Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Сар шинийн өмнө нэг сая төгрөг олгох боломжгүй


Улсын төсөвт тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төсөвт тодотгол хийхээр боллоо. Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр цалинг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 80 мянган төгрөгөөр нэмэх ёстой. Гэтэл хоёрдугаар сар дундаа орж байна. Цалин, тэтгэврийг хэзээ нэмэгдүүлэх вэ?
-Мэдээж бид төсөв санхүүгийн бололцоогоо эргэн харна.  Цалингийн нэмэгдлийг хоёр эсвэл гуравдугаар сарын төгсгөлөөр хийгдэнэ гэж ойлгож болно. Тэгэхээр УИХ-аас өнөөдөр нэмэх шийдвэр гарлаа, маргааш нь шууд нэмнэ гэж ойлговол өрөөсгөл.
-Тэгэхээр хоёр болон гуравдугаар сарын нэмэгдлийг нийлүүлж өгнө гэсэн үг үү?
-Энэ сарын 27,28-ны үеэр гээд нэмчих байх. Харин гуравдугаар сарын нэмэгдлийг тухайн сардаа олгоно.
-Ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг сар шинийн өмнө авах байна. Энэ мөнгө хэзээ иргэдэд олгогдох бол?
-Цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг өгөх боломжгүй. УИХ-аар Тавантолгойн асуудлыг ид ярьж байна. Тавантолгойн хувьцаа гарсны дараа нэг сая төгрөгийн асуудлыг ярих учиртай.
-Монголбанк өмнөх жилийнхээ алдагдлыг нөхөхийн тулд валютын ханшийг өсгөсөнөөс шатахууныүнэ өсөхөд нөлөөлсөн гэж дүгнэсэн. Хариуцлага хүлээх субьектэд Сангийн яам ч гэсэн орох ёстой гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газрын хүлээсэн том үүрэг бий. Дан ганц Засгийн газар биш Монголбанк бас инцляцыг хариуцах ёстой. Тиймээс бид сайн хамтарч ажиллана. Ер нь үнийн хөөрөгдөлд бизнес эрхлэгчид ч гэсэн хариуцлагатай хандах учиртай. Үнийг нэмж, ард түмнийхээ халаас руу гар дүрэхээ азнаач гэж хүсмээр байна.
-Засгийн газраас хоёрдугаар сарын 9 гэхэд шатахууны үнийг хуучин хэмжээнд аваачна гэж байсан. Ийм боломж бий юу?
-Валютын ханш 90 орчим төгрөгөөр буугаад байна. Цаашид хэдээр буухыг хэлж мэдэхгүй. Үүнийг Монголбанк бодлогынхоо хүрээнд зохицуулна. Бензин шатахууны хувьд 40-50 төгрөгөөр буусан. Бид нефть импортлогч компаниуд, ЭБЭХЯ-тай сайтар ярилцаж нефтийн үнийг тогтвортой байлгахаар ажиллаж байна.
Нийтлэлч
Б.Сэлэнгэ
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment