Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: “Монгол ардын нэгдсэн нам” гэсэн нэрийг санал болгоно


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын Их хурлын өмнөх бужигнаан эхэлчихлээ?
-Манай намд бужигнаад байгаа зүйл байхгүй. МАХН шинэчлэлийг эхлүүлж байна.Монголчууд ярьдаг. Усны ундаргаа цэвэр ариун хадгалах ёстой гэж. Жишээ нь, Туул голын ус өнөөдөр бохирдож ууж болохгүй байхад хүмүүс хайхардаггүйшүү дээ. Энэ нь гол юунаас болж бохирдсон. Мэдээж ард түмний л буруугаас шүү дээ.МАХН-тай холбоотой сайн, муу зүйл олон л байдаг.Гэхдээ МАХН-ын хамгийн том гавьяа бол Монгол Улсын тусгаар тогтнолыг тогтоожавч үлдсэн нь. Хэрэв тусгаар тогтнолоо хадгалж үлдэжчадаагүй байсан болардчилал, хүний эрх, эрхчөлөө гэх зүйлийг мэдэхгүй лбайх байсан. Магадгүй бидтусгаар тогтнолоо алдчихсанбайсан бол байгаа ч уу, үгүй чүү. Тийм биз дээ. Монгол орны бүрэн эрхт, тусгаар тогтносонулс байлгах эх үүсвэрундаргыг тавьсан энэ намөөрөө цэвэр байх ёстой,байнга шинэчлэгдэж,нийгмийн хөгжилд өөрийнхөө алхааг зөв байлгах хэрэгтэй.
-Улс төрийн намуудыгхийсэн бүтээсэн зүйлбайхгүй болчихоороо л шинэчлэл гэж ярьж эхэлдэг. Яагаад гэхээрдараагийн сонгуульдтэд ард түмэнд үзүүлжхаруулах зүйл байхгүйболохоор шинэчлэлгэдэг үгийг зээлдэггэдэг шүү дээ. Энэ удаач гэсэн ийм зүйл болохгээд байна уу даа?
-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Улс төрийн намүйл ажиллагаа нь болохгүйболохоор шинэчлэгдээд байдаг юм биш. Улс төрийнбусад намд ч гэсэн намынхааүзэл бодол, хамтарсан Засгийн газартай холбоотоймаргаан гарч л байна.Өнөөдөр дэлхий нийтийнжишгийг харахад улс төрийнхүчин хамтарч төр засгаа барьж байгаа улс орон олонл байна. Сөрөг хүчин дангаараа юу ч хийж чаддаггүй, бусдыг ч юмхийлгэдэггүй байдлаас салах ёстой. МАХН хийх юмгүй болчихоод шинэчлэл гэжярьж байна гэдэгтэй би 100хувь санал нийлэхгүй. Харинч манай нам үндэснийардчилсан үзэлтэй, Монголорны тусгаар тогтнолыг авчүлдсэн шиг цаашдаа хүчирхэгэдийн засагтай, хөгжилтэйулс болгохыг зорьж байна.
-Гэхдээ шинэчлэл гарөргөх төдийд шийдэгдэх зүйл биш шүү дээ?
-Хонгилын үзүүрт гэрэласлаа л гэсэн. Шилжилтийнүеийг давлаа гээд бидхөгжлийнхөө талаар олонянзаар ярьж байсан. Энэбүхний цаана энгийн л үзэлсанаа явж байсан. Харинөнөөдрийн энэ шинэчлэлмонголчуудын хувьд хамгийнчухал агшин. Яагаад гэхээр өнгөрсөн хаврын чуулганаар Оюутолгой, Тавантолгой гээд эдийн засгийн томоохон төслүүдийг батлуулж чадсан. Энэ бүхэн асар их хүчин чармайлтын үр дүнд бий болсон. Өнөөдөр дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монголд хөренгө оруулалт хийж, хамтарч ажиллах санал тавьдаг болж. Харин энэ бүхэнд хүнээ яаж бэлтгэх вэ, нийгэмд өөрсдөе ямар зохион байгуулалттай оролцох вэ гэдгээ л нарийн сайн боловсруулах шаардлагатай.
-МАХН-ын удирдах албан тушаалтнууд Н.Энхбаярыг улс төрөөс "тэтгэвэртээ" гар гэх болж. Үнэхээр энэ хүн улс төрд байх шаардлагагүй болсон хэрэг үү. Магадгүй МАХН-д энэ хүний орон зай байхгүй болж гэж ойлгож болох уу?
-Ерөөсөө л хүмүүс өөр өөрийнхөө үзэл бодлыг илэр-хийлж байгаа хэлбэр шүү дээ. Магадгүй Энхбаяр дарга МАХН-ын нэрийг солихыг хүсдэггүй, тэр чиглэлийг дэмждэггүй байж болно. Тэр үзэл баримтлалаа л илэрхийлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх ямар нэгэнзерчил байж тэр зүйл амьдболдог. Түүнээс МАХН нэрээсолино гээд л бүгд нэгэн зэрэггараа өргеөд тэгье гээд зөвшөөреөд байвал энэ утгагүйзүйл болж хувирна биз дээ.
-Гэхдээ л танай намынИх, Бага хурлын зарчимтаны сая хэлснээс эсрэгбайдаг шүү дээ. Намындаргад нэг хүний нэрийгдэвшүүлээд тэр хүнийгнь 100 хувийн саналаардэмжээд л. Энэ байдал арилсан гэж та хэлээд байна уу?
-Тийм зүйл байхгүй. Манай намын Их, Бага хурлуудыг санаж байгаа биз дээ. Манай нам дотоод ардчилалтай. Тийм зүйл байхгүй. Намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ эрх нь нээлттэй байдаг. Харин намаас гаргасан шийдвэрээ маш сайн дагадаг. Энэ бол намын сахилга бат. Олонхиороо шийдээд гаргачихсан бол хэн нэгэн нь түүнийг эсэргүүцээд байдаггүй, Шийдвэр гаргахын өмнө бүх асуудлыг сайтар ярьж, хүн бүхэн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг.
-МАХН экс дарга Н.Энхбаяр намаас өрхтусгаарлах гэж байнагэсэн яриа гарах болсон.Үнэхээр МАХН, МАНнэртэй болж, экс даргань өөр нам байгуулж хоёр хэсэг салах гээд лэнэ бүх үйл явц өрнөөдбайна гэх юм?
-Би тэрийг мэдэхгүй.Энхбаяр даргыг өөр намбайгуулах гэж байна гэдгийгөөрийнх нь амнаас сонсоогүй.Сонин хэвлэлээр л тийм зүйлбичсэн байна билээ.
-Намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа Н.Энхбаярыг намын гишүүнээс хөөнө гэсэн яриа байх юм. Үнэхээр намын Их хурлаар ийм шийдвэр гарах юм биш биз дээ?
-Энхбаяр даргыг намд байх ёстой, үгүйг би шийдэхгүй шүү дээ. Тэр хүн өөрийн гэсэн үзэл бодолтой. МАХН. төрийн том лидер. Ийм хүн улс төрд байх ёстой. Ямар ч хүнд сайн муу чанар байдаг л биз дээ.
-Намын нэрний хувьдямар бодолтой байна.Нэрээ солино, солихгүйгээд л танай намын гишүүд талцан хэрэлдэж,хэлэлцэж хоёр хэсэгхуваагдаад байна. Та альталд нь байгаа вэ?
-МАН гэдэг нэрийг авахадболохгүй зүйл байхгүй.Гэхдээ хувь хүнийхээ хувьд"Монгол ардын нэгдсэн нам"гэж нэрлэх саналтай байгаа. Улс төрийн нам Монголынард түмэн сайн дураарааэвлэлдэн нэгдсэн улс төрийнхүчин шүү дээ. Тийм учрааснэгдсэн гэсэн үгийг оруулахбодолтой байгаа юм, Энэ болминий бодол. Түүнээс заавалминийхээр байх ёстой, энэнэрийг заавал өг гэсэн хатуубайр суурьтай байгаа юмбиш. Намын нэр солих, шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцэж байна шүү дээ.

П.Ариунаа
2010 оны 10-р сарын 05, Мягмар гариг
 Ардчилал сонин

No comments:

Post a Comment