-Төсвийн
тодотголын төсөл бэлэн болсон уу. Засгийн газраас ямар чиглэл өгөв?
-2010 оны улсын төсвийн ерөнхий
байдалд судалгаа хийж байна. Тодорхой хэмжээнд тодотгол хийх боломж гарч
магадгүй. Байгаль цаг уурын тааламжгүй нөхцөл, олныг хамарсан эрүүл мэндийн
асуудал үүссэнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгийн зарцуулалт их
хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр нөөцийн зохицуулалт хийх шаардлагатай, Түүнчлэн
түрүү жилээс үлдсэн хэд хэдэн нөхөн олговрын асуудал бий. Хүүхэд, залуу гэр
бүл, шинэ гэр бүлийн мөнгөө 2009 оны төсөвт багтаж аваагүй хүмүүс байгаа юм. Мөн
УИХ-ын даргаас Ерөнхий сайдын нэр дээр төсөвт тодорхой зохицуулалт хийх боломж
байна уу, судлаач гээд таван зүйл хөндсөн байгаа. Гол нь төсвийн болон Барилгын
тухай хууль зөрчсөн зураг төсөлгүй байгууламжийн талаарх аудитын зөвлөмжтэй
холбоотой. Үүнийг нягталж үзээд төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохистой
хуваарилах, Хүний хөгжил сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг
судлаад оруулж ирээч гэсэн. Бид УИХ-ын даргын бичиг, аудитын дүгнэлт, төсвийн
өнөөгийн байдлыг харгалзан үзээд тодотголыг хэдийгээр хийх вэ гээд санал
солилцлоо.
-Цаг
үеийн байдлаас болж нэмж шаардагдах хөрөнгийн хэмжээ хэд болж байна?
-Ойролцоогоор 130 тэрбум төгрөгийг
энэ арга хэмжээнд зарцуулах урьдчилсан тооцоо бий. Бид чуулган эхлэхээр УИХ-аас
гарах саналыг нягтлаад төсвийг эргэж оруулъя гэж байгаа.
-Гишүүдийн
76 тэрбумын саналыг төсвөөс тодотгох уу?
-Тэр талаар хөндөхгүй байгаа. УИХ-ын
даргад Үндсэн хуулийн Цэцийн даргаас албан бичиг ирсэн шүү. Тэгэхээр УИХ эхлээд
шийдэх хэрэгтэй.
-Гишүүдийн
76 тэрбумын саналаас хэд нь зураг төсөлгүй вэ?
-Тэрийг нягтлаагүй.
-Засгийн
газраас 170 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжжээ. Ямар зориулалтаар үнэт цаас
гаргах болов?
-2010 оны төсвийн тухай хуульд 70
тэрбумын бондыг улирлын чанартай урсгал зохицуулалт хийхэд гаргахаар заасан. Ер
нь байнга оны эхээр хийдэг юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт 70 тэрбумын эрх
байгаа гэсэн үг. Дээр нь 100 орчим тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг
санхүүжүүлэх зорилгоор урт хугацаатай бонд гаргах шийдвэр ч төсөвт суусан
байгаа. Хэдийгээр улсын төсвийн тухай хуулийн дагуу хийгдэж байгаа ч Засгийн
газар хэлэлцээд УИХ-аас зөвшөөрөл авдаг юм.
2010 оны 3-р сарын 18, Пүрэв гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment