Сангийн
сайд С.Баярцогтоос цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Оюутолгойн
ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг урагшлуулахад
шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөлд УИХ зохих өөрчлөлтийг оруулан баталлаа.
Одоо Засгийн газар хэлэлцээрийг хэрхэн үргэлжлүүлж, хэзээ гэрээг үзэглэх бол?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар
баталсан хуулиуд маань албадаж гарах ёстой. Үүний дараа Засгийн газрын хоёр,
гурван тогтоол гарах ёстой. Тэгээд бид гэрээний монгол, англи төкстэн дээр
дахиад ажиллана. Ажлын хоёр долоо хоногт дуусгачих бололцоотой. Ямар ч байсан
есдүгээр сард багтаан гзрээнд гарын усэг зурна гэсэн бодолтой байгаа.
-Гэрээг
үзэглэснээр хамгийн түрүүнд гарах үр дүн юу байх вэ?
-Гэрээнд гарын үсэг зурснаар хамгийн
түрүүнд их хэмжээний тоног төхөөрөмж орж ирэх учраас гаалийн албан татвар болон
нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт шууд үйлчилж эхэлнэ. Гэрээний
тохиролцоо ёсоор бидний хувьд давуу гэж хэлэхээр зүйл нь эхний ээлжинд
татваруудаа их хэмжээгээр авах явдал. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд авч буй
ашгаараа манай тал хамаагүй өндөр байгаа. Харин удаан хугацаанд буюу олон
жилийн дараагаар нөгөө компани өөрийн хувьцааны ногдол ашгийг авч эхэлнэ. Энэ
утгаараа гэрээ маань зөв хийгдсэн гэсэн үг. Учир нь бид эдийн засгийн хувьд
хүнд байх үед татвараар дамжуулан их хэмжээний орлогыг авчихдаг, харин хөл
дээрээ босоод ирэх үед ирэх орлого тэгш хуваагдаж буйгаараа давуу болсон гэж үзэж
байгаа юм.
-Өнөөдрийн
Засгийн газрын хуралдаанаар нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар авах
арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ямар шийдвэрт хүрэв?
-Өнгөрсөн тавдугаар сараас хойш
нефть бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсч байгаа. ОХУ ч экспортын татвараа үе
шаттайгаар 15-30 хувиар нэмэгдүүлээд байна. Энэ үед бид гурван ч удаа татвараа
хөдөлгөж, бензиний үнийг тогтвортой байлгаж байна. Энэ удаа үнэ 15-30 хувиар
өссөн. Бид татварыг тогтвортой байлгах арга хэмжээ авч, үнийн өсөлт өндөр байх
байсныг маш бага хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлж байна. Намрын тариа
хураалтад онцгой шаардагддаг дизөль түлшний үнийг хөдөлгөхгүй байгаа. АИ80, 92
төрөл дээр 160 төгрөгөөр хөдлөх байсныг 115-100 төгрөгөөр нэмэгдүүлэхээр
татвараа буулгасан. Үүнийг үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа. Учир нь ийм эрх
аваагүй байсан бол өнгөрсөн тавдугаар сараас өдийг хүртэл үнэ байнга өсч байсан
учраас магадгүй жижиглэнгийн үнэ хоөр дахин өсөхөөр байсан. Одоо хамгийн өндөр
өсөлтийг 100 төгрөгөөр дээш гаргахгүй.
-Ойрын
үед дахин энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гэсэн болгоомжлол байна.
Энэ тухайд юу хэлэх вэ?
-Ер нь татвар дээр ямар нэг өөрчлөлт
хийхгүй байвал доод талын төрөлдөө 160 төгрөгөөр нэмэгдүүлэх санал орж ирсэн.
Яагаад гэвэл нефть бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсч, нөгөө талаас ОХУ
экспортын татвараа өндөр болгосныг дахин хэлэх байна. Тийм учраас үнийн
өсөлтийг харьцангуй бага байлгах тал дээр татвараа багасгаж, үнийн өсөлтийг
Засгийн газар үүрч байна гэсэн үг. Энэ удаа үнийн өсөлтийг буулгаснаар Засгийн
газар таван тэрбум төгрөгийн орлогоо алдаж байгаа. Гэхдээ хэрэглэгчдэд хямд
бүтээгдэхүүн хүргэж байна. Тэр тусмаа уамрын тариа хураалтын энэ үед дизель
түлшний үнэ өсгөхгүй. Бидний тооцоогоор есдүгээр cap гараад үнэ нэмэгдэхээр
байгаа.
Б.Номин
Б.Номин
2009 оны 8-р сарын 28, Баасан гариг
Үнэн
No comments:
Post a Comment