-Сьерра-Леон
дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багийн
наймдугаар ээлжийн дайчид ердөө хэдхэн хоногийн өмнө Африкийг зорилоо. Африк
бол Монгол биш. Тэр тусмаа Сьерра-Леон ядуурал, халдварт өвчинд нэрвэгдсэн,
хүнд хэцүү нөхцөлтэй газар. Манай цэргийнхэн тэндхийн цаг уур, орчин нөхцөлд
хэр зэрэг дасан зохицож чадсан бол?
-2006 оны нэгдүгээр сард монгол
цэргүүд Сьерра-Леонд анх очиж байснаас хойш гурван жил зургаан сар орчмын
хугацаа өнгөрч байна. Үнэндээ тэндхийн нөхцөл хатуу ширүүн. Гэхдээ монгол хүний
бие организмын онцлог, тэсвэр тэвчээр гайхалтай юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин
Сьерра-Леон дахь ажиллагаанд сая үдэн мордуулсан шинэ ээлжийн бие бүрэлдэхүүнээ
оролцуулбал 2000 цэргээ илгээгээд байна. Сьерра-Леонд 10 гаруй жил үргэлжилсэн
иргэний дайны дараах нөхцөл байдлыг хөнгөвчлөхөд манайхан тусалж, хүлээсэн
үүргээ, эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж ирлээ. Тэнд иргэний дайны
галыг өдөөсөн гэм буруутай гурван зэвсэгт бүлэглэл бий. Тэдгээр бүлэглэлийн
толгойлогчдыг олон улсын хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг Тусгай шүүх шүүж,
хорих ял эдлүүлж байгаа юм. Манай цэргийнхэн энэ шүүхийн аюулгүй байдлыг хангаж
харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Тодотгож хэлэхэд амар ажил биш. Өндөр
ачаалал даахын зэрэгцээ Африкийн шумуул, бүгчим халуун агаар гээд байгалийн
сорилт чанга. Гэвч манай монголчууд үнэхээр чанга хүмүүс юм. Үүнийг зөвхөн би
хэлж байгаа юм биш. Олон улсын цэргийн мэргэжилтнүүд ингэж үнэлдэг. Манайхан
зөвхөн Сьерра-Леонд төдийгүй Ирак, Косово зэрэг халуун цэгүүдэд хат сууж,
халуун чулуу долоосон хашир дайчид шүү дээ.
-Тун
удахгүй монгол цэргүүд Афганистаныг зорино гэцгээж байна. Манайхан үүний өмнө
Иракт албаа үнэхээр сайн хаасан л даа. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш
Улаанбаатарт ирээд монгол цэргүүдийг шагшиж байсан. Гэхдээ Афганы байдал
Иракаас дутуугүй хүнд. Байн байн тэндээс түгшүүртэй мэдээ дуулдсаар л байна.
Ийм нөхцөлд манайхан тийшээ явж байгаа нь зөв гэж үү. Эрсдэлээс эмээхгүй байна
уу?
-Шулуухан хэлэхэд Афганистанд цагийн
байдал асар хүнд байгаа. Талибаны дэглэмийг түлхэн унагаснаас хойш
байгуулагдсан тус орны Засгийн газар өөрийн хүчээр улс орноо бүрэн хянаж
чадахгүй, талибаны хүчин одоо ч Афганистаны өмнөд, зүүн өмнөд хэсгийг үндсэндээ
хянаж, хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байна. Одоогийн байдлаар Афганистанд олон
улсын 68 мянган цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж, Афганистаны эрх чөлөө
ажиллагаа болон НАТО-ийн удирдсан Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний
ажиллагаанд оролцож байгаа юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд есдүгээр сарын эхээр 130 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамгаалалтын рот, дараахан нь 23 хүний бүрэлдэхүүнтэй артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийг Афганистан руу илгээх албан ёсны шийдвэр нэгэнт гарсан. Энэ өдрүүдэд тэдгээр дайчдыг ажиллагаанд бэлтгэж, ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулж байна. Тэгэхлээр төрийн шийдвэр нэгэнт гарсан гэсэн үг. Ингэхдээ цэргүүдийнхээ амь нас, аюулгүй байдлын баталгааг хангахыг юуны түрүүн анхаарч байгаагаа хэлье. Манай цэргийн хамгаалалтын рот нийслэл Кабул хот дахь АНУ-ын “Эггэрс” цэргийн баазыг хамгаална. Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг маань Афганистаны үндэсний армийн сургалтын төв “Аламо” баазад үүрэг гүйцэтгэнэ. Дээрх баазууд нь хамгаалалтын төхөөрөмжлөл харьцангуй сайтай, аюулгүй байдлын “ногоон” бүсэд байрладаг, давхар давхар хамгаалалттай. Манай цэргүүд баазаас гадагш гарч үүрэг гүйцэтгэхгүй тул эрсдэл бага гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж буй. Гэхдээ л сонор сэрэмж, байнгын бэлэн байдал, өндөр ур чадвар зайлшгүй шаардагдана. Үнэн хэрэгтээ Афганистанд дайн болж байгаа шүү дээ. Хэдий тийм ч би монгол цэргүүдийнхээ ур чадварт найдаж байгаа. Өөр нэг зүйл хэлье. Бид энэ удаа 100 гаруй дайчдаа нэгэн зэрэг илгээж байна. Түүнээс биш манайхан Афганистанд анх удаа үүрэг гүйцэтгэж байгаа юм бус. Өмнө нь манай артиллерийнхэн тус орны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан, шинээр эмхлэн байгуулагдсан армийн боловсон хүчнүүдийг нь сургаж бэлтгэхэд тусалж ирсэн туршлагатай юм шүү дээ.

-Саяхан
“Дэлхийн дарга” гэцгээдэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай оронд
айлчилсан. Ноён Бан Ги Мүн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн
төвд Монголын энхийг сахиулагчидтай уулзана лээ. Тэр манай цэргүүдийг хэрхэн
дүгнэсэн нь сонин байна.
-Сайхан асуулт байна. “Дэлхийн
дарга” манай цэргүүдийг өндөр үнэлсэн. Би бүр хэлсэн үгээс нь иш татъя. “Хүнд
бэрхшээлтэй тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл
байдлыг тогтворжуулах энхийн үйлсэд хувь нэмрээ оруулж буй сахилга баттай, олон
улсын төвшинд нэр хүндтэй Монголын цэрэг дайчдад НҮБ талархаж байдгийг
илэрхийлье”. Тэр ингэж хэлсэн.
Дарга нь ингэж хэлээд зогсоогүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан Чад Улс болон Төв Африкийн БНУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн бүхэл бүтэн батальоноо оролцуулахыг НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар манай улсаас хүссэнийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжээд байна. Удахгүй НҮБ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, аравдугаар сарын дундуур батальоны эхний хэсэг 250 хүнтэй ротыг ажиллагааны газарт агаараар тээвэрлэн хүргэхээр бэлтгэж байна. Ондоо багтаж Чад дахь цэргүүдийнхээ тоог 800 хүргэхээр төлөвлөж байгаа.
Суданы Дарфур мужид 2003 оноос эхэлсэн үймээн, зэвсэгт мөргөлдөөнөөс дайжсан 240 мянга гаруй энгийн иргэд Чад Улсын зүүн хэсэг, Төв Африкийн БНУ-ын зүүн хойд хэсэгт дүрвэн гарсан юм билээ. НҮБ-ын энхийг сахиулагчид тэнд дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг хамгаалах, тус бүс нутагт аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээдэг.
Ажиллагааны газар орон нь говь цөл, хуурай халуун уур амьсгалтай, бараг өдөр бүр элсээр шуурч байдаг, халдварт өвчний тархалт ихтэй хүнд нөхцөлтэй ч аюулгүй байдлын хувьд харьцангуй тайван гэж манай мэргэжилтнүүд надад илтгэсэн. Хэдхэн хоногийн өмнө манай туршуулын бүлэг Чадад ажиллаж, газар орны байдал, ажиллагааны нөхцөлтэй сайтар танилцаад ирсэн.
Монголоос анх удаа батальоны хэмжээний ийм том цэргийн баг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох гэж байгаа нь манай Зэвсэгт хүчний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон үйл явдал юм.
2003 оноос монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцож, энэ хугацаанд 3000 гаруй цэргийн албан хаагчаа хилийн чанадад үүрэг гүйцэтгүүлээд байна. Ердөө зургаан жилийн өмнө Иракт манайх 174 хүний бүрэлдэхүүнтэй анхны цэргийн багаа томилж байсан бол энэ онд Сьерра-Леон, Афганистан, Чадыг оролцуулбал 1200 гаруй дайчдаа хилийн чанадад илгээх гэж байна. Энэ бол бахархал. Нөгөө талаар асар их хариуцлага, сорилт.

-Энэ
өдрүүдэд “Khaan Quest 2009” олон улсын сургалт, дадлага Тавантолгойд болж
байна. Энэ удаагийн сургалтын онцлог юу б айв?
-Юуны өмнө “Khaan Quest” нэрээр олон
орны Зэвсэгт хүчинд танил болоод байгаа энхийг дэмжих олон улсын хамтарсан
энэхүү сургалт, дадлагын цар хүрээ, ач холбогдол, нэр хүнд жилээс жилд өсөн
нэмэгдэж байгааг онцлон хэлмээр байна. 2003-2005 онд Монгол, АНУ-ын Зэвсэгт
хүчний хэмжээнд хийгдэж байсан энэ сургуульд 2006 оноос бусад орны цэргийн бие
бүрэлдэхүүн оролцох болж, улам өргөжсөөр энэ удаагийнхад Монгол, АНУ, Энэтхэг,
БНСУ, Кампучийн цэргийн салаад үндсэн бүрэлдэхүүнээр оролцлоо. Тэрчлэн ХБНГУ,
Япон, ОХУ, БНХАУ, Франц зэрэг орны цэргийн мэргэжилтнүүд ажиглалаа.
Энэ жилийн онцлог нь сургалтын шинэ хөтөлбөрөөр богино хугацаанд явагдлаа.
Ер нь Монголын Зэвсэгт хүчин бусад орнуудтай хамтарч иймэрхүү төрлийн энхийг дэмжих сургалт, дадлага зохион явуулах чамгүй туршлага хуримтлуулаад байна.
Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-тай хамтран Бээжингийн ойролцоо “Энхийн элч” сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулсан. Хэдэн жилийн өмнө бол Хятадын цэргийнхэнтэй монголчууд хамтарч цэргийн сургууль зохион байгууллаа гэвэл итгэх хүн ховор байх байсан биз. Энэ удаа хятадууд манай цэргийнхэнтэй хамтран сургалт, дадлага хийсэн нь хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд гарч, итгэлцэл бэхжиж байгаагийн тод илрэл болсон. Уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай хамтарч өнгөрсөн жил “Дархан-1” сургалт, дадлага амжилттай зохион байгуулсан, хоёрдахь нь ирэх есдүгээр сард болно.

-Цэргийн
гадаад харилцаа үнэхээр өргөжсөн нь мэдрэгддэг. Хойд Солонгосынхон ирлээ л гэж
дуулддаг. Дараахан нь Өмнөд Солонгосын цэргийнхэн ч ирсэн байна лээ. Энэ
айлчлалууд өөр хоорондоо ямар нэг байдлаар уялдаатай юу?
-Зүүн хойд Азийн бүс нутагт энх
тайван тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх том агуулгаар нь харвал хоорондоо
ойрхон зайтай хийгдсэн дээрх айлчлалууд ямар нэг байдлаар холбогдох сэжим байж
болно. Илэн далангүй хэлэхэд Монгол Улс хоёр Солонгостой хоёулантай нь сайн
харилцаатайн хувьд Солонгосын хойгийн хямралт байдлыг эв зүйгээр зохицуулахад
чухал үүрэг гүйцэтгэх бололцоотой гэдэгт би итгэдэг. Манай Батлан хамгаалах яам
хоёр Солонгосын цэргийн яамдтай идэвхтэй харилцаатай. Өнгөрсөн зургадугаар сард
БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний яамны дэд сайд, армийн генерал Пак Жэ Гён
тэргүүтэй төлөөлөгчид манайд айлчилсан. Түүнээс сарын дараа миний урилгаар
БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд Ли Сан Хи Монголд айлчлаад буцсан. Үнэндээ
бол ноён Ли Сан Хитэй энэ жил би гуравдахиа уулзаж байна. Монголын өмнийн говьд
өрнөх томоохон бүтээн байгуулалтын үйлст цэрэг дайчдаа оролцуулахаар манай яам
шургуу ажиллаж байгаа. Энэ зорилгод барилга инженерийн хүчтэй анги, техник
хэрэгсэл нэн хэрэгтэй болж байна. Ийм инженерийн анги байгуулахад БНСУ-аас
дэмжлэг авах сонирхолтой байгаа. Тийм ч учраас хэдэнтээ Батлан хамгаалахын
сайдтай нь уулзлаа. Харилцан ойлголцож байгаа болохоор хэрэг зориг маань бүтэх
байхаа.
Хойд Солонгосын талд ч хүндэтгэлтэй хандах учир шалтгаан бидэнд байдаг.
Хойд Солонгосын талд ч хүндэтгэлтэй хандах учир шалтгаан бидэнд байдаг.
-Одоо
цаг үеийн шинжтэй цөөн асуултад хариулт авъя. Халхын голын байлдааны ялалтын 70
жилийн ойг улс орон даяар тэмдэглэж байна. Та энэ ойг зохион байгуулах Засгийн
газрын хорооны даргаар ажиллаж байгаа. Ойн баярын хүрээнд хийгдэж байгаа онцлог
зүйлсээс тодруулахгүй юу?
-Юун түрүүн Халхын голын байлдаанд
оролцсон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж, тэдний байгуулсан гавьяаг
алдаршуулахыг Монголын төр эрмэлзэж байна. Дайнд оролцсон ахмадууддаа орон сууц
олгох асуудлыг манай яам онцгойлон анхаарч ажиллалаа, цаашид ч анхаарах болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ойн ёслолын арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Оросоос 70, Монголоос 70 залуу Халхын голын байлдааны түүхийн дурсгалт газруудаар аялаад үндсэндээ дуусч байна. Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайд, ноён Т.Кидокоро нийслэл, Чойбалсан, Халх голд болох ойн арга хэмжээнд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Өөр бусад орнуудын элчин сайдууд ч оролцоно. Бид өнгөрсөн түүхээ дурсахын зэрэгцээ ирээдүйгээ урагш харахыг эрмэлзэж байна.

жил монголчууд хоёр ч удаа цэргийн хүндэтгэлийн жагсаал үзлээ. Халхын голын
ойгоор цэргийн парад дахин болох уу?
-Улаанбаатарт болохгүй. Харин
Чойбалсан хотод Чойбалсан цэргийн хүрээний цэргийн ёслолын жагсаал болно. Зарим
хүн цэргийнхэн юу болоод ойр ойрхон жагсаад байна вэ гэж асуусан байна лээ. Энэ
жил онцлог он байлаа. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөсөн. Төрийн
тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд түүнд хүндэтгэл үзүүлэх
нь цэргийнхний үүрэг гэж хэлж болно. УИХ-аас шийдвэр гаргаж жил бүрийн
долдугаар сарын 10-ны өдрийг Монгол Улсын Төрийн далбааны өдөр болгосон. Энэ
билгэ дэмбэрэлт өдрөөр манай салбарынхан цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, ард
түмэндээ хүндэтгэл үзүүллээ. Энэ дашрамд хэлэхэд эр цэрэгт ард түмний хайр
хүндэтгэл хамгаас эрхэм байдаг юм. Иргэдийнхээ итгэлийг хүлээж, дэмжлэгийг авч
чаддаг, шаардлагатай бүх үүргийг гүйцэтгэхэд сургагдаж бэлтгэгдсэн байх нь
Монголын Зэвсэгт хүчний дүр төрх байх болно. Тиймээс цэргийн жагсаал бол шоу
биш. Нэг ёсны ард түмэндээ юу сурсан мэдсэнээ харуулж байгаа нэг хэлбэр. Энэ
бол иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэд, залуучуудад эх оронч үзэл
хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй арга хэмжээ юм.
2009 оны 8-р сарын 27, Пүрэв гариг
Vip76
No comments:
Post a Comment