Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Гэр бүл хүүхдийн мөнгийг өөрчлөхгүй


УИХ-ын ээлжит бус хуралдаан завсарласны дараа Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдийн цөөн асуултад хариулт өглөө.

-Төсвийн тодотголыг ирэх зургадугаар сард дахин хийхээр болж байна. УИХ-аас ямар чиг, үүрэг өгсөн бэ?

-УИХ ирэх зургадугаар сард төсвийн тодотголыг дахиж өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн. Гэхдээ төсвийн зардлыг хоёр асуудал дээр анхаарч оруулж ирэх чиглэлийг өгсөн байгаа. Нэгдүгээрт, төрийн бүтцийн асуудал болон захиргааны зардлыг бууруулах. Хоёрдугаарт, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгцээтэй хүн рүү чиглэсэн болгон өөрчлөх тухай заасан байгаа. Энэ хоёр бодлогоо өөрчилсөн зохицуулалтыг ирэх зургадугаар cap гэхэд УИХ-д өргөн барина. Энэ сууриа зөв болгоод өөрчилж чадвал цаашид эдийн засгийн хувьд өсөлт, бууралттай байсан ч гэсэн төсөв дээр зохицуулалт хийгээд байх шаардлагагүй болох юм.

-Төсвийн тодотгол хийснээр хичнээн хэмжээний хөрөнгө хэмнэж чадсан бэ?

- Xэрэв тодотгол хийгээгүй байсан бол төсвийн алдагдал 12 хувьд хүрэхээр байсан. Тодотголоор төсвийн алдагдлыг 5.4 болгосон нь санхүүжүүлэх эх үүсвэргүй алдагдал 200 орчим болсон. Эдгээр санхүүжүүлэх эх үүсвэргүй алдагдлаа ОУВС, хандивлагчдын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төсөв ямар ч дарамтгүйгээр цаашаа явах бололцоог нээж өгсөн.

-Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг хуучин байдлаар нь олгоно. Нэгэнт ирэх зургадугаар сард нийгмийн халамжийг багцаар нь авч үзэх учир нэг улирлын хүүхдийн мөнгийг багасах шаардлагагүй гэж үзсэн.
2009 оны 4-р сарын 14, Мягмар гариг
 Нийгмийн толь

No comments:

Post a Comment