Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: 2011 онд хүний хөгжил сангаас 805,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ


2011 оны төсвийн төсвийг Сангийн сайд С.Баярцогт өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм.Төсвийн талаар Сангийн сайдаас тодруулав.
-2011 оны төсвийн орлого, зарлагыг хэрхэн төсөвлөв?
-2011 оны төсвийн төсөл гурван их наяд, 56.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39 хувд хүрэхүйц орлоготой, гурван их наяд 250.7 тэрбум төгрөгийн буюу ДНБ-ий 41.5 хувьтай тэнцэхүйц зарлагатай, төсвийн нийт алдагдал нь 193.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.5 хувийн алдагдалтай болсон.Төсвийн хувьд нэлээд хэдэн онцлог зүйл бий.өсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсөв тэнцвэржсэн байх ёстой. Энэ хуульд зааснаар анх удаагаа төсвийн орлогын нэг хувиас илүү гарсан ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр биш төсвийн үнээр авдаг болж байгаа. Одоогийн байдлаар манай улсын ашигт малтмалын экспортыг харж байхад орлого талдаа зэс, нүүрсний орлого төсвийн нэг хувиас илүү гарч байна. 2011 онд зэс 8425 доллар байх прогноз байгаа. Дэлхийн зах зээлийн ханшаар татвар тогтоон авч байна. Харин төсөвт суулгаж байгаа үнэ нь 5983 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 128 ам.долларын ханштай байгаа ч төсөвт 98.8 тэрбум төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүүгээр 164.6 тэрбум төгрөг тогтворжуулалтын сан руу орно.Тогтворжуулалтын сан таван хувьд хадгалагдаж байх ёстой.10 хувь болбол түүнээс дээш хөрөнгийг ш, шаардлагатай зүйлд хөрөнгө оруулна. Зэс, нүүрс хоёроос олсон орлого Тогтворжуулалтын санг таван хувьд маш хурдан хугацаанд хүргэх бололцоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2011 онд 164.0 тэрбум төгрөг ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэж байна.
-2011 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан бусад хуулиудад хэр өөрчлөлт орох вэ?
-Хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Тэмдэгтийн хураамжийн хуульд шинэчилсэн найруулга хийж байна. Энэ хуулийг 1993 онд буюу 17 жилийн өмнө баталсан. Мөн Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулна. Алтыг зөвхөн Монголбанканд тушааснаар алтны хураалт хяналт сайжирна. Ингэснээр төсөвт 5.6 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ. Орон нутгийн эрх мэдлийг сайжруулах хүрээнд хоёр хуульд өөрчлөлт оруулж улсын төсөвт татаж байгаа хувь хэмжээнээс илүү хэмжээг интервалтай олгоод аймгуудын ИТХ өөрсдөө тогтооно. 2011 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Мөн Хөгжлийн банк байгуулна. Энэ банкаар барилгын том төслүүдээ санхүүжүүлнэ. Аймаг орон нутагт санхүүгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр дунджаар аймаг болгонд 560 сая төгрөг, Улаанбаатарт 20 тэрбумын хөрөнгө оруулалтын эрх өгч байгаа. Хүний хөгжил сангаас энэ жилийн наймдугаар сарын 1-нээс 10 мянган төгрөг, 2011 оны нэгдүгээр сараас иргэн бүр-тээ 21 мянган төгрөг олгож эхэлнэ. Мөн 164 мянган оюутнуудын сургалтын төлбөрт 82 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгасан. Эрүүл мэндийн даатгалд огт хамрагдаагүй иргэдийг хамруулах үүднээс 9.3 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас олгохоор болж байгаа.Хүний хөгжил сангаас 805.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Өмнөх онуудтай харьцуулахад 470.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр хүний гар дээр очиж байгаа бэлэн мөнгөний урсгал 30 хувиар нэмэгдэж байна.
-Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт багасаж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Хөрөнгө оруулалт багасаж байгаа асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт улсын төсвөөс санхүүжүүлэх хэсэг нь нийт хөрөнгө оруулалтын жагсаалтын арван хувиар тавьсан.Түүний нэмэгдэл санхүүжилтийг урьдчилгаа төлбөр орж ирэх хэмжээгээр санхүүжүүлээд явах зохицуулалт хийсэн.
-Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хэлэлцэх үеэр төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал яригдаж байсан. Энэ чиглэлээр төсөвт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Бидний барьсан зарчим бол орон тоо нэмэхгүй, урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан. Зайлшгүй шинээр бий болсон орон тоог л санхүүжүүлнэ. 1990 оноос өнөөг хүртэл төрийн үйлчилгээг төрийн байгууллагын ямар бүтэцтэйгээр хүргэх вэ гэж байнга ярьж ирсэн. Дээрээс нь Монгол Улс одоо цоо шинэ хөгжлийнхөө шатандаа ороод байна. Энэ үед төрийн үйлчилгээг хүргэдэг нэг хэсэг, хөгжлийн бодлогоо санхүүжүүлдэг нэг хэсэг гэж маш өргөнөөр том харах ёстой юм байна.Тэр утгаараа нэг удаагийн төсөв дээр орон тоог бууруулах, байгууллагын тоог цөөрүүлэх тухай асуудал шийдэгдэхгүй. ОХУ гэхэд дөрвөн жилийн хугацаанд төрийн албыг цомхон болгох реформ хийх юм билээ.
-2011 оны төсөвт аймгуудад 560 сая,Улаанбаатарт 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан. Энэ нь нөгөө гишүүдийн мөнгө мөн үү?
-Тийм мөнгө байхгүй. Аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтад зориулж 560 сая төгрөг өгч төсөвлөсөн.Төсвийн шинэ хуулийг өргөн барьсан байгаа.Тэр хуулиар бол 2012 оноос бүх аймаг биеэ даана. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт, урсгал санхүүжилтийн асуудлаа бүх аймаг өөрөө хийх бололцоотой болно гэсэн үг.
2010 оны 10-р сарын 01, Баасан гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment