, Зэвсэгт хүчний олон талт үйл ажиллагааг олон нийтэд
шуурхай хүргэж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж
байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Батлан хамгаалах салбарын үйл
ажиллагааны хүрээ өргөн у бидний ажилд ололт ч бий, дутагдал ч бий.
Сүүлийн үед зарим таагүй зөрчил дутагдал гарсан нь үнэн. Жишээ нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн нэр бүхий байлдагч сумтай гар буу хулгайлан, улмаар ангийн байрлалыг орхин оргон зайлж явахдаа таксины жолоочид заналхийлсэн ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг зөрчил гарсан байдлыг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дээрх ангийн захирагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж Зэвсэгт хүчний жанжин штабын өндөр албан тушаалтанд сайдын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Яамны шугамаар Канадад хэлний дамжаанд суралцахаар яваад оргон зайлж, монгол цэргийн нэр хүндийг хөсөрдүүлсэн нэр бүхий офицерыг цэргийн жинхэнэ албанаас халж. цэргийн цолыг нь хураан, хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Гадаадад хэлний дамжаанд суралцагсдыг нэр дэвлэхэд хайхрамжгүй хандаж сонгон шалгаруулалтын шаардлагын түвшинд зохион байгуулаагүй холбогдох албан тушаалтнуудад мөн сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамны дотоод мэдээллийг улс төрийн зорилгоор ийш тийш 6 гүйж явсан зохисгүй үзэгдэл ч гарлаа. Иймэрхүү зөрчил дутагдлуудыг таслан зогсооно.

ч албан тушаалтнууддаа шаардлага тавьж л байгаа юм байна. Өөрийн тань талаар ч
бас хэвлэлүүд мэр сэр шуугьж л байх юм.
-Тиймээ. Би улс төрчийн хувьд
хэвлэлийн мэдээлэл, шүүмжлэлд цочирдоод, тэр бүр эсэргүүцээд байдаггүй.
Бодлого, үйл ажиллагааг маань шүүмжилж байгааг байх ёстой зүйл гэж хэвийн
хүлээн авдаг.
Гэхдээ зарим нэг хэвлэл намайг бүр шефлэж аваад балбах сонирхолтой байдаг бололтой, ор үндэсгүй гүтгэлэг санаатай ч юм уу, зохион байгуулалттай ч юм уу гэмээр тараах юм. Жишээ нь Сэрүүлэг гэх сонин байна. Энэ сониныг үүсгэн санаачлагч эзэн нь хэмээх этгээдийг би сайн мэднэ л дээ. Түүний сонин анх 1996 онд УИХ-ын гишүүн болсон үеэс минь эхлэн өнөөг хүртэл туж гүтгэлээ. Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа ч гэсэн намайг ажлаа огт мэддэггүй, ердөө хоёрхон цэргийн ангиар шүргээд гарсан гэхчлэн янз бүрээр хэдэнтээ гоочилсон. Бүр сүүлдээ би өөрөө бичсэн "Баян Монголын баян монголчууд" номоо олноор нь цэргийн анги, байгууллагуудад шахаж, цэргийн төсвөөс мөнгийг нь авч байгаа мэтээр гүжирддэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Тиймээс Сэрүүлэг сониныг энэ болон удаа дараагийнх нь гүтгэлгийн төлөө шүүхэд өгөхөөр шийдсэн. Шударга шүүх байгаа цагт сэтгүүл зүйн зарчмыг огоорч, ёс зүйгүй, хариуцлагагүй зохион бичлэг бичиж тараадаг ийм сонинууд зохих хариуцлагаа хүлээж таарна.
Саяхан надтай холбоотой нэг дуулиан дэгдээд намжлаа. Хэд хоногийн өмнө миний бие ажлын шаардлагаар Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186, Дархан-Уул аймаг дахь 330 дугаар энгийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өгөхөөр очихдоо албаны бусад хүмүүсийн хамт манай салбарын нисдэг тэргээр явсан юм. Өдөр тутмын нэгэн сонинд энэ тухай бичихдээ зардал мөнгө хэмнэх засгийн бодлогыг сөрж нисдэг тэргээр зугаацлаа гэж шүүмжилсэн байсан. Ийм шүүмжлэл байж болох. Эмзэглэх ч зүйл үгүй. Гэтэл мэдээгээ улам үнэмшилгүй болгох гээд сэтгүүл зүйд байж болшгүй алдаа гаргасан байна лээ. Тэдний бичсэнээр бол би ээжийнхээ хамт нисдэг тэргээр зорчсон юм гэнэ. Юу ч гэмээр юм бэ дээ. Миний эрхэм дээд хүн ээж маань өөд болоод найман жил болж байхад бурхан болоочийг минь ингэж бичиж байх гэж. Тэр сонинд хандаж үүнийхээ төлөө залруулга гаргахыг шаардсан. Гаргасан байна лээ.
Амьдрал баян учраас цаашид ч намайг элдвээр бичих л биз. Гэхдээ ажилдаа жаахан хянамгай, бодитой, няхуур хандаж байхыг сэтгүүлчдээсээ хүсье.

Баян Монголын баян монголчуудын тухай өвөрмөц санаа дэвшүүлдэг. Хэзээ энэ
санаагаа гүйцэлдүүлэх вэ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар би
монголынхоо иргэдэд эх орныхоо баялгийн өгөөжөөс хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх
Баянмонгол" корпорацийн тухай чухал санаа дэвшүүлсэн. Одоогоос гуравхан
хоногийн өмнө Монгол Улсын төрийн тэргүүний ээлжит сонгууль боллоо. Түүнд
өрсөлдсөн хоёр нэр дэвшигчийн нэг нь МАХН-ын амласан 1.5 сая төгрөгийн Эх орны
хишгийг өгүүлэх тухай ярьсан бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 1 сая
төгрөгийн Эрдэнийн хувь буюу хувьцаа иргэддээ эзэмшүүлэх тухай ярьж, сонгогч
олны дэмжлэгийг авлаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч МАХН-ын амласан 1.5 сая
төгрөгийг өгүүлэх талаар Засгийн газрыг шахаж шаардахын зэрэгцээ өөрийнхөө
Эрдэнийн хувийг ч бодит ажил болгохоор тодорхой алхмууд хийнэ байх. Эрдэнийн
хувийг иргэддээ "Баянмонгол" корпорациар дамжуулан эзэмшүүлэх нь
хамгийн зөв хувилбар гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хувьцааны үнэ цэнэ нь ашигт
малтмалын үнийн өсөлтийг дагаж улам бүр нэмэгдэх нь ойлгомжтой. Надад
"Баянмонгол"-ын тухайд боловсруулсан хоёр ч хуулийн төсөл бэлэн
байгаа. Үүнийгээ илүү чамбайруулаад УИХ-д өргөн барина. УИХ ч, шинээр
сонгогдсон Ерөнхийлөгч ч, манай хамтарсан Засгийн газар ч миний төслийг дэмжинэ
гэдэгт эргэлзэхгүй байна “Баянмонгол" бодит үйлс болно.
-Ярилцлага
өгсөнд баярлалаа.
-Энэ завшааныг ашиглаж батлан
хамгаалах салбарын нийт хамт олон, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, хилийн
чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчиддаа НҮБ-ын энхийг сахиулагчдын олон
улсын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, энхийн үйлсэд оруулж буй монгол цэргийн бодит
хувь нэмэр арвидан дэлгэрэхийг ерөөе.
С. ГАНХУЯГ
2009 оны 5-р сарын 27, Лхагва гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment