УИХ-ын
гишүүн Д.Хаянхярваа
Засгийн газар амлалтаа биелүүлэхэд тун бага хугацаа үлдлээ. Нэг сая
төгрөг олгоно, цалин нэмнэ гэх мэт шийдвэр гарсан боловч санхүүгийн эх үүсвэр
нь бүрдэхгүй байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаа
тодрууллаа.-Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг . бэлнээр нь олгох ёстой. Эхний 330 мянгыг нь энэ сард багтаан өгнө гэсэн. Санхүүгийн эх үүсвэр хэр хангалттай байгаа вэ?
-Одоогоор санхүүгийн эх үүсвэр бүрдээгүй байна. Гэхдээ зургадугаар сардаа багтаан нэг сая төгрегийг олгох болно.-Ингэж өгөхөд нийтдээ 334 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Хэд орчим төгрөг нь Сангийн яаманд төвлөрөөд байна вэ?
-Дөнгөж л төвлөрч эхэлж байна.-Тэгвэл үлдсэн эх үүсвэрээ яаж бүрдүүлэх вэ. Ямар гарц харагдаж байна?
-"Эрдэнэс Монгол" гэх мэт хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж өгөх ёстой газруудаас шаардаж л байна. Тэд ч, бид ч Санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг хүлээснээс хойш заавал энэ ажлыг хийх ёстой. Ямартай ч, нэг сая төгрөгийг зургадугаар сардаа багтаан олгоно гэж дахин хэлье.-Тавдугаар сарын 1 тэтгэвэр нэмэгдэх ёстой. бэлэн үү?
-Мөн л одоохондоо бүрдсэн эх үүсвэр алга. Гэхдээ бид яаралтай бүрдүүлнэ. Цалингийн нэмэгдлийг олгоно. Үүний тулд Засгийн газар, Сангийн яам чадах бүхнээ хийнэ.
Нийтлэлч
Б.Хүдэр
Эх сурвалж
Ардчилал сонин
Б.Хүдэр
Эх сурвалж
Ардчилал сонин
No comments:
Post a Comment