УИХ-ын
гишүүн Д.Хаянхярваатай хөгжлийн талаар хөөрөлдсөн юм.
-Хөгжил
гэдэг үгийн үнэ цэнийг тодорхойлно уу?
-Тухайн улсын хөгжлийн үнэ цэнэ нь
хувь хүнийхээ хөгжлөөр хэмжигдэх ёстой. Тодруулбал, иргэдийн амьжиргааны
түвшингээр гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнууд гэдэг тодорхойлолтын цаана
үйлдвэржсэн хот байдаг. Үүнийг би хувьдаа хөгжилтэй орон гэж боддоггүй. Харин хэдий
чинээ хүн ард нь өндөр боловсрол, соёлтой, сайхан амьдарч байна түүгээр нь
хэмжих ёстой гэж үздэг.
-Манай
улсын хөгжлийн "чөдөр" юу вэ?
-Хамгийн аюултай хөгжлийн
"чөдөр" бол төрийн бодлого мөн. Аливаа улс орон төрийн бодлогоо хэр
зөв тодорхойлно тэр чинээгээр хөгжлийн гарц дэвшилттэй байх болно. Ингэснээр
төр нь төвшин ажиллаж, иргэдийнхээ ажиллах нөхцөлийг хангах боломжтой болно
гэсэн үг.
-Дээдэс
нь суудлаа олохгүй бол доодос нь хөлөө олохгүй гэдэг шиг төрийн бодлогоо зөв
тодорхойлохгүй бол улс орон хөгжихгүй юм байна уу даа?
-Үнэн шүү. Манай улс төрийн байдал
тогтворгүй байна. Жишээ нь, өнөөг хүртэл засаг захиргааныхаа бүтцийг хуульчилж
чадаагүй. Ядаж сонгуулийн дараа бүх шатны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхэд
төрийн албанд ажиллаж байсан олон хүн хохирч үлддэг. Нөгөө талаас яам, тамгын
газрын бүтэц зохион байгуулалтыг ярихдаа нэг хүний хувийн эрх ашигт нийцүүлдэг
нь нууц биш юм. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн яриад байгаа төрийн албаны
шинэчлэлтийг хийх нь зөв гэж боддог.
-Иргэн
хүнийхээ хувьд эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд
сэтгэл ханамжгүй байлаа гээд яалтай ч билээ, энэ улсад амьдарч байгаа юм чинь.
Гэхдээ манай улсад одоогийн байгаагаас хэдэн хувь өөдлөн дэвших нөхцөл бололцоо бий. Үүнийг иргэн хүнийхээ хувьд ямар утгаар хэлж байна вэ гэвэл төр засгийн бодлого тиймхэн байна. Тодруулбал, төрийн бодлого хөгжил цэцэглэлтэд дутагдаж байна гэсэн үг. Би ийм л бодолтой явдаг.
Гэхдээ манай улсад одоогийн байгаагаас хэдэн хувь өөдлөн дэвших нөхцөл бололцоо бий. Үүнийг иргэн хүнийхээ хувьд ямар утгаар хэлж байна вэ гэвэл төр засгийн бодлого тиймхэн байна. Тодруулбал, төрийн бодлого хөгжил цэцэглэлтэд дутагдаж байна гэсэн үг. Би ийм л бодолтой явдаг.
-Манай
улс аль салбараа түлхүү хөгжүүлбэл дэлхийн жишигт дөхөж очих бол?
-Миний хувьд бүхэл бүтэн улс орны
тухайн салбарыг тэгэх, ингэх ёстой гэж хэлэх өндөр боловсролтой хүн биш. Үүнийг
томъёолж хэлэх чадвартай хүн биш гэдгээ ч мэдэж байна. Яахав манайхан Монгол
Улсынхаа хөгжлийг тодорхойлохдоо өмнө нь уул уурхайн салбараар төсөөлдөг
байсан. Тиймээс энэ салбарын хөгжил дэвшлийг эргээд нэг удаа ч болов харах
учиртай юм. Харин Улаанбаатар хотоос зугтсан хөгжлийн бодлогыг томъёолох цаг нь
аль хэдийнэ болжээ.
-Улаанбаатараас
зугтсан гэдгээ тодруулахгүй юу?
-Өнөөдөр монголчуудын бизнесийн ачаа
хаана байна вэ. Үүнийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Мөн дэд бүтцийн асуудал болон
утаа униар нь ямар болчихсон билээ. Тэгэхээр манайхан нэг юманд өрөөсгөл
ханддаг. Ямар нэгэн алдаа гарахаар ганцхан хүн рүү чихдэг. Түүнчлэн амжилт гарах
үед түүнд эзэн болохоор зүтгэдэг сонин зантай хүмүүс. Энэ нь нууц биш. Тэгвэл
өнөөдөр Улаанбаатар яагаад ийм байдалтай болсныг ярихдаа хотын үе үеийн
удирдлагуудтай холбон тайлбарлах юм. Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл
үе үеийн дарга, удирдлагуудад алдаа, оноо гээд аль аль нь л байгаа шүү дээ.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл төрийн бодлого эхнээсээ л буруу байж.
Монгол Улс яагаад ганцхан хоттой болчихсон юм бэ. Дэлхий нийтийн жишгээс
харахад хүн амын төвлөрөл үүссэн томоохон хот суурин газар л "хөгжлийн
түлхүүр" нь байдаг юм байна. Гэтэл манай улсад хоёр, гуравдагч хот гэж
байна уу. Яахав Дархан, Эрдэнэт гэж хэлж болох л доо. Гэтэл энэ хотуудын дэд
бүтэц, үйлдвэр байгуулах боломжийг хангахын тулд төр ямар ажил хийсэн юм бэ
гэдэг асуулт яах аргагүй хөндөгдөх учиртай юм. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл
таваас арван жилийн дараа хоёр, гуравдагч гээд байгаа хотууд маань эргээд
Улаанбаатар шиг болчих вий дээ гэсэн эмзэглэл төрдөг. Тийм учраас л хөдөө орон
нутаг руу чиглэгдсэн хөгжлийн бодлого яах аргагүй хэрэгтэй байна.
-Орон
нутагт Засаг даргын алба хашиж байсны чинь хувьд асуухад, хөдөө нутгийн
хөгжихгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Хөрөнгө мөнгөний асуудал дутмаг
байдагтай холбоотой. Яахав хөдөө орон нутгийн дарга нарыг эрх мэдэлтэй, сайхан
хүмүүс гэж яриад байдаг боловч үнэн чанартаа ганц сургуулийн жорлон ч солих
эрхгүй шахуу хүмүүс шүү дээ.
Мөн хөдөө нутгийн хөгжихгүй байдаг бас нэг шалтгаан нь орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлого дутмагаас үүдэлтэй. Яахав сүүлийн жилүүдэд дэд бүтцийн талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, зам харгуй, эрчим хүчний асуудлыг хөндөж л байна. Гэтэл зам, эрчим хүчтэй боллоо гээд тархай бутархай сум, дүүргүүд юу хийж чадах юм бэ. Үүнийг бас л төрийн бодлогын хүрээнд шийдэж өгөх учиртай.
Мөн хөдөө нутгийн хөгжихгүй байдаг бас нэг шалтгаан нь орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлого дутмагаас үүдэлтэй. Яахав сүүлийн жилүүдэд дэд бүтцийн талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, зам харгуй, эрчим хүчний асуудлыг хөндөж л байна. Гэтэл зам, эрчим хүчтэй боллоо гээд тархай бутархай сум, дүүргүүд юу хийж чадах юм бэ. Үүнийг бас л төрийн бодлогын хүрээнд шийдэж өгөх учиртай.
-Парламентад
суух хугацаандаа сонгогдсон тойрог болон эх орныхоо хөгжил дэвшилд юу хийхээр
зорьж байна вэ?
-Дархан-Уул аймгийг Монголын
хоёрдогч хот гэж боддог. Тиймээс миний гол зорилго бол Дархан хотоо орчин үеийн
үйлдвэрийн суурин болгоход хувь нэмрээ оруулж, нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө
ажиллах болно. Харин төрийн түшээ болсныхоо хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд
өөрийнхөө дуу хоолойг хүргэх ёстой гэж боддог. Тодруулбал, ганцхан нам, эвсэл,
аль нэгэн аймгаас сонгогдсон гишүүний санаа гэдгээр нь биш ард түмний амьдралд
хэрэгтэй байдлаар нь аливаа асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай явдаг.
2008 оны 11-р сарын 13, Пүрэв гариг
Нийгмийн толь
No comments:
Post a Comment