-100
жилийн настай Сангийн яам бvтэн жил ойгоо тэмдэглэнэ-
Энэ онд Монголд Сангийн яам байгуулагдсаны100 жилийн ой тохиож байгаа билээ. 2011 оны турш Сангийн яам уг ойгоо тэмдэглэх юм байна. Нээлт болгож єнгєрсєн баасан гаригт Сангийн яам сэтгvvлчидтэй зангиагvй уулзалт хийлээ.
Сангийн яам нээлттэй байхаар болжээ
Уулзалтыг Сангийн сайд С.Баярцогт
нээв. Тэрээр “Дашнямтай сайн єдєр энэ уулзалтаа хийж байна. Сангийн яам 2010
онд тvvхэн шийдвэр гаргасан онцгой жил болж єнгєрсєн. Єнгєрсєн онд Сангийн
яамнаас єргєн барьсан 10 хууль, 17 хуульд нэмэлт, єєрчлєлт, 10 тогтоол УИХ-аар
батлуулсан. Хугацаа хэтэрсэн єргvйгээр 2010 оныг vдлээ. Засгийн газрын vйл
ажиллагааг тогтмол-жуулах vvднээс сэтгvvлчидтэй хийх уулзалтыг цаашид тогтмол
явуулдаг болох юм” гэв.
Сангийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга Д.Баттєр “Богд хаант Монгол Улсын анхны таван яамны нэг нь Сангийн яам. Богд хааны зарлигаар 1921 оны арванхоёрдугаар сарын 29-ний єдєр Сангийн яамыг vvсгэн байгуулснаас хойш 100 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улсын 28 дахь Сангийн сайдаар Сангажавын Баярцогт 2008 оны есдvгээр сарын 19-нєєс эхлэн ажиллаж байна. Их єрийг шийдвэрлэсэн, 2010 оны Улсын нэгдсэн тєсєв ашиг-тай гарсан, Засгийн газрын бонд арилжсан, зээлийн зэрэглэлийг ахиулсан зэ-рэг амжилттай ажиллаж байна” гэсэн танилцуулга хийлээ. Аймгуудад 800 сая, нийслэлд 79 сая тєгрєг хуваарилав
Тvvний дараа есєн газрын дарга нар vйл ажиллагааныхаа тухай товч мэдээлэл хийсэн юм. Тэдний танилцуулгад дурдсан зарим мэдээллээс товчлон хvргэе.

Сангийн яам єнгєрсєн онд Олон улсын
Валютын сангийн “Стэнд-бай” хєтєлбєрийн хvрээнд манай улсаас ОХУ-д тєлєх єрийн
тєлбєрийг 2009 онд багтаан тєлж дуусгах vvрэг хvлээсний дагуу мєн онд vндсэн тєлбєрийг
тєлж дуусчээ. 2010 оны хоёрдугаар сарын 3-нд 299 мянган ам.долларын хvvгийн
тєлбєр тєлж, манай улс vvргээ биелvvлсэн байна.
Орон нутгийн хєгжлийг хангах, бvс
нутгийн хєгжлийг дэмжих зорилгоор дєрвєн vзvvлэлтийг харгалзан аймгуудад
дунджаар 800 сая тєгрєг, нийслэлд 79 сая тєгрєг хуваарилсан аж. Тэрхvv дєрвєн
vзvvлэлт нь хvн амын нягтрал, газар нутгийн хэмжээ алслалт, татварын орлогын
тєвлєрvvлэлт, эдийн засгийн хєгжил зэрэг юм.
Тєв банкны тухай хууль, Банкны тухай
хууль, Банкин дахь хадгаламжинд баталгаа гаргах тухай хуульд тус тус нэмэлт
єєрчлєлт оруулсан. Мєн Концессийн тухай хууль, Хєрєнгєєр баталгаажсан vнэт
цаасны тухай хууль, Тєсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийг батлуулжээ.
Одоогоор Хєгжлийн банкны тухай хуулийн тєслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцvvлж
эхлээд байгаа юм.
Тогтворжуулалтын санд энэ онд 184 тэрбум тєгрєг хуримтлуулна
Тус яамны Тєсвийн бодлогын газрын
дарга Б.Батжаргалын тайланд санхvvгийн хуримтлалтай болох тухай дурдагдав.
Тєсвийг тогтвортой байлгах vvднээс энэ хуримтлалыг энэ оноос бvрдvvлэх юм
байна. Эхний ээлжинд 184 тэрбум тєгрєг тогтворжуулалтын санд тєвлєрvvлнэ. Эдийн
засгийн ямар нэг хямрал болоход энэ сангийн мєнгийг зарцуулж, тєсвийн
тогтвортой байдлыг хангана гэлээ.
Энэ жилээс єсєн нэмэгдэх роялтын татвар “гэнэтийн ашиг”-ийн татварыг орлоно. Алт зэс дэлхийн зах зээл дээр 100 жилд гараагvйгээр єсєх хандлага байгаа учир vvнийг зєв ашиглахыг зорьж байгаа гэлээ. Мєн тєсвийн ил тод байдлын хувьд манай улс бага оноотой байжээ. Vvнийгээ ахиулахын тулд иргэдэд ил тод байхаар болж байгаа аж.
Сангийн яамны харьяанд байдаг, Татварын ерєнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Гаалийн ерєнхий газрын дэд дарга Оюунчимэг нар єнгєрсєн онд хийж, хэрэгжvvлсэн ажлаа тайлагналаа. Тус газар 2010 онд тєсвийн орлогыг 170 сая тєгрєгєєр давуулан биелvvлжээ. Энэ онд гаалийн vйлчилгээг олон улсын жишигт хvргэхээр ажиллаж байгаа аж. Харин Татварын ерєнхий газрын дарга Ц.Оюунбаатар “Бvх аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг. Тєрийн vйлчилгээг хvнд сурталгvй, авлигагvй явуулах зорилт тавьж ажиллаж байгаа” гэлээ.
Ингээд уулзалт асуулт хариултаар vргэлжиллээ.

Дэлхийд
нэр хvндтэй бvх том хєрєнгє оруулалтын банк Монголын бондыг гаргахаа зєвшєєрчээ
-2011 оны улсын тєсєв алдагдалтай гарсан. Энэ алдагдал гарах нєхцєл болсон “Хvний хєгжил сан”-гийн мєнгийг бэлнээр тараахад инфляц хєєрєгдєх тєлєвтэй байгаа. Vvнийг яаж зохицуулах вэ?
Сангийн сайд С.Баярцогт: -Тєсвийн алдагдлын хэмжээ энэ жилийнх єндєр байгаа. Тєсвийн алдагдал ямар vед єндєр байдаг вэ гэхээр бодлогоос шууд шалтгаалдаг. Эдийн засгийн хямралын дараа бодит эдийн засгаа сэргээхийн тулд ихэнх улс хєрєнгє оруулалт, халамжийн бодлого явуулж болохоор тєсвєє алдагдалтайгаар баталж байгаа. 2011 он бvтээн байгуулалтын гол жил болох учраас тодорхой хэмжээний асуудлуудыг шийдвэрлэх vvднээс хєрєнгє оруулалтаа Монгол Улсын тvvхэнд байгаагvйгээр єндєр гаргасан байгаа. “Хvний хєгжил сан”-гийн мєнгє 2012 оны зурга-дугаар сард єгч дуусах учир, vvнд энэ жил тvлхvv хєрєнгє тєлєвлєсєн. Гэхдээ бодлого талаас нь яривал єєр. 2011 оны тєсвийг 2012 оны дєрєвдvгээр сард хэлэлцэхэд энэ тєсєв сайн, муу байсан уу гэдгийг дvгнэнэ. “Хvний хєгжил сан”-гийн мєнгє тодорхой хэмжээгээр инфляц хєєрєгдєнє. Хэрвээ Засгийн газар vр дvнтэй арга хэмжээ авбал инфляц хєєрєгдєхгvй байж болно. 2009 онд инфляцыг их хэмжээгээр хєєрєгдєх дvр зураг гарсан ч Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан болохоор буурсан. Менежментээ сайн хийвэл инфляцын эсрэг сєрєг арга хэмжээ авна. Засгийн газар тодорхой асуудлууд дээр шуурхай ажиллаж, арга хэмжээ авах болно.
-Нийгмийн
даатгалын сангийн vлдэгдэл хэдэн тєгрєг вэ. Энэ мєнгийг арилжааны банкинд
байршуулж болох уу. Улстєрчид энэ мєнгийг ашигладаг гэсэн хардлага байсан?
Тєрийн сангийн газрын дарга
Х.Пvрэвсvрэн: -2010 онд Тєрийн санд байсан Нийгмийн даатгалын сангийн vлдэгдэл
дунджаар 60-80 тэрбум тєгрєг байсан. Єдєр бvр єєр байдаг учраас заримдаа 60,
зарим vед 80 байдаг юм. Нийгмийн даатгалын сангийн хєрєнгє єсч байх нь зvйтэй.
Гэхдээ манай санхvvгийн зах зээл ямар байгаа билээ гэж бодох ёстой. НДС-гийн
хєрєнгє зєвхєн орлого, хvv авахын тулд байвал нєгєє талаар эрсдэлд орно.
Сангийн мєнгийг єсгєхийн тулд арилжааны банкинд байршуулах арга бий. НДС-гийн
бvх мєнгийг арилжааны банкинд байршуулбал эрсдэлд орох аюул бий. 60-80 тэрбум
тєгрєгийг улстєрчид ашиглах ямар ч боломжгvй. Энэ мєнгє Тєрийн сангийн нэгдсэн
дансанд Монголбанкинд байршиж байдаг. 2010 онд Монголбанк НДС-гийн vлдэгдэлд
нэг ч тєгрєгийн хvv тєлєєгvй. Эргээд тєрийн санд НДС-гийн мєнгєнєєс хvv тєлєх
боломж байхгvй. Улсын тєсєвт НДС-гийн мєнгєнд хvv тєлєх мєнгє тусгадаггvй.
Сангийн сайд С.Баярцогт: -Нийгмийн
даатгалын газар НДС-д менежмент хийх ёстой. Ийм боломж манайд одоо байхгvй.
Арилжааны банкинд энэ мєнгийг байршуулбал хадгаламж болчихно. Аль ч улс
хадгаламж маягаар сангийнхаа бvх мєнгийг байршуулдаггvй юм. Тодорхой хэмжээний
аргачлал хийж болно. Тухайлбал, vнэт цаас худалдаж авах юм уу, Засгийн газрын
бонд худалдан авч хєрєнгє оруулалт хийж болно. Энэ сан арвижиж байх ёстой.
Эрсдэлийн маш том нєхцєл байгаа учраас маш сайн судалж байж єсгєж, арвижуулах
ажил хийх ёстой. Зах зээлийн системд шилжих тусам шинэ шинэ зvйл гарч ирж
байгаа. Vvнд ажиллах боловсон хvчинг бэлтгэх хэрэгтэй. Иймээс vе шаттайгаар
хийж эхэлнэ. Улстєрчид ч юм уу Сангийн яамныхан энэ сангийн мєнгийг авч
ашиглаад байгаа зvйл байхгvй.
-Уул
уурхайн томоохон гэрээ хийж байгаа учир их мєнгє манай улсад орж ирнэ. Их
мєнгєний эрсдэлийг Сангийн яам хэрхэн тооцож байгаа бол?
Сангийн сайд С.Баярцогт: -Тєгрєг
чангарч, гадаадаас орж ирэх мєнгє нэмэгдэж, тєсєв єргєжиж байна. Ийм нєхцєлд
голланд євчин тусахгvйгээр эдийн засгаа халаахгvй байх ёстой. Аль ч улсын эдийн
засаг хэмжээтэй байдаг. Тэр хэмжээнээс их мєнгийг улсынхаа эдийн засагт оруулж
болдоггvй. Чили гэхэд л уул уурхайгаас олсон орлогоо єєрийн эдийн засагт
хєрєнгє оруулалт хийхгvйгээр гадаадын зах зээлд хийдэг. Дэлхийн эдийн засагт
эзэлж буй хувийг нь харгалзаж, гадаадын эдийн засагт оруулдаг. Жишээ нь, АНУ
дэлхийн эдийн засагт 30 хувь эзэлж байвал нийт орлогынхоо тийм хэмжээг тухайн
улсад оруулах ч юм уу. Иймээс эхлээд дотооддоо мэргэжилтнvvд бэлтгэх хэрэгтэй.
Татварын ижил орчинтой нєхцєлд уул уурхайн салбар хамгийн ашигтай болчихдог.
Бvх хvн уул уурхайдаа хэт анхаарч бусад салбар унах эрсдэл гардаг. Бусад
vйлдвэрлэлдээ дэмжлэг vзvvлэхгvй бол ялангуяа vйлчилгээний салбар унах
эрсдэлтэй. Vйлчилгээний салбар vнэтэй болчихоор амьжиргаанд нєлєєлж эхэлнэ.
Гадаадаас авах нь хямд, дотоодынх нь vнэтэй болж, єєрсдєє vйлдвэрлэдэггvй
болдог. Бодлогын арга хэмжээ авахгvй бол хvндрэл vvснэ. Шат дараатай арга
хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс Сангийн яамныхан тєсвийн шинэчлэлтэй холбоотой
хуулиудаа яаралтай гаргах хэрэгтэй. Улс тєрийн шийдвэр гаргачид єєрсдийн эрх
мэдлийг ухамсартайгаар хязгаарлах арга замыг vе шаттайгаар хийхгvй бол
болохгvй. Хvнээс хамаарахгvйгээр эрхзvйн орчноо хуульчлах ёстой. Дараа нь
Сангийн сайд хэн ч болсон, УИХ-д хэн ч сонгогдсон энэ системийн дагуу явдаг
байвал тєсєв, эдийн засаг тогтвортой байлгахыг хичээх ёстой. Энэ нь хvн бvхэнд
таалагдахгvй, маш их эсэргvvцэлтэй тулгарна.
-Хєгжлийн
банк ямар зарчмаар ажиллах вэ?
Сангийн сайд С.Баярцогт: -Хєгжлийн
банкийг байгуулахын тулд банкны тухай хуульд єєрчлєлт хийх ёстой. Иймээс эхлээд
Тєв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулсан.
Арилжааны банкинд маш их хязгаарлалт байдаг. Єєрийн хєрєнгийн 20 хувиар зээл
олгоно гэсэн. Гэтэл 18 их наяд тєгрєгийн хєрєнгє оруулалтыг хийж чадахгvй болно
гэсэн vг. Богино хугацаад хєгжсєн улс орнууд хєгжлийн банкны биелэлтvvдийг бий
болгож байсан. Засгийн газрын баталгаагаар их хэмжээний хєрєнгє босгож, хєрєнгє
оруулалт хийдэг. Хєгжлийн банкны тухай хуулийг УИХ хэлэлцээд эхэлчихлээ.
Засгийн газар баталгаа гаргахыг нэгдсэн тєсвийн тухай хуулиар vvнийг хорьсон
байгаа. Харин зєвхєн Хєгжлийн банкны тухай хуулиар энэ эрхийг нээж єгсєн. 1993,
1994 оны vед “Марубен”-д Засгийн газар баталгаа гаргаж єгснєєс болж, алдагдалд
орж, vvнийг нь хорьсон. Засгийн газар арилжааны зээл авах эрхийг бас нээж єгч
байгаа. Хєгжлийн банкинд Засгийн газар баталгаа гаргаж єгч, мєнгийг нь босгоно.
Хєгжлийн банкны шугамаар Засгийн газар захиалга єгєєд тєслvvд хэрэгжvvлэх юм.
Эхний ээлжинд Улаанбаатар хот доторхи зам, 100 мянган айлын орон сууц, тємєр
зам, бvх аймгийг холбож байгаа зам гээд ажил хийнэ. 8-10 жилийн дотор энэ
шугамаар оруулж ирнэ.
-Гадаадын хєрєнгийн зах зээлд бонд гаргах тухайд?
Сангийн сайд С.Баярцогт: -Гадаадын зах зээлд Засгийн газрын бонд гаргах асуудал бэлтгэлээ бvрэн хийсэн байгаа. Дэлхийн нэр хvндтэй бvх том хєрєнгє оруулалтын банк манай бондыг гаргая гэсэн саналаа ирvvлсэн. Засгийн газрын нэрийн ємнєєс бонд гаргавал харьцангуй хямд гаргана. Тэгэхээр Засгийн газрын єрийг нэмэгдvvлж алдагдлыг єсгєнє. Иймээс Хєгжлийн банкны бондыг Засгийн газрын баталгаатайгаар гадаадын зах зээлд гаргая гэсэн. Єєрєєр хэлбэл, Монгол Улсын банк бонд гаргахаар арай vнэтэй гардаг.

2011 оны 1-р сарын 17, Даваа гариг
Ардчилал сонин
No comments:
Post a Comment