Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг Белгийн зээлээр санхүүжүүлэхээр болсон


-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Сангийн яамтай холбоотой гурван зээлийн талаар танилцуулахгүй юу?
-Эхнийх нь Азийн хөгжлийн банканд тавьж байгаа асуудал байгаа. Орос, Хятадыг холбосон 748 километр урт замыг зургаан хэсэгт салгаж,гурван тусдаа санхүүжилттэйгээр тавих юм. Санхүүжилтийн тодорхой хэсэг нь мэдээж манай улсын Засгийн газраас хийгдэнэ.
Мөн 85 км зам нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж гарна.
Гурван хэсгийг нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, арилжааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм. Одоогоор 103 км замын нэг хэсэг ажил явагдаж байна. Үлдсэн хоёр хэсгийн төсвийг Азийн хөгжлийн банканд тавихаар Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.
-Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх компанид хөнгөлөлттэй зээл олгох болсон гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Данийн "Данида"-гийн 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцлээ. Энэ зээл хүүгүй гэдгээрээ бусад зээлээс ялгаатай.
-Сүүлийн асуудлын хувьд?
-Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг Белгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх асуудлыг шийдлээ. Манай Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг Белгийн  хөнгөлөлттэй зээлээр 100 хувь санхүүжүүлсэн. Одоо баруун бүсийн оношилгоо, эмчилгээний  төвийг тус улсын 60 хувийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлье гэсэн асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцлаа. Үүний нэгийг нь УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвлөхөөр, нөгөөгийнх нь Белгийн Засгийн газарт захидал явуулахаар болсон, Үлдсэн нэгийг нь "Данида" олон улсын хөгжлийн агентлагтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Нийтлэлч
Б.Эрхэс
Эх сурвалж
Зууны мэдээ
2011 оны 10-р сарын 27, Пүрэв гариг

No comments:

Post a Comment