Сангийн сайд Д.Хаянхярваагаас
дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны үнийг бууруулах тухай авч хэлэлцсэн гэсэн. Ямар шийдвэрт хүрэв?
-Шатахууны үнийг 170 төгрөгөөр бууруулах боломж байсан гэж судалгаа гарсан. Гэвч одоогоор 50-60 төгрөгөөр л буурлаа. Тиймээс Сангийн яам энэ долоо хоногтоо багтаан нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, шатахууны үнийг дахин бууруулах ямар гарц байгаа талаар ярилцан, шийдвэрт хүрэх үүрэг авсан.-Шатахууны үнэ 50-60 төгрөгөөр буурсан ч такси, микро автобусны үйлчилгээний хөлс нь буурсангүй. Эдгээрийн үнийг бууруулахын тулд ямар алхам хийх вэ?
-Бидний мэдэлд байдаг нийтийн тээвэр бол автобус. Шатахууны үнэ нэмэгдсэн ч автобусных хэвээрээ үлдсэн. Үүнээс болж автобус компаниуд 390 сая төгрөгийн алдагдал хүлээснийг төр хариуцан нөхөн төлбөр олгож байгаа. Цаашид ч шатахууны үнэ буурахгүй бол энэ хэмжээний нөхөн төлбөрийг төр олгосоор байх болно. Ер нь, автобус компаниуд алдагдалтай ажилладаг шүү дээ.-Шатахуун нөөцлөх сав барих тухай ярьсан гэсэн үү?
-Монгол Улс болоод хувийн компаниуд шатахуун нөөцлөх савгүй учраас үнэ нь нэмэгдэхэд дагаад маш хурдан хугацаанд хямардаг. Тиймээс 60 мянган тоннын багтаамжтай шатахуун нөөцлөх агуулах барихаар төлөвлөсөн.-Махны үнийг бууруулах тухайд...?
-Бүх аймгийн Засаг даргатай холбогдоод 15 мянган тонн мах дахин нэмж татах боломжтой гэж үзсэн. Мөн нөөцийн мах зарахдаа зохион байгуулалтын аргыг нь сайжруулахгүй бол ченжүүд дундаас нь үнэ нэмэх явдал харагдаж байна. Тиймээс улам олон цэгээр нөөцийн мах худалдаалах боломж хайж байна. Мөн 80-аас дээш насны ахмадууд нөөцийн мах худалдан авах бол гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ нэвтрүүлэхээр шийдлээ. Мөн НЗДТГ-т улсын төсвөөс 750 сая төгрөгийн зээл авах эрх олголоо.-Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулахаар удирдлагуудтай нь уулзсан гэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ?
-Уг нь Хөгжлийн банк томоохон төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг босгох зорилготой байгуулагдсан.Гэвч өнөөдрийг хүртэл хангалттай ажиллаж чадаагүй.
Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулахын тулд Засгийн газраас юу хийвэл байдал дээрдэх тухай ярилцаад гуравдугаар сарын 25-ны дотор бүх дутагдал, гачигдлаас нь ангижруулахаар төлөвлөлөө. Ингээд зургадугаар сар гэхэд Хөгжлийн банк томоохон төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг гаргахад бэлэн болох үүрэг авсан.
Нийтлэлч
Б.Заяа
Эх сурвалж
Ардчилал сонин
Б.Заяа
Эх сурвалж
Ардчилал сонин
No comments:
Post a Comment