Засгийн
газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйл
тодрууллаа.
-Хуралдаанаар
хэлэлцсэн асуудлынхаа талаар товч мэдээлэл єгєхгүй юу?
-ОУВС-тай тохиролцсон хєтєлбєрийн
явцын талаар хуралдаан дээр танилцуулж, мэдээлэл єгсєн байгаа. Єнгєрсєн сарын
1-нд батлагдсан хєтєлбєрийн дагуу арванхоёрдугаар 31 хүртэл асуудлуудаа дүгнэж
ОУВС-тай тохиролцож явуулах ёстой. Дєрєвдүгээр сарын 30 байдлаар Монгол Улс бүх
шалгуур үзүүлэлтийг хангасан. Иймд тус сангаас эхний ээлжинд оруулах хєрєнгєє
Монголбанкинд зуун хувь байршуулчихаад байгаа. Валютын сангаас оруулж байгаа
мєнгє нь манай тєлбєрийн балансыг сайжруулах зорилгоор Тєв банкны гадаад
валютын нєєц дээр шууд сууж байгаа. Харин тєсвийн алдагдлыг нєхєх зорилгоор
Дэлхийн банк, азийн хєгжлийн банк, Японы Засгийн газраас амласан 160 сая
ам.долларын 110 саяыг нь зургадугаар сарын 30 гэхэд єгєхєєр болсон. Энэ мєнгийг
хоёр банкаар дамжуулан авахаар холбогдох Байнгын хорооны хурлаар шийдсэн
байгаа. Цаашдаа шалгуур үзүүлэлтээ байнга хангаад явах боломжтой. Гэхдээ гарч
болох жижиг хүндрэл бий. Гадаадаас авах зээлийн хэмжээг 200 саяын арилжааны
зээл авч болно гэж тогтоож єгсєн. Энэ дүнг жилийн эцэст барих болно. Учир нь,
санхүүжилтээ алтанд зориулж гаргах юм. Ерєнхийдєє зориулж гаргасан хєрєнгє
оруулалт маань жилдээ багтаад ороод ирнэ.
-ОХУ-аас
авах 300 сая ам.долларын зээлд Засгийн газар баталгаа гаргах асуудал яригдаж
байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байгаа бол?
-Тус улсын Хєдєє аж ахуйн банкнаас
манай холбогдох банкуудад цэвэр арилжааны зээл олгох асуудал. Хэрэв тодорхой
хэмжээгээр Засгийн газар баталгаа гаргах юм бол хєнгєлєх бололцоотой гэж үзэж
байгаа. Анхны ярьсан хэлбэрээр хєнгєлєлттэй зээлийн хэмжээнд хүрэхгүй
байгаа юм. Ер нь, хєнгєлєлттэй зээлийн хэмжээнд бол хязгааргүй авах эрхтэй шүү
дээ. Харин арилжааны зээлийн хувьд 200 саяыг л авна. Одоогоор алтны
санхүүжилтэнд 89.5-ыг нь гаргачихсан учир одоо 110 саяын эрх үлдсэн. Энэ
мєнгийг ХАА-г дэмжих зорилгоор ашиглах боломжтой байгаа. Тиймээс 300 сая
ам.долларын асуудлыг хойш тавьчихаад байгаа. Зээлээр орж ирэх мєнгє яаралтай
шийдэх асуудал биш. ОХУ-аас авах зээл арилжааны зээл болохоор Засгийн газар
оролцоогүй. Зєвхєн хєнгєлєх асуудал дээр л оролцож байгаа юм.
-Энэ
зээл юунд хэрэгтэй юм бэ. Авахгүй байх боломж бий юу?
-Атрын аянг дэмжих, мал аж ахуйд
зориулах л зорилготой. Малаа эрүүлжүүлж, үүлдэр угсааг нь сайжруулснаар
гадагшаа түүхий эдээ экспортлох боломж нєхцєл бүрдэх юм. Хэрэв яриад байгаа
арилжааны зээлийг авлаа гэхэд манай МАА хүүг нь дийлэхгүй. Харин газар тариалан
бол даах чадвартай.
2009 оны 5-р сарын 28, Пүрэв гариг
Ардчилал сонин
No comments:
Post a Comment