УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга
Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн
тухай хуулиас болж УИХ гурван долоо хоног хуралдаж чадсангүй. МАН, АН эл хууль
дээр зөвшилцөж чадахгүй байсаар хаврын чуулган завсарлах нь?
-Төрийн үйл ажиллагаа тасралтгүй
үргэлжлэх ёстой. Гэтэл яг нарийн утгаар нь авч үзвэл төр зогсчихлоо. Ингэж
болохгүй л дээ. Тодорхой асуудлаар завсарлага авч болно. Ингэхдээ Байнгын
хороо, ажлын хэсгийн хуралдаан хэвийн үргэлжлэх ёстой. Энэ бүх ажил
Сонгуулийн хуультай ямар ч холбоогүй. Ядаж хэлэлцэх
ёстой хуулиудаа эцсийн хэлэлцүүлгийг нь хийхгүй орхих хэрэгтэй байхгүй юу.
Манай Байнгын хороогоор Төсвийн хүрээний мэдэгдэл,Төсвийн
тухай хууль,Үндсэн Чиглэлийг хэлэлцэх ёстой. Ялангуяа Төсвийн хүрээний
мэдэгдэл, Үндсэн чиглэлийг энэ удаагийн хаврын чуулганаар заавал хэлэлцэх
учиртай. Энэ хоёр хуулиа баталчихвал чуулганы завсарлагаанаар Засгийн газар
Төсвийн төслөө бэлтгэдэг. Ингээд намрын чуулган эхлэхэд төсвөө хэлэлцэнэ. Гэтэл
өнөөдөр бид дээрх хуулиа хэлэлцэж чадахгүй сууж байна гэхээр ирэх намар ямар
төсөв батлах, хөгжлийн чиг баримжаагаа хэрхэн тодорхойлох нь тодорхойгүй
болчихлоо. Жил бүр л Сонгуулийн хуультай, хуульгүй Үндсэн чиглэлээ батлаад
явдаг. Үүнд ач холбогдол өгөхгүй байгаа нь сонин байна.
-Маргааш
чуулган завсарлаж магадгүй. Төсвийн байнгын хороо хэлэлцэхээр төлөвлөсөн
асуудлынхаа хэдийг нь хэлэлцсэн бэ?
-Манай Байнгын хороогоор хэлэлцээгүй
гэвэл сая миний хэлсэн гурван хууль л үлдсэн.Төсвийн тухай хуулийг 2013 оноос
хэрэгжүүлэхээр ярилцсан. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэж болно.Төсвийн
хүрээний мэдэгдэл, Үндсэн чиглэл хоёрыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх
байх гэж найдаж л сууна. Гэвч манай гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганд битгий хэл,
Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд суухгүй байна. Яагаад ингээд байгааг
иргэд ойлгох байлгүй дээ.
-Төрийн
ажил гурван долоо хоногоор саатлаа. Ямар ч байгууллага ажлаа гурван долоо хоног
битгий хэл гурван өдөр хойшлуулахад хүнд байдалд ордог. Худалдаа наймаа
эрхэлдэг хүн бол гурван долоо хоногт олох
ашгаа алдана гэсэн үг шүү дээ. Гэтэл манай төр засаг гурван долоо хоногийн турш
юу ч хийсэнгүй, нэг ч хууль, ямар ч асуудал шийдсэнгүй. Ийм байж
болох уу?
-УИХ-ын Дэгийн хууль, хууль эрх зүйн
орчноос болоод байгаа юм уу даа. Уг нь, Дэгийн хуульд зоригтой өөрчлөлт
оруулаад ямар хугацаанд завсарлага авах уу, аль хүрээнд байх уу гэдгийг нарийн
тогтоож, хатуу шаардлага тавьж өгөх хэрэгтэй байна. Хэдхэн хоногийн дараа баяр
наадам болох нь. Зарим нэг гишүүн үүнийг далимдуулах болж. Завсарлага авсан
нэрийн дор морь мал гээд яваад өгдөг.Хуралдаа суухгүй, ирц нь хүрдэггүй. Одоо
бол ирц бүрдүүлж хурал хийнэ гэдэг хэцүү л болж. Төрийн ажил ийм төвшинд явж
байна шүү дээ.
-Таны
хэлсэнтэй санал нийлж байна л даа. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хурал цагтаа
эхэлж байсан удаагүй. Ер нь, хурал 30-40 минутын дараа эхэлдэг нь хэвийн
үзэгдэл болж?
-Энэ бол парламентын гишүүн дураараа
байдаг, тааллаараа хуралд суудаг, бүгд л эрх мэдэлтэй хүмүүс мэтээр өөрсдийгөө
ойлгосонтой холбоотой. Харин хариуцлага талаасаа ярихаар хамтын хариуцлага
хүлээнэ гээд өнгөрдөг. Тэгэхээр энэ хувь хүмүүсийн асуудал. Гишүүд хурал
цуглаандаа цагтаа ирдэг болчихвол бас нэг дэвшил юм даа.
-Та
УИХ, Байнгын хорооны хуралд цагтаа ирдэг үү?
-Тэрийг би хэлээд яах вэ. Хуралдаан
зохион байгуулагчаас асуух хэрэгтэй болов уу. Би ер нь хуралд нэг их хоцроод
байдаггүй дээ. Өөрөө ч их адгуу, яаруу хүн.
-Ажаад
байхад сүүлийн үед Байнгын хорооны дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх гэж
нэлээн л бухимдаж байгаа харагддаг. Тэр гишүүнийг дууд, ирж байна уу, яасан бол
гээд л?
-Байнгын хорооны дарга
хуралдаанаа даргалах л үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх гэж зарим үед их л
бухимдах юм.
Эх
сурвалж: Ардчилал сонин
П.Ариун
No comments:
Post a Comment