Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Ээлжит бус чуулган зарлана гэсэн


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай цөөн хором ярилцлаа.
-Хаврын чуулган завсарласнаас хойш ямар ажил амжуулав?
-Хэдэн хоног амарлаа. Хийсэн ажлын хувьд гэвэл тойргийнхоо иргэдтэй уулзлаа. Мөн тойрогт хийж байгаа гол ажлууд болон хэрэгжиж байгаа төслүүдийн явцтай танилцлаа.
-Ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл ирсэн үү?
-Одоогоор ирсэн мэдээлэл алга байна. Гэхдээ хуралдах талаар яригдаж байгаа. Ээлжит бус чуулган зарлана гэж хэлсэн. Хэрвээ ээлжит бус чуулган хуралдвал очиход бэлэн байна.
-Төсвийн тухай хуулийн талаар?
-Энэ хууль УИХ-ын энэ намрын чуулганаар орохоор болсон.
-Гадаадын Ерөнхийлөгчдийн айлчлал давхцаж, ойр ойрхон ирцгээж байна. Үүнийг тухайн орнуудын эдийн засгийн сонирхол, ялангуяа Тавантолгойтой холбон тайлбарлаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Их гүрнүүдийн төрийн айлчлал бол Засгийн газар хоорондын түвшинд яригдсаны үндсэн дээр  хийгддэг.
Тийм учир айлчлал ийм тийм байх аа гэсэн чиг алга байна.
Тавантолгойн асуудлын хувьд Засгийн газрын хүрээнд яригдаад, одоо төслийн шатанд явагдаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Түүнийг би дэмжиж байгаа.
-Сонгуулийн тогтолцооны талаар УИХ-ын гишүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Холимог тогтолцоог дэмжиж байгаа.
Нийтлэлч
Б.Даваатогтох
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment