УИХ-ын
гишүүн Дамдингийн Хаянхярваа хэмээх идэрхэн эр Дархан нутагт “Хаянхирваагийнх”
гэдэг айлын гал голомтыг бадрааж, анхны үрийнхээ зулайг үнэрлэж, ажил
амьдралынхаа 20 гаруй жилийг үджээ. Дарханчууд Д.Хаянхярваа даргыг “Хийсэн ч
юмтай, хэлэх ч үгтэй” хүн гэж үнэлдэг. Бас “Хаян дарга” хэмээн авгайлдаг. Энэ
нь хайрлаж хүндэлж явдгийн нэгэн илэрхийлэл. Дарханыхан өнгөрсөн УИХ-ын
сонгуулиар Хаян даргыгаа УИХ-ын гишүүнээр сонгосон. Төрийн түшээ болж буйр
сэлгээд удаагүй байгаа энэ эрхэмтэй зөвхөн спортын тухай сэдвээр хуучилснаа
уншигч олондоо хүргэе.
-Дархан
хот өнөөдөр ч “Спортын хот” хэмээх нэр алдраа хадгалсаар яваа нь амжилт бүтээл
арвин байгаагийн нэг илэрхийлэл гэж хэлж болно доо?
-Тийм ээ. Өнөөдөр ч “Спортын хот”
гэж нэрлэсээр яваа нь манай дарханчуудын БТС-ын салбарынх нь ажил үйлс өөдрөг,
спортын ололт амжилтын буухиа тасрахгүй үргэлжилсээр байгааг харуулж байна.
Монгол түмэн маань манай аймгийг аж үйлдвэрийн нэгэн томоохон төв, газар тариалангийн бүс нутагт байгуулагдсан найрамдлаар овоглосон хот гэдгээр нь сайн мэднэ. Спортын хүрээнийхэн ч самбо бөхийн дэлхийн аварга Г.Батсүх, М.Пунцаг, Н.Баатарболд, Н.Батлав, Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, Атлантын олимпийн шагналт байрын эзэн П.Нямлхагва, Ази тивийн аваргын хүрэл медальт П.Ууганбаатар, дэлхийн залуучуудын аварга Д.Даваахуяг (чөлөөт бөх) нарын спортын алдартнуудаар нь бас мэднэ.
Гавьяат тамирчин М.Пунцаг агсны “өсгөж бойжуулсан” олон арван шавь шилдэг тамирчид Дархандаа өнөөдөр ажиллаж амьдарч, өөрсдийн залгамж халааг бэлтгэж байна. Дэлхийн залуучуудын аварга ОУХМ Н.Батлав М.Пунцаг агсны шавь нарынх нь нэг, одоо Дарханы БТС-ын байгууллагыг удирдаж БТС-ыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар явна. Спортын ололт амжилтын буухиа тасрахгүй үргэлжилсээр байгаа нь энэ хүний хөдөлмөр зүтгэлтэй холбоотой.
Намайг аймгийн засаг даргаар ажилласан он жилүүдэд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар спортын 20 гаруй төрлөөр зохион байгуулж явуулж ирсэн бөгөөд анхан шатны уралдаан тэмцээний тоо нэмэгдэж түүнд хамарсандын тоо өсөж, олон арван тамирчид улсын аварга, спартакиадын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж тодорхой амжилтад хүрсний үр дүнд манай аймгийн БТС-ын хороо ажлын үзүүлэлтээр улсын хэмжээнд эхний гурван байранд тогтмол шалгарч 2004, 2005 онд шилдэг спорт хороогоор тодорч байлаа.
Манай аймгийн тамирчин жүдоч Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпийн их наадмын хүрэл медалиар энгэрээ мялааж монгол түмнээ баярлуулж байсныг бид мартаагүй. Энэ 2008 онд болсон МБАТ-ий ХII спартакиадын дэвжээнд манай аймгийн тамирчид спортын арав гаруй төрлөөр хүч сорьж II байрт шалгарч өмнөх спартакиадуудын уламжлалт амжилтаа давтаж бахдам амжилт үзүүллээ.
Дэлхийн спортын давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан ОУХМ П.Нямлхагва маань одоо жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж Н.Түвшинбаярыг олимпийн аваргын алдрыг хүртэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм шүү гэдгийг хэлэхэд таатай байна.
Шатрын спортын их мастер Базарын Хатанбаатар олон улсын мастер Цагааны Батцэцэг хоёр Дархан нутгаас спортын гараагаа эхэлж амжилтын дээдтэйгээ золгосныг, Атлантын олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од хоёр ч Дарханд төрсөн улс гэдгийг хэлэхэд сайхан байдаг юм.

-Иргэдийнхээ
бие бялдрыг биеийн тамираар чийрэгжүүлэх, эрүүл саруул аж төрж хөдөлмөрлөх
нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар засаг даргын хувьд хэрхэн анхаарч ажиллаж
байв?
-БТС-ыг бүх нийтийн хүртээл болгох
нь улс орны нийгэм эдийн засгийн бодлогын хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлын
нэг гэж боддог. Улс орон зах зээлд шилжих он жилүүдэд нийтийн биеийн тамир бүр
орхигдоход хүрсэн. Энэ бүхэн хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, өвчлөлт
ихсэж байгаа тухай эрдэмтэн мэргэд судлаачид ярьж бичдэг болов. Үүнээс үүдэн
биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох, хүүхэд залуучууд, хөдөлмөрчдийн
өргөн давхрагыг хамруулан хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх
эмчилгээний болон урьдчилан сэргийлэх арга болгон хэрэгжүүлэх асуудлыг иж бүрэн
арга хэмжээ болгон засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган аж ахуй нэгж
байгууллага, пүүс компанийн нэгэн зорилт болгож дэвшүүлж тавилаа.
Юуны өмнө эрүүл чийрэг байхын үндэс нийтийн биеийн тамир юм гэдгийг ард олондоо ойлгуулж мэдрүүлэх, амьдралын хэвшил болгох талаарх сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр хийлгэлээ. Үүний үр дүнд хуучин бидний амьдралын хэвшил болж хэрэгжиж байсан идэвхтэй амралт, зугаалга, тойрон аялал, өдөрлөг зэрэг өргөн олныг хамарсан арга хэмжээнүүд дахин сэргэж зөв эхлэлүүд тавигдаж ард олонд хүрч эхэлсэн.

-Танай
аймгийн БТС-ын хорооны дарга Н.Батлав гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,
Н.Баатарболд, ОУХМ П.Нямлхагва, Д.Ганзориг, Г.Батбилэг, С.Нямдорж гээд олон
арван шавьтай хүн юм. Алдарт дуучин Солийн Цоодол гуайг “Хүү минь хаана дуулж
яваа бол” гэдэг дууны аяыг зохиож, өөрөө дуулж өргөн олонд хүргэснийх нь төлөө
гавьяат олгоход ч багадна хэмээн бичиж байсансан. Яг үүн шиг Н.Батлав зөвхөн
гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн шавь нараараа хөдөлмөр зүтгэлээ
үнэлүүлэх гавьяагаа хэдийнээ бүтээсэн хүн биш үү?
-Тийм ээ, тантай санал нэг байна.
Дарханы БТС-ын хорооны сүүлийн 30-аад жилийн спортын ололт амжилтыг
Батлавгүйгээр төсөөлөн бодох аргагүй. Н.Батлав өнөөдөр БТС-ын хороо хэмээх “их
айл”ын өрхийн тэргүүнээр ажиллахын зэрэгцээ үндэсний бөх, самбо, жүдо бөхийг
нуруундаа үүрч яваа хүн гэхэд болно. Монгол туургатны үндэсний бөхийн
барилдаан, Аймаг цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаан, “Ирээдүйн одод”
самбо бөхийн өсвөр үеийнхний АШТ, “Сурагч” хэмээх жү-до бөхийн өсвөр үеийнхний
АШТ, жүдо бөхийн шилдэг багуудын цомын АШТ, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын
нэрэмжит жүдочдын олон улсын тэмцээн зэрэг бөхчүүд, тамирчид, ард олны талархал
хүлээсэн олон улсын, улсын чанартай олон сайхан тэмцээн, бөхийн барилдааныг
санаачлан төрөлх хотдоо зохион байгуулж ирсэн.
Н.Батлавын санаачилгаар 1996 онд зохион байгуулж явуулсан Монгол улсын начингуудын анхдугаар наадмыг дарханчууд өнөөдөр ч дурссаар байдаг. Бид хүүгээ Н.Батлав багшид шавь оруулж бөх болгох гэж Увсаас нүүж ирсэн гэж ярьж яваа эцэг эхтэй тааралдаж байсан. Тэгэхээр Н.Батлавын хөдөлмөрч ажилсаг чанарыг орон даяар мэддэг болж гэж хэлж болно. Хийж бүтээснээ үнэлүүлэх болсон хүн яах аргагүй мөн.

-“Урт
гарт” Маамын Лхагваа, “Нахиу” Ш.Санжсүрэн, “Цэргийн” С.Шагж арслан, “Хөндлөн”
Д.Сандуйжав, “Хулгар” Дэндэв, “Ялгуусны Н.Вандан заан, “Дөш” хэмээх
Л.Ринчинсамбуу, “Гогор” Я.Дорлиг заан гээд нэрээс ч хүртэл сүрдмээр алдарт
хүчтэнүүд танай Завхан нутгаас төрсөн байдаг. Ийм бөхчүүдтэй нутгийн хүнээс
бөхийн тухай асуухгүй өнгөрч боломгүй байна?
-Ш.Батсуурь аварга Завхан нутгаар
овоглон барилдааныхаа гарааг эхэлсэн бөх. Хожим засаг захиргаа нутаг дэвсгэрийн
өөрчлөлтөөр Говь-Алтайнх болчихсон болохоос биш манай аймгийн хүн. Манай Завхан
ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж явсан бөхтэй цөөхөн аймгуудын нэг.
“Цэргийн” хэмээгддэг Санжмятавын Шагж гэж Ардын хувьсгалын 7, 8 жилийн ойн баяр наадмаар хоёр жил дараалан 9 даван үзүүрлэж, 9 жилийн ойн баяр наадмаар 10 даван түрүүлж явсан аваргын энтэй арслан байсан гэдэг. Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадмаар 9 даван үзүүрлэж, 11 жилийн ойн баяр наадмаар 10 даван түрүүлж, хожим Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадмаар үзүүрлэж байсан “Урт гарт” Маамын Лхагваа гэж алдарт арсланг бид сайн мэднэ. Баяр наадмын түүхээс үзэхэд Ардын хувьсгалын 6-12 жилийн ойн баяр наадмуудаар долоон жил дараалан Завханы бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт шалгарч наадамчин олноо баясгаж явсан юм билээ.
Хүүхэд ахуйгаасаа барилдааныхаа амжилтын дээжтэй золгосон Ц.Цэрэнпунцаг маань бараг 50 жилийн дараа “Монгол улсын заан” цол хүртэж Завханчуудаа баярлуулсан. Арслан, аварга болж алдар цолоо ахиулах болов уу гэж горьдож байсан. Сүүлийн жилүүдэд Ш.Уламбаяр, Л.Нямсүрэн, Б.Бадамдорж, Ж.Оргил нарын Завхан нутгаараа овоглосон өсөх ирээдүйтэй залуу хүчтэнүүд улсын цолтнуудын их гэр бүлд хүч түрэн орж ирлээ. Би Их-Уул сумын уугуул. Б.Бадамдорж Ж.Оргил хоёр маань Их-Уулаараа овоглон барилдаж байна даа.

-Сэлэнгэ
нутгийн хөгшчүүл, ардын хувьсгалын партизан нар дээхнэ үед “Бид Боохой
(Д.Данзан арслан)-гоо амьд сэрүүнд нь ч гомдоосон байх, бурхан болоход нь ч ёс
жаяг алдсан биз. Тэгээд ч манай аймгаас бөх төрөхгүй байгаа болов уу” гэж
хуучилцгааж байж билээ. Энэ бүхнээс үүдэн Сэлэнгийнхэн “Боохой” Д.Данзан
арслангийнхаа мэндэлсний 100, 110 жилийн ойн алдрыг Монгол бөхийнхөө өргөөнд
маш сайхан тэмдэглэж арслангаа эргэн дурсаж буянтай юм хийснээр Сэлэнгэ нутгаас
сүүлийн жилүүдэд хэдэн сайхан начингууд төрж баяр наадмын зүлэг ногоон дэвжээг
чимж явна гэж боддог. Тэгэхээр Завханыхан манай М.Лхагваа арслан, аварга болох
бөх, хэлмэгдэж явсан бөх гэж ярьж бичихийн оронд Сэлэнгийнхэн шиг арсландаа
хүндэтгэл үзүүлж, эргэн дурсаж, улс орон даяар алдрыг нь тэмдэглэж яагаад
болохгүй гэж. Монгол улсын заан Ц.Дамдиндорж гуай амьд сэрүүндээ “М.Лхагва
арслангийн даруухан булш манай Түнхэлд байдаг. Завханыхан тэр оршуулсан газар
нь нэг ирж засаж сэргээгээд хүндэтгэл үзүүлчихгүй юм даа” гэж дурсаж ярьж байж
билээ. Нэгийг бодогдуулах л үг дээ. Энэ талаар таны бодол...
-Нээрээ бодох л зүйл. Юм гэдэг нарийн
логик холбоотой байдаг болохоор энэ олон арван жил болоход манай Завхан нутгаас
аварга, арслан цолтон төрөхгүй ч байж болох юм. Аймгийн төр захиргааны
байгууллага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн хамтарч ярилцаж байгаад
арслангийнхаа алдрыг маш сайхан тэмдэглэж болно гэж бодож байна.
Гандантэгчилэн хийдэд шавилж суудаг лам бөх, эсэргүү Г.Дэмидийн бөх гэж хэмээгдэж, хоёр ч наадмын түрүүгээ алдсан нь баяр наадмын түүхнээ үнэн мөнөөр тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Төр засаг маань хилс хэргээр шийтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч их бөхөөсөө уучлал гуйж цагаатгасан хирнээ Монгол наадмын дэвжээнээ үзүүлсэн гавьяаг нь мартсаар байгаа юм.
МҮБХ-ны тэргүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж гуай “Бөхийн цол шагнал биш. Цол гэдэг нь ард түмний дундаас онцгойрон шалгарсан бяртай эрчүүдийн бяр хүчинд дүйцүүлэн олгож байгаа зэрэглэл. Бөх өөрөө бөхийн эрдэмдээ зэрэглэл болгож, хүч чадлаараа авч байгаа үнэлгээ юм” гэж хэлсэн байдаг. Тиймээ бөхийн цол шагнал биш, баяр наадмын дэвжээнээ гаргасан хөлс, хүч бяраараа олж авч байгаа “хувийн өмч” юм. М.Лхагваа арслангийн тэртээх он жилүүдийн баяр наадмаар гаргасан “бяр хүч” барилдааных нь амжилтыг үнэлж “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг олгоосой гэж бодож явдаг.

2008 оны 10-р сарын 13, Даваа гариг
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment