Энэ удаа 1999 онд “Нөгөөдөр” сонины
сэтгүүлч Р.Даваажавын доктор О.Батсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна
С.Зориг агсны 50 насны ой энэ сарын 20-нд тохионо. Ид хийж бүтээдэг 36 насандаа аймшигт аллагын золиос болж, ард түмний дунд амьд домог болон мөнхөрсөн ч гэмт хэрэгтэн өнөө хэр нь илэрсэнгүй.
С.Зориг агсны 50 насны ой энэ сарын 20-нд тохионо. Ид хийж бүтээдэг 36 насандаа аймшигт аллагын золиос болж, ард түмний дунд амьд домог болон мөнхөрсөн ч гэмт хэрэгтэн өнөө хэр нь илэрсэнгүй.
Харин С.Зоригийн гэх хавтаст хэрэг
мөрдөн байцаагчийн сейфэнд 14 жилийн турш тоос шороонд дарагдан хэвтэж байна.
Талийгаачийн ар гэрийнхэн, хууль хяналтынхан, улстөрчид гээд бүгд 14 жил таг
дуугүй суулаа. Энэ бүхний эцэст хэргийн илрүүлэлтэд ахиц гэхээр юу ч гарсангүй.
Ахиц, дэвшил гаргахыг ч хүсдэггүй бололтой.
Иймээс манай сонин ардчиллын эцэг
С.Зориг агсны учир битүүлэг үхлийг цаг үеийн шаардлагаар дахин сөхөж байгаа
билээ.
Өмнөх дугааруудад бид талийгаачийн
гэргий Д.Булган, талийгаачтай хамтран зүтгэж явсан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
нарын 1998 онд хэвлэлд өгсөн ярилцлагуудыг хүргэсэн.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн тухайд
энэ хэргийн араас эцсээ хүртэл тэмцэх ёстой цөөн хэдхэн хүмүүсийн нэг. Иймээс
ч бид УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс 14 жилийн өмнө алагдсан андынх нь талаарх
байр суурийг сонсох гэсэн боловч татгалзсан юм.
О.Батсайхан 1962 онд Баянхонгор
аймгийн Жаргалант суманд төрсөн. 1985 онд Эрхүүгийн их сургуулийг түүхч
мэргэжлээр дүүргэсэн. Түүхийн ухааны дэд доктор. 1985-1991 онд Нийгмийн ухааны
институт, 1991-1996 онд Засгийн газрын архивт эрдэм шинжилгээний ажилтан, 1996
оноос Үндэсний архивын газрын даргаар ажиллаж буй. Тэрбээр «Зарлигаар
тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг» 65 дэвтэр, Магсар хурцын «Монгол
Улсын шинэ түүх», «Монгол Улсын хөгжлийн замд учирсан ээдрээ», «Лосолын
Лааган», «Жанжин Данзан» (Төрийн тэргүүний хувь заяа) зэрэг баримт бичгийн эмхтгэл,
нэг сэдэвт 10 гаруй ном, товхимол хэвлүүлж, 100 гаруй судалгааны өгүүлэл
нийтлүүлсэн.
О.Батсайхан, Баабарыг «ХХ зууны
Монгол» номоо бичихэд нь түүхэн эх сурвалж, баримтуудаар хангаж, түүнд
мэргэжлийн туслалцааг үзүүлж, уг номыг бүтээхэд
хамгийн ойр байсан хүмүүсийн нэг билээ. Бид О.Батсайханаас эл сэдвээр хөөрөлдсөнөө
толилуулж байна.
-Та Баабарыг анх хэзээнээс мэддэг
болсон бэ?
-1980-аад оны сүүл үед нууцаар гар
дамжуулан уншдаг “Бүү март, мартвал сөнөнө” зохиолоор нь эчнээ мэддэг болж,
«чөлөөтэй сэтгэлгээтэй хүн байна даа» гэсэн анхны сэтгэгдэл төрсөн юм. Дараа нь
Засгийн газрын архивт ажиллаж байхдаа нүүр тулан танилцаж, түүхийн сэдвээр
санал солилцдог болсон. Тэр үед азаар Оросын архив дахь Монголын тухай олон
шинэ баримттай танилцсан, хэлмэгдлийн асуудлаар МАХН-ын болон бусад архивуудад
анх удаа орсон хүмүүсийн тоонд би багтаж байсан учраас нэлээн баримт
мэдээлэлтэй байлаа. Тэр үед бичигдэж байсан миний диссертацийг төслөөр нь
байхад мань эр авч үзэж, санал солилцож байсан юм.
- Таны бодлоор Баабар ер нь ямар хүн
бэ?
-Аугаа их сэтгэгч, бясалгагч хүн
дээ. Өргөн мэдлэг, мэдээлэлтэй, түүндээ цоо шинээр хандаж чаддаг хүн. Баабар
бол манай түүхчдийн хэнтэй нь ч, аль ч үеийн түүхийн асуудлаар чөлөөтэй, ярьж
чадах хүн. Баабар гэдэг хүн бол өргөн мэдлэгийн цуглуулга. Анх Баабартай ярьж
байхад Монголын талаарх барууны судлаачдын бүтээлийг чамгүй уншсан хүн байна
даа гэсэн бодол төрж байсан. Бас Баабар бол шоргоолж шиг хөдөлмөрч хүн. Шөнө нь
ажиллаад өдөр амардаг хүн байхгүй юу.
Тэр чанар нь энэ номонд харагддаг.
Маш богино хугацаанд бичсэндээ, энэ номыг.
-Баабарын «ХХ зууны Монгол» номын
тухайд юу хэлэхсэн бол та?
-1990-ээд оноос өмнө, 1950, 1960,
1970-аад онд Америк, Англид гарсан Монголын тухай бүтээлүүд баримтаар бага ч
ерөнхий логикоор нь дүгнэгдсэн. Жишээ нь, Монгол Оросын дагуул ч гэдэг юм уу
шууд хэлдэг уг стилийг Баабар хэрэглэсэн. Асар олон баримт цуглуулаад сүүлдээ
бүр түүндээ нухлуулж, боолчлогддог байдлаас тэс өөр, барууны логикоор ажиллаж,
цөөн баримтад дүгнэлтээ бичдэг хэлбэрийг нийтлэлчийн том авьяастайгаа холбосон
гэж боддог.
Түүхийг хүнд хүргэх Баабарын стиль
нь энгийн хэллэг, нийтлэл, уран сайхны хэлбэрээр илэрхийлэгддэг, түүхийг нийтэд
хүртээх хамгийн шалгарсан арга юм шүү дээ. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний
бүтээл хэлбэрээр 200 хүнд хүргэлээ гэхэд 20 нь ойлгодог байхад Баабарынхаар бол
200 хүнд бүгдэд нь ойлгомжтой байх жишээтэй. Энэ талаараа л Баабарын бүтээл
сайн болсон гэж боддог юм даа.
-Баабар түүхэн баримттай хэр сайн
ажилласан бэ. Таны эрдмийн ажлыг ашигласан ч гэдэг?
-Баримттай сайн ажилласан. Миний
ажлын хувьд бол багахан, жоохон юм. Баабарын ном эрт үеэс 20 дугаар зуун
хүртэлх өргөн хугацааг хамарсан бүтээл. Тэгвэл миний диссертаци зөвхөн
1921-1932 оны хоорондох цаг үеийг хамарсан юм шүү дээ.
-Баабар архивт их суудаг байв уу?
-Бараг суугаагүй байх. Хэрэгтэй юмаа
надаар олуулдаг байсан. Хүмүүс төдийлөн үзээгүй олон шинэ баримтууд,
Чойбалсангийн тэмдэглэлийн дэвтрүүд ч гэдэг юм уу, Цэдэнбалын тэмдэглэлийн
дэвтрүүд зэргийг Баабарын захиалгаар тухайн үеийн МАХН-ын удирдлагаас зөвшөөрөл
өгч, тэгээд би сууж нэлээд сонин сонин материалуудыг өгч байсан.
-Баабарын номонд онцгой шинэ
хандлага гарсан уу?
-Гарсан. Түүхэнд шинээр, өөрөөр
хандах хандлагыг зоригтойгоор бий болгосон. Алдана, эмээнэ гэж бодохгүй бичдэг
учраас рискийг аваад түүхэн шинэ хандлага гаргаж түүнийгээ араас нь батлах
замаар явсан.
Монголын түүхтэй холбоотой
баримтууд, том том эрдэмтдийн бүтээлүүдийг бүгдийг нь дэлгэж тавьж байгаад л
тэр дундаас сэтгэж логикийг нь олж, энэ нь ийм юм байна, тэр нь тийм юм байна
гэж хэлсэн хүн. Хэдийгээр мэргэжлийн ч гэлээ бүтээлгүй, шинэ юм олж харж
чадаагүй түүхчдийн дэргэд Баабарыг түүхч гэж хэлэхэд гайхах зүйл байхгүй.
-Баабараас өмнө нь түүхийг ингэж
бичсэн нь бий юү?
-Баабар научно-популярный /шинжлэх
ухааны атлаа ойлгогдохуйц хялбараар хийгдсэн/ хэлбэрээр бичсэн учраас өргөн
олон түмэнд хүрэхийн хувьд сайн болсон. Энэ бол эхний оролдлого. Өнөө болтол
түүхийг ганцхан хүн бүтнээр нь ингэж бичээгүй юм. Баабар бусдаас санаа,
зөвлөгөө авсан нь мэдээж.
-Номыг тойрсон хэл ам…
-Мөн ч их шүүмжилсэн дээ. Монголчууд
чинь өөрийнх нь хийгээгүй юмыг хийчихээр тийм ч дуртай биш байдаг шүү дээ. Ийм
явдал нэг талаас бий. Мэдээж дутагдал, орхигдуулсан, анзаарагдаагүй зүйлс,
түүхэн үйл явдалд хөнгөн хийсвэр, хуумгай хандсан юм бий ч, энэ бол бүхлээрээ
дажгүй сайн бүтээл гэж би боддог.
-Баабар анхнаасаа хоёр ботиор
бичихгүй гэсэн гэдэг?
-Анх уулзалдаж байхад, Баабар энэ
номыг бичиж, өөртөө байгаа түүхэн баримтуудыг бүгдийг гаргаад, ингээд л болоо
гэж ярьж байсан. Гэтэл номоо гаргачихаад бүр хаях биш үргэлжлүүлээд түүхийн
асуудлуудаар хэд хэдэн өгүүлэл бичээд, еще хоёр дахь ботийг нь бичиж эхлээд
байна. Сүүлийн үед би, Баабар өөртэйгөө, тэр үеийн Баабартай адилгүй, өөр
Баабар болчихсон байж магадгүй гэж боддог. Яагаад гэхээр хүн чинь орчиндоо
уусдаг, орчноосоо хамааралтай субъект учраас тэр рүү сүүлийн үед нэлээн
хөтлөгдөж, автагдаж байж магадгүй.
-Таны сэтгэлд Баабарын номоос
аятайхан санагдаж үлдсэн ишлэл байвал хэлнэ үү?
-“Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан
ард түмэн агуу их түүхтэй байж таарна. Агуу их түүхтэй ард түмэн агуу их
ирээдүйтэй байж таарна” гэсэн ????Дорж????? үг байдаг. Тэгвэл Баабар “Ийм
бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй агуу их
түүхтэй байж таарна” гэж хэлсэн байдаг. Ийм үгийг олон хүн дотроо бодож,
хоорондоо ярьдаг ч байсан байж болно. Гэхдээ анх түрүүн онож хэлсэн нь Баабар
шүү дээ. Энэ бол чөлөөт сэтгэдэг хүний нэг илрэл.
-Удаах ном өмнөх номондоо чанарын
хувьд хүрэхгүй байж болох уу?
-Ер нь Баабар өөрийн уншигчтай
болчихсон шүү дээ. Муу, сайн болохын тухайд бол дараагийн асуудал. Ямар ч
байсан, ядаж л эхнийхээсээ дээр, байг гэхэд инерцээрээ уншигдаж таарна. Харин
энэ номон дээр түүх бүрэн гарахгүй. Баабарын субъективный саналууд, өөрийнх нь
бодол хоёр л давамгайлж бичигдэх байх гэж бодож байна.
-Удаах номоо хурдалсан нь бизнес
талаас нь илүү яаравчилсан хэрэг гэж та бодож байна уу?
-Яагаад болохгүй гэж. Удаад байвал
мань эр холдоод, зэвэрч, хоёр дахь номоо бичиж чадахаа байчихаж магадгүй шүү
дээ. Ер нь Баабарт бичихгүй сэдэв алга байна шүү дээ. Сангийн сайд байхдаа
санхүүгийн асуудлаар аймаар бичсэн байсныг санаж байна уу. Мань эр олон асуудал
руу маш өргөн хүрээтэй ордог. Тийм учраас нэгдүгээр ботийг бичсэн Баабар,
хоёрдугаар ботийг бичсэн Баабараасаа өөр болчихож магадгүй гэдэг чинь тэр.
Эсвэл хаячихаад 5-10 жилийн дараа бичвэл гайгүй сайн болж магадгүй. Ер нь би
боддог юм, хэсэг хугацаа өнгөрвөл Баабар бичихээ байчихаж магадгүй гэж.
Толгойгоо улстөрөөс салгаж байж түүхийг бичнэ шүү дээ. Тэнд гарах, одоо
идэвхтэй амьдарч байгаа улсуудыг биччихээр ойлгохгүй, гомдох явдал гарах байх л
даа. Түүх бол цаг хугацаагаар шалгарч байж түүхийн үнэн бодит байдал гардаг юм.
-Ерөнхийлөгч Монголын түүхийг бичих
даалгавар өгсөн гэдэг. Үнэн түүх гарч чадах болов уу. Шинэ «юм» гарна гэж
найдаж байна уу?
-Манай том том түүхчид орж байгаа
хэдий ч хэцүү л дээ. Шинэ «юм» бараг гарахгүй болов уу, гарлаа ч бага даа.
Гэхдээ тухайн орчинд амьдарч байхдаа хэлж чадахгүй байсан зүйлс байхыг
үгүйсгэхгүй. Өндөр настай болсон, цаашдаа айх юмгүй, одоо хэлэхгүй бол хэзээ
хэлэх вэ гэсэн бодол ч бас заримд нь байж болно. Түүх харвал, улс тусгаар
тогтнолоо сэргээгээд өөрийнхөө түүхээ бичдэг байх юм. 1911, 1921 оны үйл явдлын
дараа Монгол Улс түүхээ бичсэн. Ер нь голдуу үндэсний эрх ашигт хөндсөн
томоохон асуудал гарсны дараа түүх бичих үйл явдал нэлээд хурцаар тавигдаж
байсан түүх байдаг юм шүү.
-1990 оны үйл явдал 1911, 1921 оны
тэмцлийн үргэлжлэл мөн үү?
-1990 онд 1911, 1921 онтой яг
адилхан, тийм уур амьсгал байсан. Магадгүй, 60 жилийн дараа Данзан, Бодоо,
Сүхбаатарыг түүхэнд үнэлж байгаатай адил Элбэгдорж, Зориг, Бат-Үүл нарыг
гарцаагүй тэгж түүх үнэлэх болно. Элбэгдорж, Зориг, Бат-Үүл нар чинь түүхэнд
үлдэх үйлс, ажил үүргээ гүйцэтгэчихсэн, өөрсдийнхөө ул мөрийг үлдээсэн хүмүүс.
Өнөөдөр эднийг хичнээн харааж зүхэж байсан ч хойдын түүхэнд цагаанаар
бичигдэнэ, үлдэнэ, гарцаагүй.
Тэд бол түүх цагаатгахаар үнэтэй
зүйлийг хийсэн хүмүүс. 1923 онд жанжин Сүхбаатар нас барснаараа цэвэр үлдсэн юм
шүү дээ. Тэгвэл С.Зоригийн хувьд мөн түүх давтагдаж байх шиг, сонин харагдаж
байна. Бид жанжин Сүхбаатарыг “номер нэг” гэж үздэг байсан. Гэтэл бодит байдалд
ямар байсныг бид мэдэхгүй, одоо ч судлагдсаар байгаа шүү дээ.
-Хэрвээ үйл явдал ихээхэн төстэйгөөр
өрнөж байгаа бол дахин аллага…
-Тийм боломж муутай юм. Тэр үеийн
аллага таллагыг юугаар тайлбарлах вэ гэвэл, нэг талаас Монгол Улсыг хөгжүүлэх
өөрийнх нь хөрс, өвөрмөц онцлог, үндэсний уламжлалт шашин шүтлэг, зан заншил,
нүүдлийн мал аж ахуй зэрэг энэ бүгд чинь Монголын амьдрах гол орчин болж байсан
учраас түүнийгээ хамгаалж, тэр онцлогоо үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө
тэмцэл, нөгөө талаас социализм байгуулах үзэл орж ирж энэ хоёрын зөрөлдөөн дээр
өрнөсөн үйл явдлууд юм. Энэ үзэл онолын зөрөлдөөнөөс л Бодоо, Данзан,
Дамбадаржаа нарын олон хүнийг цааш нь харуулсан хэрэг гэж би боддог.
Энэ бол онолын асуудал. “Социалист
системийн онол” /коммунизмын онол/ нийгмийг бие биеийнх нь эсрэг талцуулж,
ангилан хуваадаг. Энэ нь эцсийн эцэст буу бариулахад хүргэдэг, хурц ангичилж
ялгаварласнаараа хүний хүн байх эрхийг үндсэнд нь хаадаг байлаа шүү дээ. 1928
оны сүүл, 1929 оны эхнээс 1990 он хүртэлх үеийн Монголд ерөнхий агуулгаараа
зүүний бодлого тэр чигээрээ явж байлаа. Тэр бодлого замдаа таарсан бүхнийг няц
дарж, золиосолж, түүнд нь гучаад оны оны хэлмэгдэгсэд, Чойбалсан, Цэдэнбал,
Төмөр-Очир, Дамба гээд л бүгд л өртсөн.
-С.Зориг агсны хувьд…
-Мэдэхгүй юм. Зоригийн өвөө Симуков
бол Монголд ч, Орост ч, аль аль талд нь их юм хийсэн хүн. 1911 оны үндэсний
хувьчгалыг монголчууд дангаар хийгээгүй, орос оролцсон нь гарцаагүй үнэн.
Тухайн үед монголчуудын Хятадаас тусгаарлах, оросуудын Монголд орж ирэх гэсэн
хоёр сонирхол огтлолцож байлаа. 1921 онд ч мөн адил байсан. Тэгвэл 1990 онд ч
ялгаагүй “аль нэг газрын”, “хэн нэгний” ашиг сонирхлоор үйл явдал өрнөсөн
байхыг үгүйсгэхгүй шүү дээ. “Тэр” бол одоохондоо харагдахгүй байгаа зүйл.
С.Зориг том хүчнүүдийн ашиг
сонирхлын зөрчилдөөний золиос болсон байж магадгүй юм. Одоохондоо харагдахгүй
байгаа тэр ашиг сонирхолд мань эр автахгүй байсан байж болно шүү дээ. Тийм
явдал түүхэнд байдаг. Тэгвэл тэр ихээхэн удаж байж, цаг нь болохоор өөрөө
аяндаа илэрдэг учиртай.
-С.Зориг зүүний бодлогын золиос
болсон байж болох уу?
-Зоригийн үхлийг анзаарвал зүүний
урсгалын золиос болсон байж мэднэ дээ. Ер нь зүүнийхний илрэх хэлбэр нь хатуу,
дасан зохицох, хувьсах чанараараа муу байдаг. Өнөөдрийн төрийн эрх барьж байгаа
залуу улстөрчид бүгд “коммунизмын тогоо”-нд чанагдсан улс. Тэд өөрсдийгөө
хичнээн сайхан зөв ярьж, хийж байна гэж бодовч дотор нь зүүний илрэлүүд,
«коммунизмын тогоонд” чанагдагсдын үнэр ханхалж байдаг. Аливааг «большевик»
аргаар хийж, аливаад «болыпевик» аргаар ханддаг. Энэ бол асар муу. Харин
Баабарын ном бол энэ сэтгэлгээнд нэлээн нөлөөлөх ёстой.
-Саяын Зоригийг алсны учрыг үүх
түүхээс хайвал?
-Бид 20 дугаар зууны Оросын тухай хангалттай
мэддэг, Оросын тухай материал байгаа юм. Харин Хятад материалаа гаргахгүй
байгаа учраас Хятадыг мэдэхгүй байна. Тэгэхээр арван хэдэн онд, эгзэгтэй,
эгзэгтэй мөчүүдэд Ханд ван ч юм уу, Да лам Цэрэнчимэд гэх мэт хүмүүс яагаад
залуухнаараа гэнэтхэн үхээд байсан юм бэ. Урд их гүрний ашиг сонирхол манайтай
зөрчилдөхөөр ингээд байсан ч байж болох талтай шүү. Тухайн үедээ бол юу ч гэж
тайлбарлаж болно. Түүхэн утгаар нь аваад үзвэл их гүрний ашиг сонирхол л
байдаг.
Ер нь тэгээд төрийн дээд жолоо барьж
байгаа хүмүүс хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандахгүй бол
хэлсэн, ярьсан үг нь төрийн бодлогын хэмжээнд биш юм аа гэхэд санамсаргүй
үйлдлээр ч гэсэн хэрэгжиж байдаг. Ялангуяа С.Зоригийн үхлийн өмнө аягүй муухай
нөхцөл байдал бий болчихсон байсан шүү дээ, санаж байна уу. Эвсэл, Хувьсгалт
нам хоёр шөргөөцөлдсөн эрс тэс байр суурьтай, дээр нь гудамжинд ямар байлаа.
Дашбалбар ямар хувьцастай гарч ирж, юу гэж хэлж байлаа. Энэ бүхэн тодорхой уур
амьсгалыг бэлддэг, юу ч гарч болох нөхцөлийг бүрдүүлдэг. 1920-иод онд мөн л
тийм үе байсан. Тэр үед Монголыг өөрийнх нь хөрсөөр хөгжүүлье гэж бодсон,
шашин, Богдын талыг түлхүү баримталдаг нэг хэсэг, нөгөө талд нь Элбэгдорж
Рэнчино мэтийн Оросын талыг баримталдаг зүүний хүчин байсан. Бие биеэ муулж, Элбэгдорж,
Данзан хоёр бие биеэ үзэж чадахаа байчихсан. Рэнчино нь Данзангийн тухай хойш
нь комминтерид матаас бичиж байх жишээтэй, ийм байдал буй болчихсон байсан юм
шүү. Төрд алба хашиж буй хүмүүс Монголын тусгаар тогтнол, төрийн ашиг сонирхол,
сургамжтай байхын үүднээс Монголын түүхийг үздэг байвал сайнсан. Тэр утгаараа
Баабарыг одоогийн парламентад байгаа дөнгүүр сайн залуу гэж боддог юм.
-Монгол их гүрний бодлогын золиос
байсаар байх уу?
-Их гүрний бодлого 50 жил, 100
жилээр явдаг. Хүссэн ч, хүсээгүй ч бид 17-18 дугаар зуунд урд хөршийнх байсан,
20 дугаар зуунд Оросынх л байлаа. 21 дүгээр зуунд хаанахынх ч болох юм билээ.
Одоо бол хаашаа ч эргэж болохоор, эрх ашиг, сонирхлын хувьд маш эгзэгтэй үедээ
байна. Ер нь их гүрнүүд хоорондоо ашиг сонирхолдоо нийцүүлэн шидэлцэж,
наймаалцаж, хувааж байдаг. 1915 онд, 1924 онд Монголыг наймаалцсан. Тэгэхээр их
гүрнүүдийн хооронд ярьсан зүйл нь нууц! Тэдний ашиг сонирхлын хүрээнд шийдэгдэж
байдаг учраас ямар нэгэн юм байхыг үгүйсгэхгүй.
-Баабар таны хөдөлмөрийг хангалттай
үнэлж, гар цайлгадаг л биз дээ. Тоо хэмжээг нь сонирхвол?
-Мартсан байна. Цайлгасан байхаа
бодоход. Архивт суухад л лав мөнгө өгч байсан. Бид тохирсон байсан байх аа.
-Баабарын ном англи хэлээр гарчээ?
-Бид хичнээн “алт” шиг юм бичээд
жалга дотроо байгаад байвал «алт» гэж хэн ч мэдэхгүй. Ядаж дэлхийн нөгөө
өнцөгт, нэг монгол ингэж бичсэн байна, зөв үү, буруу юу гээд үзэж байвал бидэнд
л хэрэгтэй байхгүй юу.
-Та Баабарыг хоёр дахь номоо бичихэд
нь тусалж байгаа юу?
-Мань эр номоо бичээд эхэлчихсэн гэж
байсан. Одоохондоо урдах ажил их байгаа болохоор тийм ч их материал олж өгч
чадаагүй байна. Бага сага юм архиваас олж өгөхийг бодно.
-Монголын төрд өнөөдөр юу дутагдаж
байна вэ?
-Монголын улстөр юуны түрүүн, арван
удаа чичихэд тоодоггүй, лагс, даацтай, суурьтай, тэвчээртэй, ноён нуруутай,
алсын хараатай хүмүүсээр их дутаж байна даа. Баабар одоогийн түвшинд
нөгөөдүүлээсээ илүү арай дээр нь боловч дээрх хэмжээнд байж чадахгүй байгаа юм.
Өнөөдрийн улстөрчдийг нэг чичихэд л дэрхийхээр байна шүү дээ.
-“Нялхсын өвчин”-ийг заавал дамжих
ёстой юм болов уу даа?
-Байдаг юм байна. Нэгт, ер зүүний
“нялхсын өвчин” амин чухал асуудлууд дээр гарцаагүй, заавал байх юм аа. Хоёрт,
муу, муухай хүмүүс толгойгоо өндийлгөх цагаа хэзээд андахгүй сайн мэдэж байдаг
шүү дээ. Хогийн ургамал ямар нөхцөлд амьдрахдаа сайн гэдэг билээ, яг түүн шиг.
Сайн хүмүүс нь амьдралаас эрт яваад, саар нь үлддэг гэх мэт зүйл амьдралд
харагдаж л байх юм.
-Томчуул хоорондоо хэмлэлцэхээрээ л
амин нууцаа хаа хамаагүй дэлгэж орхих юм?
-Монгол Улс ядаж өөрийн нууцтай байх
ёстой. Улстөрийн хүчнүүд нэгэнт Монголын тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эцсийн
зорилго нэг байгаа бол бие биеэ хичнээн муулсан ч ямар бодлого явуулж буйгаа
нууж чаддаг баймаар юм. Монголд төрийн алба хаших тодорхой шалгуур давсны дараа
төрд гардаг, гарч ирсэн хүн нь нууц, залгамж чанараа авч явдаг хачин хатуу
хуультай, хатуу хүлээдэг байсан.
Жишээ нь, төрийн тэргүүн Багабанди
гэдэг хүн байлаа, дараа нь хэн болох вэ гэдгийг мэддэг, түүнийг дараагийн
төрийн тэргүүнээр бэлтгэсэн байсан учраас санамсаргүй гарч ирдэггүй байсан.
Ялангуяа манай жижиг оронд энэ бодлого баймаар юм байна лээ. Ардчилсан сонгууль
байлгүй яах вэ. Бодлого өвлөөд аваад явчих итгэлтэй, бэлтгэгдсэн цөөн хэд хэдэн
хүний сонголт явагддаг ёстой юм байна л даа.
Ярилцсан
Р.Даваажав
Эх сурвалж
:”Өглөөний сонин”
No comments:
Post a Comment