Парламент
нэг жилийн ажлаа тайлагнаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын ажлыг таслалгүй,
хоцролгүй байнга идэвхтэй оролцсон гишүүн бол Дархан-Уул аймгаас сонгогдсон
Д.Хаянхярваа юм, УИХ-ын хуралдаан зохион байгуулах хэлтсийн 15 хоног тутамд
гаргадаг ирцийн мэдээ үүнийг нотолж байгаа юм. Д.Хаянхярваа гишүүн болзооноосоо
хоцрох дургүй гэнэ. Тэрээр ярилцлагын товлосон цагаас хоцролгүй Төрийн ордон
дахь өрөөндөө ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Та
амрангаа ажиллаж байгаа юмуу?
-Аюулгүй байдал гадаад бодлогын
байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Би ажлын хэсгийн гишүүн л дээ. Тэгээд
хуралдаа оролцохоор ирлээ.
-Хаврын
чуулганы завсарлагаанаар хаана, юу хийж амрав?
-Дархандаа очсон. Дараа нь Архангай
руу явж хэд хоног амарлаа. Эргэж ирээд Дарханд ажиллаж байгаад хотод ирсэн. Би
Дарханд бага насны хүүхдүүдийн дунд "Номтой нөхөрлөө" сэдэвт 45
хоногийн аян зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд "Ирмүүн"
компанийн гаргадаг "Цондоолой", "Цүндээлэйчийн цувралууд, Монгол
ардын үлгэрүүдийг хүүхдүүдэд уншууллаа. Одоогийн байдлаар 7000 гаруй хүүхэд ном
уншсан нэлээн үр дүнтэй явж байгаа юм байна. Бас ажлын албаныхантайгаа уулзсан.
-Тойргийнхонтойгоо
уулзав уу?
-Хөдөө орон нутгийнхантай
хэсэгчилсэн байдлаар уулзсан. Албан ёсоор уулзалт зохион байгуулаагүй. Гэхдээ
цагаан сар, хавар зарим суманд ажилласан. Манай Дарханд 1.6 тэрбум төгрөгийн
өртөгтэй зам барьж байгаа. Замын ажилтай танилцсан. Тендерт ялсан компанийн
захиралтай нь уулзаж замын ажлыг яаравчлуулах талаар ярилцлаа.
-Парламентын
хамгийн идэвхтэй, хичээл тасалдаггүй "сурагч" нь Та. Ер нь хурал
тасалж байв уу?
-Гадаад, дотоодод албан томилолттой
байх хугацаанд хуралдаанд оролцолгүй завсарласан үе бий. Түүнээс өөрөөр хурал
тасалсандаагүй. Ажлаас хоцрох, таслахыг би үздэггүй. ХамгиЙн дургүй зүйл л дээ.
Томилолтгүй л бол парламентад хууль тогтоох ажлаа хийх л ёстой. Намайг УИХ-д
ажилла гэж нутгийнхан маань сонгосон учраас тэдний итгэлийг даах ёстой. Аймагт
байхдаа ч 8.00 цагт ажилтай бол 7.30 гээд ажилдаа ирдэг байсан.
-Хааяа
хурал тасалж болохгүй гэж үү?
-Үнэхээр томилолт энэ тэрийн
шаардлага гарахгүй л бол таслах шалтгаан байхгүй. УИХ-аар хэлэлцэж буй зүйлийг
сонсож, бусдынхаа байр суурийг сонирхож үнэлэлт дүгнэлт өгч, бас суралцаж,
шаардлагатай бол санал бодлоо хэлдэг. Товлосон цагаас хоцорч нэгийгээ
хүлээлгэдэг, хэн хэнийхээ ажлыг уядаг заваан занд үнэхээр дургүй.
-Таныг
хуралд байнга суудаг болохоор УИХ-ын дэд дарга болгоё гэж нөхөд тань хошигнож
байсныг санаж байна уу?
-Тэр яахав дээ, тухайн үеийн шог
яриа байхгүй юү.
-УИХ
нэг жилийн ажлаа дүгнэн тайлагнаж байна. Таны хувьд ч үр бүтээлтэй жил улирсан
байх. Ямар хуулийн төсөл дээр голлон ажиллав?
-Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны Оросын өмчлөлд байгаа орон сууцуудыг Монголын талд хувьчлах
асуудлыг шийдэхээр ажлын хэсэгт одоо ажиллаж байна. Энэ орон сууцыг аль болох
монголчууддаа хувьчлах юмсан гэсэн бодолтой байдаг. Энэ асуудлыг ОХУ-ын
Ерөнхийлөгч Д Медведевийг манай улсад ирэх үөэр шийдвэрлэчих байх. Д.Медведев
Халх голын 70 жилийн ойд оролцохоор энэ сарын 20-д гаргаад ирэх юм билээ. Ер нь
6и хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, боловсролд чиглэсэн зүйл дээр голлож
ажиллахыг хичээдэг. Цаашдаа энэ чиглэлд түлхүү анхаарах бодолтой явдаг. Дарханы
хүүхэд, залуучуудтай хамтарч ажиллах, тэднийг номтой нөхөрлүүлэхийг хүсч байна.
Аливаа улс үндэстний ирээдүй нь хүүхэд залуус болохоор тэдэнд байнга анхаарал
тавих хэрэгтэй.
Өнгөрсөн жилийн хугацаанд тухайлсан хуулийн төсөл бие дааж санаачлаагүй ч зарим төсөл дээр санаачлагчид дунд нь орж ажилласан. Сүүлийн үед ажилласан төсөл гэвэл Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг нэрлэж болно.
Өнгөрсөн жилийн хугацаанд тухайлсан хуулийн төсөл бие дааж санаачлаагүй ч зарим төсөл дээр санаачлагчид дунд нь орж ажилласан. Сүүлийн үед ажилласан төсөл гэвэл Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг нэрлэж болно.
-Хязгаарлагдмал
казиногийн тухай хуулийн тосол өмнө нь яригдаж байсан ч олон нийтийн шүүмжлэл,
эсэргүүцэлтэй тулаад баталж чадаагүй. Одоо дахиж сөхөх шаардлагатай гэж үү?
-Монголд казино хэрэггүй гэж нөгөө
өнцгөөс нь шүүмжлэлийн нүдээр харах нь өрөөсгөл юм. Тэнд гэмт хэрэг элдэв муу
муухай зүйлийн үүр уурхай байдаг мэтээр манайхан ташаа ойлгодог. Би Англид явж
байгаад казиногийн газраар орж сонирхож үзсэн. Тэнд 100 паундаас илүү мөнгөөр
тоглуулдаггүй, дэг журам сайтай юм билээ. Бидний хэдэн гишүүний санаачилсан
Хязгаарлагдсан казиногийн тухай хуулийн төсөлд зөвхөн гадаадынханд зориулж тусгай
бүсэд казиногийн газар байгуулъя гэсэн заалт орсон. Түүнийг нь би дэмжээд
санаачлагчид дунд нь орж ажилласан.
-Зөвхөн
гадаадынхан казинод орно, харин монголчууд тусгай урилгаар тоглож болно гэж
хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна лээ. Хэн, хаанаас урилга авч тоглох
вэ?
-Хэрэв энэ хуулийн төслийг УИХ-аар
хэлэлцвэл гишүүд санаа оноогоо тал бүрээс нь хэлэх болов уу. Монголчууд тусгай
урилгаар орж болно, болохгүй гэдэг маргаантай байгаа.
-Олон
нийт Оюутолгойгоор амьсгалж байна. Та хөрөнгө оруулагчтай хийж буй гэрээ
хэлэлцээний явцыг ажиглаж байгаа биз. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
-Бид Засгийн газарт гэрээ байгуулах
эрхийг олгосон шүү дээ. Гэрээг хэлэлцэх өстой, харин дотор гэдсийг нь сайн
ярилцаж оновчтой хэлбэрээр гэрээ хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан, Одоо
ч ингэж бодож байгаа. Гэрээний төсөл дотор хөрөнгө оруулагчдыг татвараас
хөнгөлнө, чөлөөлнө гэсэн таагүй зүйл байгаагаас биш монголчуудад ашигтай заалт
цөөхөн байсныг анхаарах ёстой.
-Хөрөнгө
оруулагчаас УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн. Та захидалтай танилцсан уу?
-Би сая харлаа. "Рио
Тинто"-гийн итгэмжлэгдсэн тусгай төлөөлөгчөөс гэсэн хаягтай захидал иржээ.
Бодвол гэрээ хэлэлцээг тойрсон зүйлээр саналаа ирүүлсэн болов уу.
-Намрын
чуулган эхлэх хүртэл хоёр сар байна. Энэ хугацаанд юу хийж амрах вэ?
-Хотод ажлаа амжуулчихаад Дархан
руугаа явна.
-Дахиад
уу?
-Дахиад гэж дээ, би харимаар байна
шүү дээ. Манайх тэнд бий. Би одоог хүртэл Дарханы харьяат, шилжүүлэг хийлгээгүй
байгаа. Ажлынхаа чөлөө заваар гэртээ харьдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд Дархан
руу яваагүй өнжсөн долоо хоног байхгүй байх шүү.
-Олон
гишүүн гадаадад амарч байгаа гэсэн. Та гадаад руу явах уу?
-Би гадаадад хэзээ ч амарч үзээгүй,
угаасаа ч дургүй. Аль болох эх орондоо, өр нь Монголоороо тэнэх дуртай даа.
Өмнөд зүгээс хойш, баруунаас зүүн тийш гэх мэт эх орныхоо бүхий л үзэсгэлэнт
газруудад амрахыг хүсдэг. Цаашдаа ч Монголдоо л амралтаа өнгөрүүлнэ гэж бодож
байна. Найзуудтайгаа эх орныхоо сайхан газруудаар амарч хүссэн зүйлээ хийхийг
илүүд үздэг. Манай дүү гэр бүлтэйгээ Германаас удахгүй ирнэ. Тэдэнтэйгээ хөдөө
явж амрах бодолтой байна. Бас Халх голын 70 жилийн ойд оролцох санаа бий.
2009 оны 8-р сарын 05, Лхагва гариг
Зууны мэдээ
No comments:
Post a Comment