ОУВС-тай
тохиролцсон хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл
хийлээ. Дөрөвдүгээр сарын нэгэнд батлагдсан хөтөлбөрийн болзлын биелэлтийг
зургаа, ес, арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар мэдээлэл өгч дүгнэх учиртай.
Өнгөрсөн сарын байдлаар манай улс ОУВС-гаас тавьсан бүх шалгуур үзүүлэлтийг
хангасан. Тиймээс ОУВС-гийн зүгээс оруулах 100 хувьтай тэнцэх хэмжээний
хөрөнгийг Монголбанкинд байршуулсан. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Дэлхийн
банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас амласан 160 сая ам.долларын 10
саяыг зургадугаар сард багтаан өгөхөөр хэлэлцээр эхэлсэн. Батлагдвал
зургадугаар сарын 30-ны дотор манай улсын төсөвт 110 сая ам.доллар орж ирнэ.
Гаднаас 210 сая ам.доллар авах эрхтэй. Төсвийн хариуцлагын хуулийг УИХ-д онд
багтаан барина.
-Үндэсний
статистикийн системийг сайжруулах ажлын талаар тодруулахгүй юу?
-Үндэсний статистикийн системийг
сайжруулах зээлийн хэлэлцээрийг баталсан. Нийт хоёр сая ам.долларын өртөгтэй эл
хөтөлбөрийн асуудлаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө. Зээлийн ач
холбогдол гэвэл хоёр сая ам.долларын зээлийг дагаад 4.6 сая ам.долларын
буцалтгүй Тусламж ирмэ. Ингэснээр 2010 оны хүн ам орлого сууцны тооллогыг хийх
боломжтой.
-ОХУ-аас
авах 300 сая ам.долларын зээл Засгийн газарт хамаарах уу?
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн банк манай
банкуудад зээл өгөх шугам нээж байна. Гэхдээ цэвэр арилжааны зээл. Тодорхой
хэмжээнд Засгийн газар баталсан гаргавал хүү болон эргэн төлөгдөх хугацааг
сунгах боломжтой. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээнд хязгааргүй зээл арилжааных
гэвэл 200 сая ам.долларт багтаах хэрэгтэй болно. Эл 300 сая ам.долларын эхний
хэлэлцээрүүд явагдаж 25 сая ам.долларын гэрээ хийгдсэн. Засгийн газар
хөнгөлөлттэй зээлийн хэлбэрт оруулах л сонирхолтой байна. ОХУ-ын зээлийг газар
тариалан эрхлэгчид авахад хүүг даах чадвартай байлаа гэхэд хөдөө аж ахуйн
чиглэлд авсан зээлийн хүү өндөр гэж үзсэн. Мал эмнэлгийн чадавхыг сайжруулах,
мал сүргийг эрүүлжүүлэх зорилгоор зээлийн нэг хэсгийг зарцуулах юм.
-Хүүхдийн
мөнгийг цаашид хэвийн хэмжээнд өгөх боломжтой юу?
-Хүүхдийн мөнгийг төсвөөс Монгол
Улсыг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээс өгдөг. Төсвөөс сар бүр 3000 төгрөг өгнө.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлого үндсэндээ тэглэсэн. III, IV улиралд 16
тэрбумын үлдэгдэлтэй. Цаашлаад төсвийн тодотголтой уялдана. Тэргүүн шадар
сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийгмийн халамжийн чиглэлийн бүх арга хэмжээг
нэгтгэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах, Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан
ажлын хэсэг агентлаг яамны бүтэц, орон тоог цөөрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Хаврын чуулганд асуудлыг өргөн барина.
2009 оны 5-р сарын 29, Баасан гариг
Үнэн сонин
No comments:
Post a Comment