УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай
ярилцлаа. 2009 оны улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан захиргааны
зардал бууруулах, төрийн байгууллагын зүй зохистой тогтолцоо бий болгох тухай
сэдвийг хөндөв.
-Төсөвт, тэр тусмаа захиргааны
зардлыг системээр нь өөрчлөх тухай та ярилаа. Төсвийн зарлагын шинэчлэл,
төсвийн төлөвлөлт, сахилга бат, хяналтыг бэхжүүлэх талаар ямар санаачилга гарч
байна вэ
-Таны хэлсэн багц асуудлыг хэлэлцэж байгаа. Засаг,
захиргааны байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр хичээл зааж байсны хувьд өөрийн
бодол, зорилготой байдаг юм. Төрийн захиргааны ажлыг үр ашигтай, хяналт
хязгаарлалтад суурилсан чадварлаг байгууллага болгоё гэсэн бодолтой явдаг. Үүнд
л мөнгө зарах ёстой. Зөвхөн төсвийн орлого, зарлагын тухай яриад байгаа нь нэг
талаар өрөөсгөл. Яагаад зарлага өсөөд асуудал үүсгээд байгаа юм бэ.
Энэ бүхэн төрийн оролцоо дэндүү өндөр байгаатай шууд холбоотой. Захиргааны зардал өнөөдөр ДНБ-ий 40 гаруй хувьтай тэнцэж буй. Ирэх онд 37 хувьд байлгахаар төсөл оруулж ирсэн. Бусад оронтой харьцуулаад үзвэл Засгийн газар бидний амьдралд дэндүү ихээр оролцож байна л гэсэн үг. Энэ оролцоо, ажил үүргээ Засгийн газар эргэж харах ёстой болж байна. Төрийн ажил үүргийг зөв хуваарилж чадвал төсвийн зарлага бодитоор буурна.

-Төсөв, төрийн захиргааны
шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд тэгээд юу хийх ёстой вэ?
-Засгийн газар, Сангийн яам төсвийн төлөвлөлтийг маш сайн
хийж, амьдралаас урган гарч байгаа зүйлийг сайн тооцох хэрэгтэй. Төрийн
байгууллагад бүтцийн томоохон өөрчлөлт хийхгүйгээр төсвийн шинэчлэл хийх
боломжгүй. Төсөв хэлэлцэх үед УИХ, Засгийн газар хамтраад л орлого нэмэгдүүлэх,
зарлага танах дотоод нөөц бололцоогоо л дайчлах хэрэгтэй юм. Захиргааны бүтэц,
зарлагыг нэмэхгүйн тулд наад зах нь шинээр контор барихгүй байж, төсвөөс
санхүүждэг төрийн албан хаагчдын тоог барих, улмаар багасгах хэрэгтэй.
-Төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн
шүү дээ, гишүүн ээ?
-Төрийн албаны зөвлөлийн гаргасан тооцоогоор төрийн
128 мянган албан хаагч байсан. Өөрийгөө санхүүжүүлдэг газар, агентлагийг
төсвөөс санхүүжүүлэхээр болсон чинь 150 мянга гаруй хүн татвар төлөгчдийн мөнгөөр
цалинждаг нь тодорхой боллоо. Ирэх онд төрийн албан хаагчдын тоо 138
мянга болохоор байгаа. Энэ юуг хэлээд байгаа юм бэ. Төсөв, төрийн байгууллагын
ул суурьтай томоохон шинэчлэл шаардлагатай байгааг л харууллаа.
-Бидний амьдралд шууд хамааралтай төрийн
байгууллагын оролцоог яах хэрэгтэй вэ? Монголчууд зах зээлийн эдийн засгийн
нийгэмд бус төрийн зохицуулалтай социалист загварын оронд амьдарч байгаа юм шиг
сэтгэгдэл заримдаа төрдөг. Ялангуяа бизнесмэнүүд энэ тухай ярьдаг л даа?
-Үргүй зардлуудыг арилгах, заримыг нь хямдруулах арга хэмжээ
авах ёстой гэдгээ Ерөнхий сайд С.Баяр хэлсэн л дээ. Зарим салбарын зөвлөх
үйлчилгээг иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагаар хямдхан
зардлаар гүйцэтгүүлж болно.
Дархан хотод төвтэй Сэлэнгэ аймаг байгуулах чиглэлээр засаг, захиргааны шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Төрийн зохицуулалтын шинэтгэл хийхийн тулд төрийн байгууллагаас гардаг давхардал, зөрчилтэй дүрэм, журмыг зах зээлийн зохицуулалтад нь нийцүүлэх шаардлагатай. Төрийн захиргааны байгууллагынажил үүргийг оновчтой болгосноор бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Үүнийг дагуулаад орон тоо, төсвийг зохицуулж өгснөөр захиргааны томоохон шинэчлэлийг цогцоор нь хийх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд улс төрийн чин эрмэлзэл маш чухал. Орон нутгийн ИТХ-ын 7429 төлөөлөгч байдаг. Хариуцлагыг сайжруулж, төсвийг зөв хуваарилж, зарцуулахын тулд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д зөв, үр ашигтай бүтэц, зохион байгуулалт, зохицуулалтыг бий болгож өгөх хэрэгтэй.

-Зэсийн үнэ өндөр байсан өнгөрсөн
хэдэн жил бид мөнгөтэй хүн шиг л загналаа. Захиргааны шинэчлэл, бүтэц,
төсвийн оновчтой зохицуулалтын талаар ган хийсэнгүй. Орлогогүй болоод
ирэнгүүт гэнэт сэхээрсэн нь улстөрчдийн буруу юу?
-Санал нэг байна. Сая л гэнэт сэхээрсэн юм шиг боллоо. Маш
олон зүйлд мөнгөтэй хүн шиг загнасан. Зөвхөн өнөөдрөөр амьдарч ирснийхээ горыг
амсч байна гэдэгтэй санал нийлнэ.
Иргэний нийгэм болон хувийн хэвшлийнхэнтэй түншилж, ачаагаа хуваалцах хэрэгтэй. Ингэж байж төрийн албан хаагчдын хүнд суртал, авлига, ажлын давхардлыг арилгаж чадна. Энэ талаар бид бага ярьдаг. Нийгмээ дэмжиж, хөтөлж явах үүргээ мартаж болохгүй. Үнэндээ нийгэм чинь үй түмэн ажилсаг “шоргоолжнуудаас” бүтдэг юм шүү дээ. Монголын нийгмийн үнэн дүр төрхийг хоёр зүйл л харуулж байна. Төсөв хэлэлцэх үеийн үйл явц, сонгууль хоёр л харуулдаг. Монголын нийгэмд юу болж, бүтэхгүй байгаа нь энэ хоёр үйл явцаар харагддаг. Тийм учраас төсөв, захиргааны шинэчлэлийг зэрэг хийж, ухаалаг хөдөлж, зөв алхам хийх хэрэгтэй.

-Төр нь өгдөг, иргэн нь алгаа тосдог
байх ёстой гэсэн халамжийн сэтгэлгээнээс салахгүйгээр төсөв, төрийн захиргааны
шинэчлэл хийж чадах уу?
-Хэн хэн халамж авдгийг хүн бүрээр, баг, хороогоор гаргаад
товхимол гаргадаг байя л даа. Болдог бол интернэтэд тавьчих. Хүмүүс хараг л
дээ. Иргэний нийгмийнхэн хяналтаа ийм нөхцөлд тавина. Халамж авах гарцаагүй
шаардлагатай хүн түүнд хамрагдаж уу гэдгийг олон түмэн мэдэг. Амьдралын
боломжтой өрх, хувь хүн халамжид хамрагдсан эсэхийг ингээд харж болохоор байна.
Өөрийгөө аваад явчих чадалтай олон өрх ичээд татгалзана даа. Би энэ талаар асуудал
тавья гэж бодож байгаа. Үүнд мөнгө шаардагдахгүй. Харин ч олон тэрбумын хэмнэлт
гарна.
-Төсвийн хэлэлцүүлгийг ч гэсэн олон
түмэнд нээлттэй байлгамаар байгаа юм.
-Хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй, УИХ, Засгийн газрын
гишүүд ажил хэрэгч байдлаар хандаж байгаа. Төсвөө танах гэсээр байгаад
дэндүүлчих вий гэсэн болгоомжлол бас бий. Засгийн газрын хөтөлбөрийг
хэрэгжүүлэхийн тулд асуудалд уян хатан хандаасай гэсэн байр суурьтай байна.
-Хаана зардал байна, түүнийг л
танаад авъя гэсэн санал зонхилж байх шиг санагдсана.
-Орлогынх нь 40 хувь уул, уурхайгаас хамааралтай эмзэг
төсөвтэй болчихож, бид. Уул, уурхайгаа дагаж төрийн болон бусад салбарын
бодлого тодорхойлогддог болов. Үйлдвэрлэгчдээ дэмжсэн эрүүл, таатай орчин
үгүйлэгдэж байна. Бизнесийн таатай орчин бий болгоод өгчихвөл төсвийн орлого
нэмэгдэж, татвар төлөгчдийн байр суурь бэхжинэ.
Өнөөдөр төрөөс хамааралтай хориг саад байгаа учраас уул уурхайгаас хараат хэвээр байна. Татварын өршөөлийн хууль гарсны дараа далд эргэлдэж байсан хэдэн арван триллион төгрөг ил болов. Ирэх оноос хүн амын орлогын албан татвар орон нутгийн төсөвт орж эхэлнэ. Энэ бол урагшаа харсан нэг алхам.
Төсөв, төрийн захиргааны томоохон шинэчлэл хийхийн тулд улс төрийн л зориг эрмэлзэл, нийгмийн дэмжлэг маш чухал. Захиргаа, төсвийн шинэчэл маш ихээр үгүйлэгдэж байна. Гэхдээ, төр шаардлагатай зарим зүйлээ өөртөө ”зад” төвлөрүүлэх ёстой. Төсвөөс нэг төгрөг гаргаад бүтээсэн баялаг үр ашигтай байх юм бол яагаад зарцуулах ёсгүй гэж.
Сонгуульд ялсан МАХН сөрөг хүчинтэйгээ хамтраад Засгийн газар байгуулж болсон юм чинь төвлөрсөн эрх мэдлээсээ орон нутагтаа шилжүүлж яагаад болдоггүй юм.

-Төрийн захиргааны байгууллагын
тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг
хэлэлцэж байна. Хэр боломжийн санал орж ирэв?
-Богино хугацаанд бодлогын чанартай томоохон баримт
бичгүүдийг боловсруулсных нь төлөө Засгийн газрыг үнэлэх ёстой.
Манайхан бүтэц яриад л байгаа юм. Бүдүүвч баталснаар олон асуудал шийдэж чадахгүй. Энэ тухай намын бүлгээр маш нухацтай ярилцсан. Бүтээлч шийдэл, авууштай олон арван санал гарч байсан. Өөрийгөө санхүүжүүлдэг агентлаг, газруудыг төсвөөс санхүүжүүлдэг болгосон нь сайн хэрэг. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдынхаа тоог жинхнээр нь мэддэг болчихлоо.

-Төсөв, захиргааны шинэчлэл хийх улс
төрийн таатай орчин бүрдсэнийг ашиглах хэрэгтэй байх аа.
-Дэд бүтэц гэдэг дээ. Төсөв, захиргааны цогц шинэчлэл хийх
улс төрийн таатай нөхцөл буюу дэд бүтэц бүрдчихлээ. Үүнийгээ одоо ашиглах
хэрэгтэй. Энэ асуудлаар ажиллана гэж бодож байгаа. Яаравчлахгүй бол Монгол
Улсыг Оюутолгой, Тавантолгойн, уул уурхайн Засгийн газартай орон гэж нэрлэх
гээд байдаг болчихож. Ийм нэр хоч зүүхгүйн тулд шинэчлэлийн төлөө
яаравчлах хэрэгтэй.
Засаг, захиргааны нэгжийг ч боловсронгуй болгох хэрэгтэй. Сумдыг нэгтгэнэ гэхээр орон нутгийнхэн дургүйцэх нь мэдээж. Улстөрчид ч оноо алдахаас болгоомжилдог нь нууц биш. Тийм учраас би Орон нутгийн санал асуулгын тухай хуулийн төсөл санаачлах бодолтой байгаа. Тэгээд иргэдээс өөрсдөөс нь асууя. Төр, улс төрийн түвшинд энэ тухай олон жил ярьсан шүү дээ. Сумаа нэгтгэхгүй гэвэл тэр л биз. Улс төрийн болон сэтгэлгээний түгжээг тайлах таатай орчин өнөөдөр бүрдчихээд байна, энэ боломжоо ашиглая.

2008
оны 11-р сарын 12, Лхагва гариг
Өнөөдөр
сонин
No comments:
Post a Comment