Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Монгол Ардын Нэгдсэн Нам гэсэн нэр байвал ямар вэ гэсэн хувийн бодол байна


МАХН-ын 26-р их хурлыг угтаж намын нэр, үзэл баримтлал, шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж буй. Тиймээс энэ асуудлаар зарим хүний саналыг сонслоо.

-Зарчмын хувьд намын Бага хурлаас гарсан шийдвэрийг дэмжиж байгаа. Мэдээж асуудлыг олон талаас нь авч үзэж байна. Ер нь ертөнц бүхэлдээ асар их өөрчлөгдөж байна шүү дээ. Ялангуяа дэлхий даяаршиж байна гэдэг утгаараа гадна, дотны томоохон хөрөнгө оруулалт манайхыг чиглэж байна. Гэтэл бид нэг байрандаа байгаад байх бус байгаагаа шинэчлэх асуудлыг одооноос сэдэх хэрэгтэй. МАХН Монгол орны тусгаар тогтнолын баталгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Үзэл баримтлалын хувьд үндэсний эрх ашгаа хамгаалсан нийтлэг зүйлсийг шингээсэн тунхагт дуулиантай зүйл байхгүй. Барууны чиглэл рүү орохгүй. Би улстөрийн онолыг сайн мэдэх хүн улстөрийн намуудын хүрээнд цэвэр онол гэж байхаа больжээ. Сайн, муугаа авч сайжрах хандлага давамгайлж байна. Тийм ч учраас баруун, зүүн гэлтгүй намуудын үзэл баримтлалд зарчмын өөрчлөлт орж байна гэж би ойлгодог. Монгол Ардын Нам гэдэг нэрийн хувьд татгалзах зүйл байхгүй ч Монгол Ардын Нэгдсэн Нам гэсэн нэр байвал ямар вэ гэсэн хувийн бодол байдаг шүү.

Б.НОМИН
2010 оны 10-р сарын 07, Пүрэв гариг
Үнэн сонин

No comments:

Post a Comment