Сангийн сайд
Д.Хаянхярваагаас зарим асуудлаар тодруулга авлаа.
-Цагаан сараас өмнө сая төгрөгийг шийдэх боломж байхгүй--Төсөвт тодотгол хийхээр чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр цалинг хоёрдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон шүү дээ. Гэтэл хоёрдугаар сар дундаа орох гэж байна. Цалин, тэтгэврийг хэзээ нэмэгдүүлэх вэ?
-Цалин тэтгэврийг хоёрдугаар сард багтааж нэмэгдүүлнэ гэж Төсвийн тодотгол өргөн барих үеэр хэлж байсан. Мэдээж бид төсөв санхүүгийнхээ бололцоогоо эргэн харна. Цалингийн нэмэгдлийг хоёр, эсвэл гуравдугаар сарын эхээр хийгдэнэ гэж ойлгоно. Тэгэхээр УИХ-аас өнөөдөр төсөвт тодотгол хийлээ гэхэд шууд маргааш нь цалин нэмэгдэнэ гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг хэлмээр байна.-Гуравдугаар сард олгохоор болбол хоёрдугаар сарын цалингийн нэмэгдлийг цуг олгох уу?
-27, 28 гээд хоёрдугаар сарын сүүлчээр нэмчих байх. Гуравдугаар сарын цалингийн нэмэгдлийг гуравдугаар сард нь шийднэ.-Ахмадуудын хувьд цагаан сараас өмнө сая төгрөгөө бэлнээр авна гэж хүлээж байгаа?
-Цагаан сараас өмнө сая төгрөгийг шийдэх боломж байхгүй. Бид Тавантолгойтой асуудлыг ид ярьж байна. Тавантолгойн хувьцаа гарсны дараа сая төгрөгийн асуудлыг ярих учиртай.-Монголбанк үнийн өсөлтөд нөлөөлөхөөр алдаатай ажилласан гэж хариуцлага хүлээх ёстой гэж шүүмжилж байна. Сангийн яам ч бас үнийн хөөрөгдөлд хариуцлага хүлээх учиртай юу?
- Засгийн газрын хүлээсэн том үүрэг бий. Гэхдээ хуулиар ганцхан Засгийн газар биш Монголбанк бас инфляцийг хариуцах ёстой. Тиймээс бид маш сайн хамтарч ажиллах ёстой. Ер нь үнийн хөөрөгдлийн хувьд ажил үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа хүмүүс ч ард түмнээ бодож ажиллах ёстой гэдгийг ч хэлмээр байна. Ер нь цалин нэмэх нь гэх дуулианаар ард түмнийхээ халаас руу гар дүрэх сэтгэлзүйгээсээ татгалзаач гэж өргөн хэрэглээний барааг олон түмэнд хүргэдэг хүмүүст хүсмээр байгаа юм.-Үнэ нэмэгдэхээс өмнөх үед нь буцаан аваачина гэж хэлж байсан. Ажлын хэсгийнхэн ажилласан. Ийм боломж байна уу?
-Та бүхэн харж байгаа байх. Валютын ханш өнөөдрийн байдлаар 80-90 орчим төгрөгөөр буугаад байна, өсөлттэй үеэс. Ханш өдөр өдөрт буусаар байна. Зах зээл өөрийгөө зохицуулдаг. Валютын ханш цаашид хэд хүртэл буухыг хэлж мэдэхгүй. Үүнийг Монголбанк бодлогынхоо хүрээнд зохицуулна. Бензин шатахууны хувьд 40-50 төгрөгөөр буусан юм билээ. Бид нефть импортлогч компаниуд, Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай сайтар ярилцаж нефтийн үнийг зургаа долоон сар тогтвортой байлгахаар ажиллаж байна. Ер нь анхаарч ажиллах зүйл бол нефтийн бүтээгдэхүүн байх болно.
Эх
сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
No comments:
Post a Comment