УИХ-ын
ээлжит бус хуралдаан завсарласны дараа Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдийн
цөөн асуултад хариулт өглөө.
-Төсвийн
тодотголыг ирэх зургадугаар сард дахин хийхээр болж байна. УИХ-аас ямар чиг,
үүрэг өгсөн бэ?
-УИХ ирэх зургадугаар сард төсвийн
тодотголыг дахин өргөн барих үүргийг Зас-гийн газарт өгсөн. Гэхдээ төсвийн
зардлыг хоёр асуудал дээр анхаарч оруулж ирэх чиглэлийг өгсөн байгаа. Нэгдүгээрт,
төрийн бүтцийн асуудал болон захиргааны зардлыг бууруулах. Хоёр-дугаарт,
нийгмийн халамжийн бодлогыг хэрэгцээтэй хүн рүү чиглүүлж өөрчлөх тухай заасан
байгаа. Энэ хоёр бодлогоо өөрчилсөн зохицуулалтыг ирэх зургадугаар сар гэхэд
УИХ-д өргөн барина. Энэ сууриа зөв болгоод өөрчилж чадвал цаашид эдийн засгийн
хувьд өсөлт, бууралттай байсан ч гэсэн төсөв дээр зохицуулалт хийгээд байх
шаардлагагүй болох юм.
-Төсвийн
тодотгол хийснээр хичнээн хэмжээ-ний хөрөнгө хэмнэж чадах вэ?
-Хэрэв тодотгол хийгээгүй байсан бол
төсвийн алдагдал 12 хувьд хүрэхээр байсан. Тодотголоор төсвийн алдагдлыг 5.4
болгосноор санхүүжүүлэх эх үүсвэргүй алдагдал 200 тэрбум төгрөг орчим боллоо.
Эдгээр санхүүжүүлэх эх үүсвэргүй алдагдлаа ОУВС, хандивлагчдын хөрөнгөөр
санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төсөв ямар ч дарамтгүйгээр цаашаа явах бололцоог
нээж өгнө.
-Хүүхдийн
мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгийг яаж шийдвэрлэсэн 6э?
-Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл
бологсдын мөнгийг хуучин байдлаар нь олгоно. Нэгэнт ирэх зургадугаар сард нийгмийн
халамжийг багцаар нь авч үзэх учир нэг улирал хүүхдийн мөнгийг багасгах
шаардлагагүй гэж үзсэн.
2009 оны 3-р сарын 16, Даваа гариг
Vip76
No comments:
Post a Comment