Ирэх
оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг
тодрууллаа.
-Төсөв батлагдчихлаа. Сангийн сайдын хувьд Та юу хэлэх вэ?
-Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад төсвийн хэлэлцүүлэг хүнд болсон. Яагаад гэвэл, хэлэлцүүлгийн явцад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж байсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сан бий болж нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болсон учраас шахуу ажиллаж гурван төсвийн хооронд зохицуулалт хийх шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч төсвийн орлого 2.3, зарлага 2.8 их наяд төгрөгөөр баталлаа. Хэлэлцүүлгийн явцад 100 тэрбум орчим төгрөгийн нэмэлт эх үүсвэр бий болсон. Орлого талдаа 116 тэрбум төгрөг Хүний хөгжил сан руу шилжсэнийг ч зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон. Хөрөнгө оруулалтын хувьд хамгийн өндөр өсөлттэй үеийн төвшинд хүрэхээр төсөв боллоо. Мөн хөдөө орон нутаг дахь хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жилийн хувьд нэлээдгүй нэмэгдсэн. Та бүхэн төсвийн хавсралтуудыг анзаарсан бол аймгийн Засаг дарга нарын хөрөнгө оруулалтын хэмжээ 1-4 тэрбум төгрөг хүртэл аймгийн онцлогоос шалтгаалан нэмэгдсэн байгаа. Энэ нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлын эхлэл боллоо гэж бодож байна. Мөн төсвийг багцаар нь баталчихаад сайд нар задаргааг нь хийдэг гэсэн шүүмжлэлийн тухайд зүйл, заалт бүрээр жагсаалтыг батал¬лаа.
-Хавтгайрсан нийгмийн халамжийг цэгцлэх тал дээр энэ жилийн төсөв ахиц гаргаж чадав уу?
-Нийгмийн бодлогын реформ зайлшгүй шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот хэсэг рүү нь чиглүүлэх тухай сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа шүү дээ. Хүний хөгжлийн сан бий болсонтой холбогдуулан 40-өөд төрлийн арга хэмжээг үе шаттайгаар нийгмийн халамжаас алга болгоё гэсэн юм. Үүнийг 2011, 2012 оны төсвийн жилүүдэд хийж гүйцэтгэнэ. Хүний хөгжлийн сангаас нийт иргэддээ тодорхой зорилготойгоор бэлэн мөнгө олгох учраас хүмүүсийн хувьд эрүүл мэнд, нийгмийн даатгал, сургалтын болоод орон сууцны төлбөрөө хийхэд нь өрхийн орлогыг шууд нэмэгдүүлэх эх үүсвэр бий болгож байгаа учраас нийгмийн халамжаа үнэхээр хэрэгцээтэй хүмүүст нь өгье гэсэн шинэчлэлийн эхийг тавьсан төсөв боллоо гэж үзэж байна.
-Хэлэлцүүлгийн үед гишүүн бүр тойрогтоо нэмж хөрөнгө оруулалт тусгуулахаар ярьж байсан. Хөрөнгө оруулалтын тухайд тодруулахгүй юу?
Хөрөнгө оруулалтын хувьд 452 тэрбум төгрөгийг анх өргөн барьсан. Ингээд 230 тэрбум төг¬рөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төсвөөс гаргасан. УИХ-д "Шинэ Улаанбаатар" хөтөлбөр, түр хороо байгуулагдсантай холбогдуулан 30 тэрбум төгрөг гаргасан. Ерөнхийдөө дүүргүүдэд тэгш хувааж байгаа. Зарцуулалтаас томоос нь хэлбэл, утаатай тэмцэхэд тав, замд 5-6 тэрбум төгрөг тавьсан байгаа. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 100 тэрбум орчим төгрөгийг аймгийн Засаг дарга нарын мэдэлд шилжүүлсэн. Гишүүдийн мөнгө гэж шүүмжлээд байдаг мөнгө бол гишүүн болгонд мөнгө олгож буй зүйл биш, харин гишүүдийн оролцоотойгоор хөрөнгө оруу¬лалтыг хувиарлаж байгаа хэлбэр юм. Үүнтэй холбоотойгоор 80 орчим тэрбум төгрөг аймгуудад нэмэгдэж орж байгаа. Тухайн аймагт ямар хөрөнгө оруулалт хийгдэхийг Сангийн яамны вэб сайтаас харж болно.
-Төрийн захиргааны байгууллагуудын урсгал зардал өндөр гэсэн шүүмжлэл бий. Эл байдал энэ жилийн төсөвт хэрхэн туссан бол?
-2009 онд хоёр удаа тодотгол хийхдээ 15-30 хувиар урсгал зардлуудыг бууруулсан. Оны эцэст төрийн байгууллагуудад тодорхой хэмжээний өр авлага үүсч, үйл ажиллагаанд нь хүндрэл учирсан учраас ирэх оны хувьд 15-30 хувийн бууралтыг сэргээсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албыг иргэдэд хүргэх үйлчилгээг хүндрэл гаргахгүйгээр шийдэх бүрэн боломжтой.
-Цалин, тэтгэврийн тухайд?
-Энэ удаагийн төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй. Хүний хөгжлийн сангаар дамжин иргэдийн орлого бодитойгоор нэмэгдэх боломж бүрдэнэ.
Б.Уран

2009 оны 11-р сарын 28, Бямба гариг
Үнэн сонин
No comments:
Post a Comment