УИХ-ын намрын чуулган эхэллээ. Түүгээр хэлэлцэх хамгийн
чухал асуудлуудын нэг нь улсын төсөв, мөнгөний бодлого байдаг. Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд өргөн барьсан анхны төсөв болж
буйгаараа 2011 оны төсвийн төсөл онцлог байгаа. Сангийн сайд С.Баярцогтоос
зарим зүйл тодрууллаа.
-2011 он бол хамтарсан Засгийн
газрын гурав дахь жил. Хямралын жилийн төсвийн хүндрэл хямрал дууссаны дараах
2-3 жилд их мэдрэгддэг. Тиймээс эдийн засаг хурдацтай өсөж буй ч 2011-2012 оны
төсөв хүнд байх магадлалтай. Гэхдээ манай улсын хөгжлийн чиг хандлага, эдийн
засгийн өсөлтийн чиг баримжаа өөдрөг байгаа учир энэ хүндрэлийг давах боломж
бий. Төрийн үйлчилгээг хүргэж байгаа төсвийн зохицуулалтыг улсынхаар, Монгол
Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх төс вийг Хөгжлийн банкаар
дамжуулж санхүүжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Дэд бүтэц, уул уурхайн ордыг ашиглах
гол бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ.
-Засгийн
газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд улс төрийн намуудаас өгсөн олон амлалтыг
хэрэгжүүлэх санхүүгийн боломж байгаа юу?
-Монгол Улсын ашиглалтад ороогүй стратегийн
ордуудыг эргэлтэд оруулж иргэдэд хувь хүртээн хувьцаа эзэмшүүлж, улсын эдийн
засгаа тэтгэснээр 2008 оны сонгуульд оролцохдоо амласан улс төрийн намуудын гол
амлалтыг хамтарсан Засгийн газар хэрэгжүүлж чадна.
Эхний хоёр жилд техникийн ажлуудаа
хийсэн. Үлдсэн хоёр жилийн хугацаанд бодитой хэрэгжинэ. Энэ жилийн төсөвт
цалин, тэтгэвэрт 780 тэрбум, Хүний хөгжлийн сангаас 805 тэрбум нийт 1.5 их наяд
төгрөгийг гаргаж байна. Иргэдийн гар дээр очиж буй бэлэн мөнгөний хэмжээ нэг
жилд 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
-Хүний
хөгжил сангаас бэлэн бусаар олгох амлалтыг 2011 оны төсөвт тусгасан уу?
-Тавантолгойн 10 хувийг иргэдэд шууд
хувьцаа хэлбэрээр өгнө. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хаалттай хэлбэрээр 10
хувийг тараана. Иргэд стратегийн орд газраас хувь хүртэх хэлбэр нэг ордоос
баталгаажна.
Дараагийн 15 ордоос хэрхэн хувь
хүртээхийг тухайн үе дээ шийднэ. Энэ жилийн хувьд 805 тэрбум төгрөгийн 700
орчмыг нь сар бүр иргэн бүртээ 21.000 төгрөгөөр олгоно. Дараагийн арга хэмжээ
бол одоо суралцаж буй 165 мянган оюутны сургалтын төлбөрт зориулж тус бүр
500.000 төгрөг олгоход 82.5 тэрбум төгрөг зарцуулна. Эрүүл мэндийн даатгалаас
улс төлөх 10.9 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас олгоно. Эрүүл мэндийн
даатгалд хамрагддаггүй хүмүүсийг хамруулахад зориулж 9.3 тэрбум төгрөг
даатгалын санд өгнө.
Мөн орон сууцны асуудлыг Хөгжлийн
банкнаас дэмжинэ. Барилгын компаниуд барилгаа барих хэрээр бонд гаргаж, иргэдэд
урт хугацааны зээл өгөх байдлаар санхүүжүүлнэ. Үе шаттайгаар санхүүжүүлэх
боломжтой. Эрэлт, нийлүүлэлтийг хамт тооцохгүй бол орон сууцны үнийн хөөрөгдөл
үүснэ. Тиймээс зохист харьцаагаар дэмжих бодлого явуулж байгаа юм. Үүнийг төр,
хувийн хэвшилтэй хамтарч гүйцэтгэнэ
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг
ӨНӨӨДӨР
No comments:
Post a Comment