Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Гадаадаас мөнгө зээлж төсвийн алдагдлаа нөхөхөөс өөр аргагүй байдал бий болсон


Засгийн газар 250 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна, Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.
-Төсвийн байдал хүндэр-сэн учраас Засгийн газар бонд арилжаалж алдагдлыг нохох гэж байгаа юм уу?
-Төсвийн алдагдал болон 4000 айлын орон сууцыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 250 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл хүсэж хэлэлцүүлж эхлээд байна. Үүний 80 тэрбум төгрөгийг нь орон сууцны санхүүжилтэд, үлдсэнийг нь төсвийн алдагдлыг нөхөхөд зориулах юм. Манай улсын төсвийн алдагдал 348 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Энэ алдагдлыг гадаадын зээл тусламжаар нөхөж байгаагаас гадна 153 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутагдаж байгаа юм. Тиймээс бусад арилжаалж төсвийн алдагдлыг нөхөх шаардлагатай байна. Улсын төсөвт орох орлого бууралттай байна. НӨАТ л гэхэд 118 тэрбум төгрөгөөр буурсан байна.
-Энэтхэгийн Засгийн газраас авах25саяам.долларын болон хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа бүхий л зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж байгаа гэдэг нь үнэн үү?
-Хандивлагчдын уулзалт зохион байгуулаад 235 сая ам.долларын зээл тусламж байх. Тухайн үед эдийн засгийн байдал ч хүнд, төсвийн алдагдал тухайн үеийн дүнгээр 205 сая ам.долларт хүрэхээр байна гэж тооцоолж байсан. Энэ төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх талаар техникийн зөвлөгөөнийг хийж, хамтрагч орнууд болон олон улсын байгууллагуудтай зөвлөлдсөн. Дэлхийн банкнаас авах 60 сая, Азийн хөгжлийн банкны 60 сая, Японы Засгийн газраас олгох 50 сая ам.долларын зээлээс төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах болсон юм. Мөн Энэтхэгийн Засгийн газраас авах 25 сая, АНУ-ын Засгийн газрын олгох 14 сая ам.доллар, Австралийн Засгийн газраас өгөх таван сая австрали долларын зээлийг ч төсвийн алдагдлыг нөхөхөд зориулна.
-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Зас-гийн газраас авсан зээл, тусламжаа бүгдийг аваад ашиглачихсан гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар дэлхийн банкнаас 60 сая ам долларыг аваад зарцуулсан. Японы Засгийн газраас 30, Азийн хөгжлийн банкнаас 40 сая ам.долларыг аваад байна. Нөхцөлийн дагуу Азийн хөгжлийн банкнаас үлдэгдэл 20 сая ам доллараа энэ жилдээ багтаан авна. Японы Засгийн газраас авах зээл, тусламжийн үлдэгдэл 20 сая ам.долларыг дараа жил авах юм.
-80 тэрбум төгрөгийг 4000 айлын орон сууцны санхүүжилтэд зарцуулахад хүрэлцэх үү?
-Энэ ажлыг эхлүүлэхээр эхний ээлжид 80 тэрбум төгрөгийн бондыг зарцуулах гэж байгаа юм. Цаашдаа санхүүжилт нь нэмэгдэнэ. Ер нь урт хугацааны санхүүжилтээр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх учраас олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох шаардлагатай. Энэ ажлын бэлтгэлийг хангахад 3-4 сарын хугацаа шаардагдана. Тиймээс удааширч, цаг алдах учраас дотооддоо Засгийн газрын бонд арилжиж ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
-Гадаад зах зээлээс хэрхэн мөнгө босгохоор төлөвлөж байгаа юм бэ?
-Гадаад зах зээлээс хөрөнгө босгож эхлээд байгаа. Гэхдээ суурин бондын хэлбэрээр биржээр дамжуулж, арилжаалж эхлээгүй. Одоогоор хаалттай хэлбэрээр бондоо арилжаалж алтны компаниудад санхүүжилт хийсэн байгаа. Гадаад зэх зээлээс мөнгө босгох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.
-ОУВС гадаадаас авах арилжааны зээлийн хэмжээг 200 сая ам.доллараас хэтрүүлэхгүй байх амлалтыг Засгийн газраас авсан байгаа. Тиймээс гадаад зах зээлээс их хэмжээний хөрөнгө босгож чадахгүй байгаа гэдэг үнэн үү?
-ОУВС-аас зээл авч 2009 оны гуравдугаар сараас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ байгууллага манай улсыг гадаадаас арилжааны зээлийг 200 сая ам.доллараар хязгаарлах нь зүйтэй гэсэн.
-Гадаадаас авч зээлийг Төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулаад байхаар эргээд өрийн дарамт үүсэх юм биш үү?
-Зээл нь ер гэдэг нь үнэн л дээ. Зээл аваад санхүүжүүлж байна гэдэг чинь ирээдүйгээсээ л зээлж байна гэсэн үг. Эдийн засгийн хямрал манайд хүчтэй нөлөөлсөн учраас заавал ч үгүй гадаадаас мөнгө зээлж төсвийн алдагдлаа нөхөхөөс өөр аргагүй байдал бий болсон.
-Төсвийн байдлыг харахад орлого нэлээд тасалджээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого багасаж татвараа төлөх чадвар муудаж байгааг харуулж байна. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна?
-Ер нь бол Сангийн яамнаас явуулж байгаа бодлого нь сангийн бодлогоор дамжиж хэрэгжинэ. Монгол банкнаас явуулж байгаа бодлого мөнгөний бодлогоор дамжин эдийн засагт үйл ажиллагаагаараа нөлөөлж хэрэгждэг. Сангийн бодлогын гол хэрэгжих үндэс нь татварууд нь тогтвортой, нөгөө талдаа төсвөөрөө дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн төсвийн тэлэлт хийдэг. Энэ удаа хямралын дараагийн жил ч гэсэн 2010 онд 450 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төсвийн алдагдлыг таван хувьд барихаар төлөвлөсөн байгаа. Энэ нь бодит эдийн засгийг дэмжинэ гэж тооцоолж байгаа.
Сэтгүүлч: Д ДОРЖПАГМА
2009 оны 11-р сарын 04, Лхагва гариг
 Өдрийн сонин

No comments:

Post a Comment