Сангийн сайд С.Баярцогтоос дараах тодруулгыг авлаа.
-Үндсэн
хуулийн цэцийн саналын дагуу төсөвт тодотгол хийх үүргийг УИХ-ын дарга Засгийн
газарт өгсөн байгаа. Танай яам төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа
юу?
-Бид судалж л байна.
-Гишүүдийн
гэх тодотголтой 76 тэрбумыг зарцуулаад эхэлчихсэн биз дээ?
-Төсөв баталсан хуулийнхаа дагуу
явна. Тэгэхээр үйлчлээд л явж байна.
-Зудад нэрвэгдсэн орон нутгийнханд
өвс, тэжээл гээд зарцуулалт нь өөрчлөгдөж байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Төсвийн хуулийг
зөрчиж болохгүй. Хуульд юу гэж заасан тэр дагуу л зарцуулж байгаа.
-"Айвенхоу
майнз"-ынхан Оюутолгойн лицензийг "ВНР Billiton "-оос худалдаж
авахдаа ордоос олох нийт орлогынхоо хоёр хувийг өгч байхаар тохирсон гэсэн.
Хоёр хувийн роилтийг татварын өмнөх ашгаас хуваана гэсэн. Энэ нь Монгол Улсад
орж ирэх мөнгөтэй хамаатай юу?
-Тэр хамаагүй. Угаасаа хөрөнгө
оруулалтын гэрээнд тийм зүйл байхгүй. Монгол Улсын хуулиар ч зохицуулагдаагүй
зүйл. Энгийнээр тайлбарлах юм бол чи хүнээс тохирчихсон. Бас "Би алттай юм
худалдаж авлаа. Үнэ хөлсөө чамд өглөө. Алт гарч магадгүй, үгүй ч байж болно.
Хэрэв алт гарвал надад тодорхой хувийг нь өгөөрэй" гэсэн ийм л компани
хоорондын гэрээ.
-Гэхдээ
Оюутолгой ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал хоёр хувийг татварын өмнөх ашгаас
төлнө гээд байгаа шүү дээ. Тийм зүйл байгаа юм уу?
-Үгүй. Яагаад тэгж хэлснийг өөрөөс
нь асуу.
-Оюутолгойн
гэрээг байгуулахдаа хийж байсан эдийн засгийн модельд "ВНР Billiton''-д
төлөх хоёр хувийн роялти туссан байсан юм биш үү?
-Би л мэдэхгүй юм байна.
2010 оны 2-р сарын 15, Даваа гариг
Үндэсний
шуудан
No comments:
Post a Comment