Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Би дундаж дарга юм байлгүй


МАХН-аас шинэ парламентад сонгогдсон Д.Хаянхярваа гишүүнтэй ярилцлаа. Тэрээр Дархан-Уул аймгийг найман жил удирдсан, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон юм.
-Засаг даргын албанаас улс төрд орлоо, хэр сонирхолтой санагдаж байна. Сєрєг хүчнийхээ байр суурийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Ард түмний итгэлийг авч УИХ-ын хүндтэй танхимд сууж үзлээ. Улс тєр ийм л байдаг болов уу гэж бодож байна. Олон намын нэр дэвшигчид сонгуулийн үеэр ард түмнийхээ тєлєє сайн, сайхан зүйл хийхээ хэлж, амласныг иргэд санаж байгаа. Гэтэл цагаа тулахаар ард түмэн гэдэг үг УИХ-ын танхимд байхгүй болдог юм уу даа. Монголын нийгэмд ямар бэрхшээл үүсч байгааг хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Өдрєєс єдєрт шатахууны үнэ єсч, түүнийг дагаад амьдралын єртєг нэмэгдлээ. УИХ-аар шийдэх ёстой олон тулгамдсан асуудал байдаг юм байна. Тєсвийн тодотгол гээд олон асуудал шил дараалан хүлээж байна. Энэ бүгдийг урьтал болголгvй єєрсдийн эрх ашиг сонирхлын үүднээс тангаргаа єргєх ёслолыг гацааж байгааг ойлгохгүй юм.
-Та хотын дайтай том аймгийн Засаг даргаар олон жил ажилласан. УИХ-д сонгогдсон аймаг болоод дүүргийн дарга нараас хамгийн түрүүнд ажлаа хүлээлгэж єгсєн байна лээ. Дарханы шинэ Засаг дарга  Г.Эрдэнэбатад та хэр итгэлтэй байгаа вэ?
-УИХ-ын анхдугаар чуулганд оролцсоноос хойш улс тєрийн албан тушаалуудыг давхар хийж болохгүй хуулийн заалттай. Тийм учраас анхдугаар чуулган эхлэхийн ємнєх єдєр ажлаа хүлээлгэж єгсєн. Аймгийн ИТХ хуралдаж манай аймгийн Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбатыг Засаг даргаар томилсон. Тэрээр олон жил тєрийн байгууллагад ажиллаж байгаа туршлагатай удирдагч. Манай аймгийн тєрийн байгууллагуудад ажиллаж байгаа бүрэлдэхүүн Дархан-Уул аймгийг нэртэй, сүртэй авч явна гэдэгт эргэлздэггvй.
-Парламентын гишүүн боллоо. Нутгийнхаа тєлєє юу хийхээр тєлєвлєсєн бэ. Шинэ УИХ ажлаа эхлээгүй ч сар гаруй хугацаанд юу хийж амжуулав?
-Сар гаруй хугацаанд нэлээд зүйл уншиж судалж үзлээ. Олон намын туршлагатай парламентчдын заримтай нь санал, бодлоо солилцож байна. Шинэ гишүүд бидэнд цаашдаа чадахгүй, мэдэхгүй зүйл гарах учраас лавлах тодруулах, хэрхэн ажиллах талаар судалж байна. Эхний ээлжид бид Монгол орны хєгжилд юу хэрэгтэй юм бэ, Тєрийн бодлого ямар байх ёстой вэ гэдгийг анхаарч ажиллах ёстойг ойлгосон. Дархан-Уул аймагтаа хамгийн түрүүнд юу хийхээ бодсон. Түүнийгээ яаж УИХ-д оруулж тєрийн бодлогод тусгуулах вэ. Хєрєнгє санхүүг нь хэрхэн зохицуулах талаар парламентын гишүүн, Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа ярилцана гэж бодож байна.
Эрчим хүч, шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллын дулааны эх үүсвэр, зам барилга, үерийн далан, нийтийн эзэмшлийн барилгуудын инженерийн шугам сүлжээг шийдэх гээд манай аймагт тулгамдсан зvйл бий. Харин алийг нь эхэлж хийхээ аймаг, орон нутгийнхаа дарга нартай зєвлєлдєнє. Нутгийнхан маань надаас их зvйл хvлээж байгаагаа захисан.
-Аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүнээр сонгогдох нь ховор байдаг. Муу даргыг мэдээж сонгохгvй, бас сайн даргаа нутагтаа үлдээх гээд сонгодоггүй гэж сонссон юм байна?
-Намайг дундаж болохоор сонгосон юм байлгүй.
-Дарханы тємєрлєгийн үйлдвэрийн менежментийг нууц тогтоолоор хувьчилсан гэх мэдээлэл бий. Халуун цэгт нь ажиллаж байсны хувьд энэ тухай хэр мэдэх вэ?
-Би энэ талаар огтхон ч сонсоогүй. Дарханы тємєрлєгийн үйлдвэрийг тєрийн ємчит улсын үйлдвэрийн газар гэж ойлгож явна.
-УИХ олон гишүүнтэй болчихсон  ч юм шиг.  АН хуучин парламентыг хуралдуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Харин МАХН боломжгүй гэсэн байр суурьтай байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Ерєнхийлєгч энэ талаар ямар ч хуулийн хєшүүрэг байхгүйг хэлсэн. Үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй юм байна. Хуулийн дагуу бол Сонгуулийн ерєнхий хорооны дүнг сонсоод л тангаргаа єргєх ёстой. АН-ын Э.Бат-Үүл, Б.Батбаяр гишүүн ч хэлсэн. Намууд хоорондоо ярилцах бус тангаргаа єргєх ёстой юм байна. Энэ тухай хуульчилж єгєхгүй бол сонгууль болгоны дараа тєрийн ажлыг нураах юм байна. Үүнээс үүдэх хохирол бидэнд биш ард түмэнд тусна шvv дээ.
-АН-ын хоёр гишүүний байр суурийг зєв гэж дүгнэж байгаа юм уу?
-Тэр хоёрыг хүндэтгэдэг. Олон жил парламентад суусан туршлагатай улстєрчид. Э.Бат-Үүл гишүүн шинэ гишүүд тангаргаа єргєх нь зєв гэж тодорхой хэлсэн. Энэ бол тєрийн хүний үг гэж дүгнэж байна.
-Гишүүний түр үнэмлэхтэй хэрнээ бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй удаж байна. Энэ хугацаанд Тєрийн ордонд албан єрєєтэй болж амжив уу?
-Үгүй. Хоёр, гурваараа хамт байх єрєє гаргаж єгсєн. Гэвч бид єрєєтэй боллоо гээд юу хийх нь тодорхойгүй байна шүү дээ. Бас хуучин парламентын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болоогүй учраас тэд єрєєндєє ажиллаж байна. Тийм болохоор шинэ гишүүд гадуур голдуу л байна даа.
-Танай гэр бvл хотод шилжиж ирсэн үү. Эсвэл Дархан, нийслэлийн хооронд “амьдарч” байна уу?
-Хотод хүүхдүүдийнхээ байранд байгаа. Удахгүй эхнэр хүүхдээ Дарханаас шилжүүлж ирнэ. Гэр бүлийн хоёр тусдаа амьдарч болохгүй биз дээ.
2008 оны 8-р сарын 21, Пүрэв гариг
Зууны мэдээ

No comments:

Post a Comment