Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг
тавьсан. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос цөөн зүйлийг лавлалаа.
-Ерөнхийлөгчийн
хоригийн тухайд байр сууриа илэрхийлээч?
-УИХ-ын шийдвэр гарсны дараа энэ
талаар ярих нь зөв байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн дөрвөн
үндэслэлийг үзэж, танилцсан. Үүнд, хууль зөрчсөн зүйл, заалт байхгүй гэж бодож
байгаа.
-Хоригт
ямар ч зураг төсөлгүй барилга, байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын
төлөвлөгөөнд тусгахыг хориглосон Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг
зөрчиж, Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзсэн байсан шүү дээ?
-Төсөв хэлэлцэх үеэр гишүүд тухайн
барилга, байгууламжид хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэхдээ өөрсдийн гэсэн зураг
төсөлтэй байсан учраас энэ мөнгийг тусгасан байх. Түүнээс биш Засгийн газрын
зүгээс өргөн барьсан төсвийн төсөлд энэ талаар мэдээлэл нэг ч тусгагдаагүй нь
үнэн. Бид ямарваа нэг асуудлыг багцаар нь санал хурааж, шийдээгүй. Бүх асуудлыг
нэг бүрчлэн зүйл, заалтаар нь шийдсэн. Гишүүд ч хэлэх байх.
-Улс
орны цаашдын хөгжил, дэвшил гэх мэт томоохон асуудалд хөрөнгө мөнгө зарцуулахын
оронд гишүүд дов, жалганы үзэл гаргаж тойрогтоо тэрбумаар нь зарцуулж байна гэх
шүүмжлэл их гарах болсон. Салбарын сайдын хувьд та энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн
асуудал.
-Гэхдээ
л Сангийн яам ганц хоногийн дотор гишүүдийн багцад нэг тэрбум төгрөг хуваарилах
асуудлыг шийдсэн юм биш үү?
-Бид УИХ-д энэ оны 10 дугаар сарын
нэгнээс өмнө хуулийн төсөл өргөн барьсан. Тиймээс энэ асуудалд Засгийн газар
хариуцлага хүлээнэ. Харин үүнээс хойшхи процесс бол УИХ-ын бүрэн эрхийн
асуудал. Төсвийн холбогдолтой хуулиуд дээр парламент онцгой бүрэн эрхтэй байдаг
юм шүү дээ.
-Энэ
асуудлаас болоод танай яам ямар нэгэн шахалтад орсон уу?
-Үгүй ээ. Болсон бүх процесс хуулийн
дагуу явж байгаа.
2009 оны 12-р сарын 15, Мягмар гариг
Улаанбаатар таймс
No comments:
Post a Comment