УИХ-ын
гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Намрын
чуулганы ээлжит хуралдаан эхлэхтэй зэрэгцэн Хонгор сумын асуудал дахин
сөхөгдлөө. Тойрогтоо очиж нөхцөл байдалтай танилцав уу?
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо
ажиллаад ирсэн. УИХ-аас гарсан хууль тогтоомжийн талаар болон одоо ямар хууль
дээр ажиллаж байгаагаа сонгогч иргэддээ танилцуулаад ирлээ. Мөн Дархан-Уул
аймгийнхаа сумдаар явж малчид, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонссон. Түүнчлэн
малчдын маань амьдралд тулгамдаж байгаа асуудал, төр засгийн зүгээс яаж
анхаарвал зохих вэ гэдгийг ч судаллаа.
-Таны
хийсэн судалгаагаар ямар ажил хийвэл Дарханчуудад илүү өгөөжтэй байх нь?
-Ард иргэдийн амьдрал ахуй хүнд
байна. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх хандлагатай болж. Дархан хот маань суурин
газар болохоор нийгмийн хөгжилтэй холбоотой асуудалд анхаарах цаг нь болжээ.
Тухайлбал, ихэнх байшингийн дээвэр таван давхраасаа нэг давхар хүртлээ ус
гоожиж байна.
Миний мэдэхийн л улс төрийн нам хүчнүүд сонгууль болгоноор засна гэж амлалт өгдөг. Гэсэн ч бодитой ажил болсон нь алга. Яахав ганц нэг засвар хийсэн ч байгалийн шалгуурыг давдаггүй. Энэ асуудлыг цэгцэлж өгөхийг хүсч байсан, Дарханчууд.
Мөн Дархан хотод үйлдвэрлэл үйлчилгээний ажлууд хийнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан байгаа. Гэтэл өнөөдөр хэрэгжсэн юм бас л алга. Жишээ нь, Аж үйлдвэрийн парк барина гээд өчнөөн жил өнгөрч байна.

-Та
Хонгор суманд очив уу, байдал ямар байна?
-Хонгор сум хоёр жил гаруйн
хугацаанд муугаараа дуудууллаа шүү дээ. Энэ суманд ажиллаад үнэндээ сэтгэл маш
дундуур ирсэн, би. Ний нуугүй хэлэхэд, би Хонгорын 70 гаруй иргэнтэй уулзлаа.
Уулзалт бүр дээр хордсон, хордоогүй гэсэн асуудал хөндөгдсөн, өмнө нь ч
хөндөгддөг байсан.
Олон Улсын баг ирж шинжилгээ хийгээд хордоогүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ард иргэдийнх нь үснээс хүртэл шинжилгээ аваад хордлогогүй болохыг тогтоосон гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Одоо удамшилд хүрэх хордлого байхгүй байна гэдгийг бас л судалгаа, шинжилгээгээр тогтоогоод, хөрсийг нь саармагжуулсан.

-"Мич"
компанийн байрнаас их хэмжээний химийн бодис илэрч байсан шүү дээ?
-"Мич" компанийн үйл
ажиллагаагаа явуулдаг байсан тухайн газар, байшинд нь мөнгөн ус байх ёстой
хэмжээнээсээ их байсан гэх лабораторийн шинжилгээг би үгүйсгэхгүй.
-Хэдхэн
хоногийн өмнө Хонгор суманд уруул нь сэтэрхий хүүхэд төрсөн. Нутгийн иргэд
цианит натри, мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлаж байгаа?
-Саяхан төрсөн гэх тэр хүүхдийг би
олж хараагүй. Сонинд хэвлэлд болон интернэт сайтад бичсэнээр 60-аад хүн үхсэн
байна, Хонгорт. Ийм худал мэдээлэл чинь буцаад нийгэмд болон Хонгорын иргэдэд
сөргөөр нөлөөлж байна. Төр засгаас нь хөрөнгө мөнгө гаргаад, хөрс шороог нь
саармагжуулж, иргэдийг нь үзлэгт хамруулаад хийх ёстой бүхнээ хийсэн.
Үндсэндээ хоёр жилийн хугацаанд нэр бүхий нөхдүүд л Хонгорыг хордлоготой гэж яриад явна. Үүнээс болоод Хонгорын ногоо, Хонгорын мах, сүү гэхээр Монголын ард түмэн татгалздаг болох нь. Гэтэл өнөөдөр Дарханчууд Хонгорын төмс ногоог, цаашлаад мах, сүүг идэж уугаад л явж байна.

хүн Хонгорыг хордсон гэж ярьдаг гэлээ. Тодруулахгүй юу?
-Намайг Засаг дарга байхад л энэ
асуудлыг өдөр шөнөгүй ярьж эхэлсэн хэдэн хүн бий. Мөнхбат, Сарангэрэл,
Дэмчигсүрэн, Цэрэн гэсэн хэдэн хүн л бүгдийг дарамтлах байдлаар харьцдаг.
Өнөөдөр Хонгорын бүх хүний бие дээр тууралт гарсан, гажигтай хүүхэд төрлөө,
тэдэн хүн үхлээ гээд л яриад яваа. Хамгийн гол нь яриад, бусдад мэдээлээд байгаа
зүйл нь нотлох баримтгүй. Удамшлын гажигтай төрсөн нэг хүүхдийн зургийг л
байнга харуулдаг болчихсон.
-Өнгөрсөн
жил Хонгор сумын иргэн химийн бодисын хордлогоор хорвоогийн мөнх бусыг
үзүүлсэн?
-Өнөөдөр Хонгорын хэн нэгэн иргэн
байгалийнхаа жамаар нас барахад, элдэв харшилт өвчнөөр өвчлөхөд хүртэл
хордлоготой холбон тайлбарлах болж. Энэ үндэслэлгүй мэдээлэл чинь эргээд энэ
сумын ард түмэнд сэтгэл зүйн дарамт болж байгааг тэр хүмүүс ойлгоосой билээ. Ер
нь Хонгор суманд ямар нэгэн асуудал гарахад нууж хаагаад байх шаардлага надад
байхгүй. Тэгэх ч ёсгүй.
-Шарын
гол сум гар аргаар алт олборлогчдын гарт сүйрэх нь гэж ярих болжээ. Нөхцөл
байдал газар дээрээ ямар байв?
-Дарханчуудын амьдралын гол эх
үүсвэр болсон Шарын голын асуудал үнэхээр хүнд байна. Намайг очих үеэр Шарын
голын алтны уурхайд хувиараа алт олборлогчид оччихсон нэлээд бухимдалтай
байлаа. Даруйхан хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй болж гэсэн бодол төрж
байлаа. Шарын голын байдлыг харж байхад бид бүхэн энэ хууль тогтоомжоо эргэж
харах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Өөрөөр хэлбэл, жолоодлогогүй уул
уурхай бий болчих бий гэсэн эмзэглэл төрж байсныг нуугаад яахав.
Хамгийн гол нь хараа хяналтгүй бол хувиараа алт олборлож байгаа нинжа нар байгаль орчныг жинхэнэ оронцог болгож хувиргах магадлал байна лээ. Гэхдээ нэг талаас нь харахад, хувиараа алт олборлож байгаа иргэдийг буруутгах арга алга. Амьдрах л гэж зүтгэж, тэмцэж байгаа болохоор. Хамгийн зөв шийдэл нь эдгээр хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хууль тогтоомжийн хүрээнд эрүүл ахуй, аюулгүй байдалд нь анхаарах хэрэгтэй байна. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг ч хийлгэмээр байгаа юм.

-Орон
нутгийн удирдлагуудын зүгээс хараа хяналт тавих юм уу?
-Одоогоор орон нутгийн зүгээс авч
байгаа арга хэмжээ гэж үнэндээ байхгүй. Хүч нь ч хүрэхгүй юм, боломж бололцоо
нь ч алга. Сая нинжа нар "Шарын гол" компанийн эзэмшлийн газар руу
орсноосоо болоод асуудал үүсгэсэн. Нэг үгээр хэлбэл, хувийн өмч рүү халдсан
гэсэн үг.
-Цианит
натри, мөнгөн усны хэрэглээг бүрэн хязгаарлаж чадсан уу, танай аймаг?
-Дархан-Уул аймагт одоо цианит натри
болон мөнгөн ус хэрэглэж алт угааж байгаа хүн байхгүй. Гэхдээ нууцаар ганц нэг
хүн хэрэглэж байгааг бид үнэхээр мэдэх юм алга. Хянадаг байгууллага нь ажлаа
хийж л байгаа. Ер нь нинжа гэдэг зүйл зөвхөн Шарын голд л байдаг.
Шулуухан хэлэхэд, Шарын голыг нинжагаар дүүргэсэн нь бидний алдаа. 10 гаруй алтны компанид зөвшөөрөл олгосноос болоод үлдсэн шлам шороог ухдаг бүлэг хүмүүс бий болсон. Түүнээс биш зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа компаниудад буруу өгч болохгүй. Хуулийнхаа дагуу нөхөн сэргээлтийг хийгээд явж байна лээ.

-Хонгор
сумын хэрэг цианит натри, мөнгөн ус гэдэг химийн бодисыг Монголчуудад таниулсан
гэхэд хэтрүүлсэн болохгүй байх?
-Монголд, Дархан-Уул аймаг химийн
хорт бодисыг хамгийн их хэрэглэдэг гэх нь өрөөсгөл ойлголт. Харин дарханд муу
юм мэдэгдсэн. Өөрөөр хэлбэр, цианит натри, мөнгөн ус хэрэглэж алт угааж байгаад
баригдсан. Энэ үйлдэл нь Монголын нийгэмд том дохиог өгсөн. Үнэнийг хэлэхэд,
анхны мэдээлэл өгч чадсанаараа өнөөдөр Хонгор сум хохирч байгаа. Түүнээс биш
Заамар, Өмнөговь гээд өчнөөн газар мөнгөн ус ашигладаг. Гэтэл зөвхөн Хонгорыг
онцолж байгаа нь аймаг, орон нутгийн удирдлагууд болон миний нэр хүндийг унагах
гэсэн сөрөг сурталчилгаа гэж бодож байгаа. Тэгээд ч хоёр гурван жил сэтгэл зүйн
дарамтад байгаа иргэдээ бид бодох цаг болсон.
-Таныг
их хэмжээний мөнгөөр Засаг даргынхаа суудлыг "худалдсан" гэж иргэн
Л.Мөнхбат мэдэгдэж байсан удаатай..?
-Мөнхбат гэж залуу намайг гүжирдсэн.
Бодвол хэлэх үг нь дууссан юм байлгүй. Л.Мөнхбат, "чамайг би мэднэ. Хонгор
сумын Засаг даргыг томилохдоо 30 сая төгрөг авсан. Бичлэг, баримт нь надад
байгаа" гэж гүтгэж байна лээ. Өнөөдөр би Дархан-Уул аймгийн цагдаа, шүүх,
прокурорт хүсэлт бичээд сууж байна. Энэ асуудлыг магадлуулахын тулд. Хамгийн
гол нь зөвхөн миний нэр хүндийг унагах гээд бүхэл бүтэн сумын ард иргэдийн эрх
ашгийг зөрчөөд байгаагаа мэддэг болоосой гэж хүсч байгаа, би.
Д.Цэнгэл
2009 оны 10-р сарын 07, Лхагва гариг
Өнөөдрийн монгол
No comments:
Post a Comment