-УИХ-ын
чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн
тухай хуулийг баталлаа. Ирэх жилийн төсвийн талаар Сангийн сайд С.БАЯРЦОГТТОЙ
ярилцлаа.
2010 оны төсвийн онцлог гэвэл юуг
хэлэх вэ. Гол үзүүлэлт ямар байгаа вэ?
-Зорьж байсан зорилтоо хангасан төсөв болсон. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас илүүгүй байхаар тооцлоо. Төсвийн хэлэлцүүлэг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад маш хүнд болсон. Хэлэлцүүлгийн явц дундуур төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж байсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Тиймээс өргөн бариад байсан 2010 оны төсвийн төслийг татаж авсан. Мөн Хүний хөгжил сан байгуулагдаж уг сан нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг болсон. Тиймээс маш шахуу хугацаанд гурван төсвийн хооронд зохицуулалт хийх шаардлага гарсан. Ирэх жилийн улсын төсөв 2.3 их наяд төгрөгийн орлоготой, 2.8 их наяд төгрөгийн зарлагатай, 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдлаа. Хөрөнгө оруулалтыг ирэх жил хамгийн өндөр буюу эдийн засгийн хамгийн их өсөлттэй байсан жилүүдийн хэмжээнд өндөр хэмжээнд баталлаа. Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд нэмэгдсэн. Яагаад гэвэл бүх хөрөнгө оруулалт төсвийн ерөнхийлөн захирагч нарын гараар дамждаг. Энэ онд аймгийн Засаг дарга нар төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аймагтаа хийх хөрөнгө оруулалтын хэмжээг бүх төвшинд нэгээс дөрвөн тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ нь бидний яриад байгаа орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлын эхлэл. Өмнө нь төсвийг багцаар нь батлаад дараа нь сайд нарын тушаалаар хөрөнгө оруулалтын задаргааг хийДэг байсан. Энэ нь төсвийн хуулийн агуулгатай зөрчилддөг талаар их шүүмжилдэг. Ерөнхийлөгч ч улсын төсөв батлахтай холбогдуулж хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалтыг зүйл, заалтаар нь хэлэлцэж батлах ёстой гэсэн санааг онцолсон. Тиймээс ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг зүйл, заалтаар нь хэлэлцэж баталлаа.

-Нийгмийн
халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ОУВС зэрэг,
байгууллагууд оны эхэнд анхааруулж байсан. Үүнийг ирэх жилийн төсөвт харгалзаж
үзсэн үү?
-Манай улс нийгмийн халамжийн
бодлогодоо реформ хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Нийгмийн халамж үйлчилгээ
авах ёсгүй өөрөөр хэлбэл зорилтот бүлгээс гадуурх хүмүүс нийгмийн халамж
хүртээд байна гэдэг шүүмжлэл байнга гардаг. Хүний хөгжил сан бий болсноор
40-өөд төрлийн арга хэмжээг үе шаттайгаар нийгмийн халамжаас хасна. Үүний!
2011, 2012 оны төсвийн жилүүдэд үргэлжлүүлэн хийнэ. Хүний хөгжил сан нийт
иргэддээ тодорхой зорилготойгоор бэлэн мөнгө олгоно.' Энэ мөнгөөр эрүүл мэнд,
нийгмийн даатгал, орон сууц, сургалтын төлбөр зэргээ төлөх боломжтой. Өрхийн
орлогыг шууд нэмэгдүүлсэн ийм эх үүсвэр бий болгож байгаа тул нийгмийн
халамжийн хэмжээг багасгаж, зайлшгүй хэрэгцээтэй хүмүүст нь өгье гэсэн үүднээс
шинэчлэлийг эхлүүлсэн төсөв боллоо гэж үзэж байгаа.
-Хөрөнгө
оруулалтын дийлэнх нь дэд бүтцийн салбарт чиглэж байх шиг байна. Гишүүд тойрог
тойрогтоо хөрөнгө оруулалт ахиухан хуваарилуулах гэсэн хандлага ч хэлэлцүүлгийн
үед ажиглагдлаа. Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй байх талаас нь хэр анхаарав?
-Хөрөнгө оруулалтыг ирэх жилийн
төсөвт 452 тэрбум төгрөгөөр тооцсон. Төсвийн төслийг анх өргөн барьсны дараа
төсвийн орлогыг нэмэгдүүлж зарлагыг бууруулах тухай гишүүд санал гаргасан.
Ингээд 132 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэлэлцүүлгийн явцад бий болсон. Төсвийн
орлого талдаа 116 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас шилжүүлэх шаардлага
гарсан. Төсөв дотроо зохицуулалт хийгээд 230 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх
нөхцөлтэйгөөр гаргахаар болсон. УИХ дотор "Шинэ Улаанбаатар" түр хороо
байгуулагдсан. Энэ түр хороо Улаанбаатар хотын зам, дэд бүтэц, хот байгуулалт,
эрчим хүч агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг " дэхээр ажиллана.
Үүний дагуу хөтөлбөр батлагдсан. Энэ арга хэмжээнд 30 тэрбум төгрөг, хөдөө орон
нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн эрх мэдлийг тийш нь чиглүүлэх
зорилгоор 100 орчим тэрбумыг төсөв ерөнхийлөн захирагч Засаг дарга нарын мэдэлд
хуваарилсан. Шүүмжлээд байгаа гишүүдийн мөнгө гэдэг бол гишүүн бүрт мөнгө
оногдож байгаа хэрэг бус. Харин гишүүдийн оролцоотой хуваарилах мөнгө юм. Энэ
чиглэлд нийт дүнгээр 80 орчим тэрбум төгрөг аймгуудад нэмэгдэж орж байгаа.
-Гишүүдийн
гэх тэр хөрөнгийг яг юунд зарцуулах талаар дэлгэрэнгүй задаргаа бий юү?
-Сонгогчдын зүгээс тавьсан асуудлууд
голдуу сургууль, цэцэрлэг, спорт заал барих, засварлах тухай байгаа. Нэлээд
гишүүн тухайн аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө
оруулалтын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байгаа. Энэ задаргаа нээлттэй хэвлэгддэг
тул хүссэн хүн үзэж болно. Манай аймагт ирэх жил ямар хөрөнгө оруулалт хийх нь
вэ, ямар хөрөнгө оруулалт нэмэгдэж вэ гэдгийг Сангийн яамны вэб сайтаас харж
болно.
-Тухайлбал
"Шинэ Улаанбаатар" түр хорооноос гаргасан хөтөлбөрийн 30 тэрбум
төгрөгөөр ямар ажлууд хийх вэ?
-Хамгийн томоохон ажил нь
Улаанбаатарын утаатай тэмцэхэд таван тэрбум төгрөг, хотын доторх замыг засахад
мөн таван тэрбум төгрөг зарцуулна. Үүнд дээр 52 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх
нөхцөлөөр зөвхөн Улаанбаатар хотын доторх зам засварын ажилд зориулна.
-Төрийн
байгууллагуудын төсөв, зардлыг хэмнэсэн үү. Хэвийн үйл ажиллагаа явуулах
хэмжээнд байж чадах уу?
-Энэ талаар асуудал гарахгүй. 2009
онд төсөвт хоёр удаа тодотгол хийж төрийн байгууллагуудын урсгал зардлыг 15-30
хувь бууруулсан. Үүнээс болж оны эцэст хүндрэл үүсээд байгаа. Төрийн
байгууллагуудад өр үүссэн. Ирэх жил тэгэхгүй. Зардлын хэмнэлт 15-30 хувийг
төрийн байгууллагуудын төсөвт буцаан сэргээж тавьсан. Тиймээс төрийн үйлчилгээг
иргэдэд хүргэхэд хүндрэл гарахгүй гэж ойлгож. болно.
-Ирэх
жил цалин, тэтгэвэр нэмэгдэх эсэхийг иргэд сонирхож байгаа байх?
-Цалин, тэтгэврийг нэмэхгүй. Хүний
хөгжил сангаар дамжаад өрхийн орлого бодитойгоор нэмэгдэх боломж нээгдэж
байгаа.
-Гишүүдийн
мөнгө хэмжээ нь хоёр дахин нэмэгдээд тойрог бүрт очихоор болж байгааг шүүмжлэх
хүн олон байна?
-Тойрог бүрт гэдэг утгаар ойлгож
болохгүй. Тойрог гэдэг бол хүн амын тоотой холбоотой. Яагаад Өмнөговь аймагт
УИХ-ын хоёр мандат байхад Өвөрхангайд дөрөв байна вэ гэхээр хүн ам ихтэй учраас
тэр. Тиймээс хөрөнгө оруулалтыг тойргийн мандатаар тэнцүүлж хуваарилахад
шударга болно. Аймаг бүр засаг захиргааны нэгж гэдэг утгаараа ижилхэн хөрөнгө
оруулалт авбал хүн амын тоо нь их бага болохоор тэгш бус болно. Иймээс хүнд
хамаатуулсан хэлбэрээр ингэж хуваарилж байгаа юм.
-Энэ
76 тэрбум төгрөгийг өөр зүйлд, тухайлбал төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулж
болоогүй юм уу?
-Энэ бол хэзээ ч нэгдсэн байр суурьт
хүрэхгүй асуудал. 76 тэрбумаар нэг том үйлдвэр барьж болно. Ингэж зарим нь
хэлдэг. Гэтэл аймаг, орон нутгийн иргэдийнхээ амьдрах орчин, нөхцөлийг
сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж нөгөө нь хэлдэг.
-Төсвийн
төслийг анх өргөн барихад гишүүдийн мөнгө 500 сая төгрөг байсан. Яагаад тэрбумд
хүрсэн юм бол. Та Сангийн сайдын хувьд намын бүлгүүдийн саналд автав уу?
-Үгүй. Яагаад төсөвт гишүүдийн мөнгө
гэж ойлголт гарав гэдгийг эхлээд тайлбарлая; Манай улсын төсөвт алт, зэсийн үнэ
шууд нөлөөлдөг. Бид төсвийн төсөлд боломжтой, өөдрөгөөр харж, зэсийн үнийг
жилийн дунджаар тооцоод оруулж ирдэг. Гишүүд хэлэлцүүлгийн явцад зэс, алтны
үнийг ирэх жилийн бодит дунджаар өсгөдөг. Эндээс гарч байгаа орлогын эх
үүсвэрээ юунд зарцуулах вэ гэдэгт гишүүд санал гаргадаг юм. Тэгээд хамгийн
шударга зарчим нь тойрог бүрт тэгш хуваарилах явдал гэж үзсэн. Энэ нь өөрөө
манай сонгуулийн систем, Үндсэн хуулийн болон төрийн байгууламжийн тогтолцоотой
холбоотой. Үүнийг өөрчлөхийн тулд олон зүйлийг өөрчлөх ёстой. Ийм том газар
нутагт Тархан сууж байгаа учир иргэддээ төрийн үйлчилгээг тэгш хүргэх нь нэг
талаар бидний үүрэг.
-Энэ
мөнгийг улс орны хэмжээнд хэрэгтэй, нийтлэг асуудалд зарцуулна гэвэл гишүүд
татгалзахгүй байлгүй дээ.
-Энэ мөнгөний хэмжээ харьцангуй
гайгүй. Ирэх жил 450 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа.
Үүн дээр гишүүдийн мөнгө 70 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж байна. Энэ бол нийт
хөрөнгө оруулалтын тавны нэг хувь. Энэ хэмжээгээр орон нутагт тэнцүү хөрөнгө
оруулалт хийх нь буруу биш.
-Ирэх
жилийн төсөвт эдийн засаг хамгийн өсөлттэй байсан жилийнхтэй адил хэмжээний
хөрөнгө оруулалт хийхээр тооцсон байсан. Орлогыг ч тэгж тооцсон уу. Үүнээс болж
хөрөнгө оруулалтын болон төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүйгээс тодотгол хийх
шаардлага гарах юм биш биз?
-Хэтэрхий өндөр тооцвол бодит байдал
дээр орлогын дутагдал бий болоод төсвийн тодотгол хийх асуудлыг ярих шаардлага
гардаг. Ирэх жилийн хувьд зэсийн үнийг 5800 доллар байхаар тооцсон.Туршлагаас
үзэхэд арван нэг,арванхоёрдугаар саруудад зэсийн үнэ унадаг. Ноднин төсөв
зохиохдоо зэсийн үнийг 7000 төгрөгөөр тавихад ханш нь унасаар 3000 доллар
болсон. Сая бид 5185 доллараар тооцож орж ирсэн. Гэтэл одоо зэсийн үнэ
6600-7000 долларт хүртэл өсөөд байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн хэрэглээ өсч
байгаагаас харвал ирэх жил тогтвортой өсөлт бий боох төлөв харагдаж байна.
Гишүүд бидний тооцож оруулж ирсэн болон одоо зах зээл дээр байгаа үнэ хоёрын
дунжаар 5800 гэж тогтсон. Энэ нь харьцангуй бодитой үнэ гэдэг нь харагдаж
байгаа.
2009 оны 12-р сарын 08, Мягмар гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment