Казино
гэдэг зугаа цэнгээний газрыг монголчууд бараан сүүдэртэй гэж болгоомжилсоор
өнөөг хүрсэн. Бохир мөнгө, хар тамхи, хүний наймаа, биеэ үнэлэх зэргээр хууль
бус бүхнийг казино дагуулдаг гэх хар байдаг. Үүний эсрэгээр казино байгуулснаар
ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө хэмээн үзэх нь ч бий. Ийм үзэл бодлын
зөрүүгээр Монголд казино байгуулах тухай төслийг хэд хэдэн удаа УИХ-аар
хэлэлцүүлэхийг хойшлуулж байлаа. 1998 онд батлагдаад ой хүрээгүй хүчингүй болж
байсан Казиногийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд УИХ-д дөрвөнтөө өргөн
барьсан юм. Энэ хаврын чуулганаар нэр бүхий гишүүдийн өргөсөн барьсан
казиногийн тухай шинэ төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Төслөөр бол манайд монгол
хүн тоглохыг хориглосон казиног үйл ажиллагаа явуулж болохоор заасан байна.
“Зууны мэдээ” сонины редакцийн уулзалтын энэ удаагийн яриа казино тойрон
өрнөлөө. Зочноор Казиногийн хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн
Д.Загджав, Д.Хаянхярваа, кёкүшюзан Д.Батбаяр, З.Алтай нар ирсэн юм.
-Казино
байгуулахын сайн, муу талын тухай яриа дуусдаггүй. Энэ сэдвийг хөндсөн
уулзалтын эхэнд казино гэдэг мөрийтэй тоглоомыг дэлхийн улс оронд хэрхэн
ашиглаж байгаа тухай асуулт тавья. Үүнд та бүхэн хэрхэн хариулах вэ?
Д.Загджав:-Казиногийн хуулийн төсөлд нэр бүхий арван гишүүн ажиллаж,
УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад
орсон юм. Хуулийн төслийг боловсруулахдаа олон улсад мөрдөгдөж буй стандартыг
баримталсан гэдгийг юуны түрүүнд хэлье. Түүнд тавигдах шаардлага, зайлшгүй
мөрдөх зүйл, заалтыг нарийвчлан тусгахыг чухалчилсан. 1998-1999 онд УИХ-аар
батлагдаад хүчингүй болсон хууль, 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл
ажиллагааг хэсэг зуур зөвшөөрсөн туршлагаас дүгнэлт хийж алдаа дутагдлаа
давтахгүй байхыг анхаарсан юм. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн казиногийн
бизнестэй холбоотой энэ хуулийг баталснаар бид гадаадын хөрөнгө оруулагчдыг
татах, жуулчны тоог нэмэх, улмаар Монгол Улсын эдийн засгийг бодитоор өсгөхүйц
ашиг орлогыг бүрдүүлэх юм. Бидний санаачилж Монгол Улсын Засгийн газрын саналыг
авсан энэхүү хуулийн төслөөр бол төр өөрөө казиногийн эзэн нь байна. Тэнд
зөвхөн гадаадынхныг оруулж тоглуулаад мөнгөн орлогыг иргэдийнхээ сайн, сайхны
төлөө зориулна. Монголын залуучууд ажлын байртай болно. Төр 34 хувийг хөрөнгө
оруулагчаас үнэ төлбөргүй авч эзэмшинэ.
Д.Хаянхярваа: -Казинод өндөр босго тавьсан. Хяналт тавих эрх бүхий мэргэжлийн байгууллагынхнаас өөр хэн ч бай, 18 нас хүрээгүй гадаадын иргэнийг'оруулахгүй. Мөн хар тамхи, эрүүгийн гэмт хэрэгт ямар нэг байдлаар холбогдсон гадаадын иргэнийг нэвтрүүлэхгүй байхаар тусгасан. Эдийн засгийн босгын талаар Д.3агджав гишүүн хэллээ. Энэ босгыг давж манай улсад казино байгуулъя гэвэл хуулийн дагуу нөхцөл, шаардлагыг биелүүлж ажиллахад болох юм.
Д.Кёкүшюзан Батбаяр: -Дэлхийн олон орон казино байгуулах, хуулиа шинэчлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд идэвхийлэн ажиллаж байна. Токио хотын дарга Окинавад тусгай бүс байгуулж казиногийн хотхон байгуулах санал дэвшүүлсэн. Тэд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг ч гэлээ казино байгуулж мөнгөний урсгалыг татахыг хичээж байгаа юм. Манай улсын хувьд зөвхөн мал аж ахуй, Оюутолгой, Тавантолгойгоос илүү ашиг олох боломж байна. Энэ бүхэн дээр нэмээд казино байгуулбал богино хугацаанд бодитой хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ сарын эхнээс Японы иргэд манайд визгүй зорчих болсон. Ингэснээр Монгол руу нисэх хүмүүсийн тоо эрс өсч, онгоц хүрэлцэхгүй, яаж ирэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээлэл байна. Энэ бол сайн мэдээ. Япончууд монгол орны унаган байгаль, өргөн уудам тал нутгийг үзэхээр ирдэг байсан бол казино байгуулснаар жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр мөнгөний урсгал тэлнэ. Бид юм хийх гэж байгаа нэгийгээ хардаж сэрдээд, татаж унагадаг тамын тогооны үлгэр шиг олон жилийг үдлээ. Одоо казиног хардлага, сэрдлэггүйгээр хуулийн хүрээнд ажиллуулах цаг болсон.
З.Алтай:-Би олон улс орноор явж үзлээ. Аль ч улсад байдаг зүйлийн нэг нь казино. Нэг их цэрвэж, дөлөөд улс орон нь гэмт хэргийн үүр уурхай болоод балраад, сөнөөд байгаа юм алга. Тэнд зөвхөн мөнгөтэй хэдэн нөхөд ирж мөрийтэй тоглодог гэж ойлгож болохгүй. Казино дэргэдээ маш том шоу цэнгээн, худалдаа наймаа зэргээр ажлын байрыг дагуулж байдаг. Тиймээс манай урлаг соёлынхон ч мөнгөтэй болох боломжтой. Тэнд өдөр болгон соёл урлагийн арга хэмжээ болж бай-даг. Тиймээс гадныхан казино тоглохоос гадна Монголын урлаг, соёлыг сонирхох, судлах боломж бүрдэнэ. Казино нь урлаг, соёлоо сурталчлах үүдийг нээх нэг боломж хэмээн харж байгаа. Ажлын байр нэмэгдэж, тухайн газарт дэд бүтэц хөгжинө. Энэ бүгдийг хөрөнгө оруулагчид өөрөө шийднэ шүү дээ. Ирсэн хүмүүс казино дотроо амьдарчхаад буцаад нисчихгүй, байгалийн сайханд аялах нь тодорхой. Үүнийг дагаад ая-лал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Зөвхөн газрын асуудлыг шийдэж, зөвшөөрөл өгснөөр манай улсаас нэг ч төгрөг гарахгүй ашиг олно. Түүгээр сан байгуулж улс орны хөгжилд нэмэрлэх нь зүйтэй. Манайхан казино гэдгийг мэдэхгүй. Дээхнэ үеийн хар бараан ойлголттой л байдаг. Хариуцлагатай хөгжүүлж чадвал байх ёстой зүйлийн нэг нь казино юм.

-1998
онд батлаад жилийн дараа хүчингүй болгож байсан Казиногийн хуулиас та бүхний
өргөн барьсан төсөл ямар ялгаатай юм. Казиногийн тухайд таагүй туршлага бидэнд
бий. Тухайн үед казиногийн хуулийг ямар шалтгаанаар хүчингүй болгосон юм бэ?
Д.Загджав:-Тэр үед нэг тэрбум төгрөгийн барьцаа болгон авч байсан. Энэ
удаад Засгийн газар 5 тэрбумын хураамж авна. Мөн 100 тэрбум төгрөгийн хөрөнгө
орууллаа гэж үзэхэд түүний 34 хувийг төр онцгой эрх олгосныхоо төлөө үнэ
төлбөргүй авна.
З.Алтай:-Тухайн үед би УИХ-д байсангүй. Миний ойлгосноор тэр бол цэвэр улстөржилт байсан. Улс төрийн асуудлаас үүдэн нэр бүхий гишүүд тоглоом болсноор төгссөн. Гэхдээ тэр үеийн казиногийн хуульд одоогийн төсөл шиг Монгол Улсын иргэн казино тоглож болохгүй гэсэн заалт байгаагүй. Тухайн үед буудал, цэнгээний газруудад казино байгуулж хүмүүс тоглодог л байсан. Хамгийн гол нь манай зарим залуучууд хийж, бүтээсэн ажил, барилга байшингаа тэнд тавиад туучихсан.Амьдрал нь хэцүү болсон. Ийм байдалд хүргэхгүйн тулд Монголчуудаа тэнд оруулахгүй байх нь чухал.
Д.Хаянхярваа:-Улс төрийн өнцгөөр шийдэж, УИХ-ын гурван гишүүн хэрэгтэн болоод дууссан гэдэгтэй санал нэг байна. Ингэснээр "Ерөөсөө болдоггүй зүйлийг Монголд оруулж ирэх гэж байна" гэсэн хар мөр, ийм хууль санаачилж хийж эхлэх юм бол шоронд ордог юм байна гэсэн айдсаасаа салж чадахгүй байна. Одооноос тэр ойлголт илааршиж, казино байх ёстой гэдэгт хүмүүс санал нэгдэж байна. Саяхан Чежүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй ажлын айлчлал хийхдээ буусан буудалд казино байж л байсан. Өөрийн иргэдийг оруулдаггүй гадаадынхан орж сонирхоод явдаг юм билээ. Бид хийх гэж хэрэлдэж, талцсаар байгаад маш их хугацаа алддаг. Магадгүй ,хойд, урд хөрш өрсөөд байгуулчихвал бидэнд ашиггүй болж мэднэ. Одоогоор хоёр хөрш маань хилийн ойролцоо казино байгуулаагүй байна. Нэгэнт Монгол Улсын иргэнийг оруулахгүй гээд заачихсан учраас хууль дүрмээ чанд сахиулах үүргээ мөрдөж чадвал одоо л хамгийн тохиромжтой үе.
Д.Кёкүшюзан Батбаяр:-Казино тоглоод хожигдсон хүн мөнгөө өгөөд явна. Хожсон нь дэлгүүр хэсч худалдаа наймаа хийдэг. Өөрөөр хэлбэл мөнгө хожсон ч бай манайд үлдээгээд явна гэсэн үг.Тоглох гэж байгаа хүн гэр бүл, найз нөхдөө дагуулж ирнэ. Дагаж ирсэн хүмүүс тоглохгүй байлаа гэхэд зочид буудал, аялал жуулчлалын сүлжээгээр Монголд орлого оруулаад буцна. Тоглоомын дүрэм ийм.

-Тэгвэл
казиногийн хууль баталж, казино тоглуулж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт
хэдий хугацаанд ямар бодитой өөрчлөлт гарна гэж тооцож байгаа юм?
Д.Загджав: -Энэ хуулийн зорилго Монгол орны хөгжлийг хангахад чиглэж
байгаа. Улс орны хөгжил ард түмнийхээ сайхан амьдарлаар баталгааждаг. Хүн
ардынх нь нийгмийн халамж нь хангагдсан, тайван сайхан амьдралтай байж энэ бүгд
ойлгогдоно. Тэгэхгүйгээр макро эдийн засгийн өсөлтийг ингэж хангасан, инфляци
ингэж бууруулсан гээд амьдралд буухгүй юм яриад байвал хүн ойлгохгүй. Тиймээс
микро төвшин рүү оруулж ярих ёстой. Казиногийн төслийг хэрэгжүүлснээр бид өндөр
ашиг хүртэнэ. Оюутолгойгоос дутуугүй бизнесийн орчин бий болно. Мянга мянган
хүн ажлын байртай болно. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт,
аялал жуулчлалын ашиг орлого нэмэгдэнэ. Зам, харилцаа холбоо зэргээр дэд бүтэц
харьцангуй сайжирч хөгжинө. Казиногийн бизнесийн талаар, гадаадын орнуудын
казиногийн туршлагатай танилцаж, тооцоо судалгаа хийж, биелэх боломжийг
судалсан. Тухайлбал, Макаогийн казино 2008 онд улсдаа татвар төлөхийн хажуугаар
нийгмийн халамжийн санд нэг тэрбум ам.долларыг хандивлажээ. 2001 онд 2,3 тэрбум
ам.долларын орлого олж байсан бол 2006 онд долоон тэрбум ам.долларт хүрч өссөн
байна. Тоглоомын хяналтын зөвлөлийн мэдээгээр Лас Вегасын казино 2006 онд 6,5
тэрбум ам.долларын орлого олсон бол Атлантик сити 5,2 тэрбумыг олсон байдаг.
Энэ мэтээр ярьвал улс орноос нь тухайн баялгийг нь аваад гарах бус нийгэм эдийн
засгийнх нь хөгжлийг хангаж, хөгжил авчрах мөнгө өгнө гэсэн үг. Maнай xoёp
хөршид одоогоор казино байхгүй. Тиймээс богино хугацаанд энэ чиглэлийн хөрөнгө
оруулалт, менежментийн баг байгуулж амжилт олбол өндөр ашиг хүртэж болох юм.
Сүүлийн үед Азийн бусад улс орнуудад казиногийн бизнес хурдтай өсч байна. Жишээ
нь Сингапур казиногийн хуультай болж казино нь нээгдэж байгаа. Уул уурхайн
салбартай зэрэгцэн томоохон хөрөнгө оруулалттай бизнес хамт хөгжих ёстой. Энэ
салбарыг дагаж манай улсад ирж ажиллаж өндөр цалин авч байгаа гадаадын иргэдийг
ашиглах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид нь ч мөнгөтэй хүмүүс ирж байна. Дээр нь
бид энэ чиглэлийн бизнес зуучлалаас олох ашгаа нэмбэл маш өндөр орлого олох
боломжтой. 100 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-аар
батлагдах байх. Монгол Улс 34 хувийг нь эзэмшинэ.
Хятад,
Орос хоёрт одоогоор зөвшөөрөлтэй казино байхгүй юм байна. Хууль батлагдвал
казиногоо хаана барих юм бэ?
Д.3агджав-ОХУ-д казиногийн бизнес төрийн зохицуулалтаар хөгжиж
байсан. Бараг хот бүр нь 10-20 казинотой ажиллаж байсан юм. Казиногийн бизнес
явуулж байсан туршлагадаа тулгуурлаад тус улсын Ерөнхийлөгч 2007 онд зарлиг
гаргаж Москвагаас бусад хотын казиног татан буулгасан. 2008 оны долдугаар
сараас Москвагийнхыг татан буулгаж дөрвөн муж хязгаарт байгуулж бүс нутгаа
хөгжүүлэх бодлого барьсан юм. ОХУ эдийн засгийн боломжтой. Тэгэхээр манай орон
хилийнхээ дагуу казино байгууллаа гэхэд хүмүүс машин, галт тэргээр ирэхгүй.
Тэгхээр богино хугацаанд ашгийг нь хүртэхийн тулд нийслэлдээ барих хэрэгтэй.
Манай тавьж байгаа шалгуурыг давсан хөрөнгө оруулагчтай гэрээ хийж хамтран
ажиллана. Засгийн газраас өгсөн саналууд ч ийм байгаа. Казиногийн хуулийг
санаачлагчид хуулийн төсөлд өгсөн саналуудыг хүлээн авч тусгасан. Мөн казиногийн
сайн үйлсийн сангийн орлогын нэг хувийг нийгмийн халамжийн сангийн Хүний хөгжил
санд өгч байхаар тусгасан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувиас
тусдаа юм. Түүгээр барахгүй Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа
хуулийн хүрээнд татвараа төлнө.
Бид
Монгол хүн тоглодоггүй казиногийн тухай ярьж байна. Гэхдээ төрийн албанд
ажиллаж байгаа хүмүүс, бизнесийн хүрээнийхэн яаж ийгээд л тоглоно гэсэн
хардлага хүмүүст бий. Үнэхээр нэг ч монгол хүн тоглуулахгүй байж чадах болов
уу?
Д.Загджав-Энэ хуульд Монгол Улсын иргэдийг ямар нэгэн байдлаар
ялгаварлаагүй. УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан орж болно жирийн
иргэд орж болохгүй гэсэн заалт байхгүй. Төрийн өндөр албан тушаалтан ч гэсэн
Монгол Улсын иргэн. Иргэн бүр Үндсэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой зарчим
үйлчилнэ. Казино тоглоомын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
менежментийн ажиллагаанд оролцох, нэмэлт гэрээ байгуулж бизнесийн үйл ажиллагаа
явуулж буй ажилтан, өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэх
хүмүүс л ажил төрлийн шаардлагаар казиногийн бүсэд нэвтэрнэ. Бусад нөхцөлд буюу
тоглох зорилготой Монгол Улсын иргэн орохыг хуулиар хо риглоно.
Д.Хаянхярваа-Иргэдийн дунд битүү хардлага, таамаг явдаг. 76 гишүүн гэхээр муу муухай бүхний эхлэл, суурийг тавьж байдаг юм шиг буруу зуршил тогтох гээд байна. Үүнд манай хэвлэл мэдээллийнхэн анхаарч ажиллаасай. Цаашдаа Монгол Улсын иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг барьж ажиллах хэрэгтэй.

Казиногийн
хуулийн төсөлд ажилласан гишүүд өөрсдөө казино тоглож үзсэн л байхдаа?
-З.Алтай-Надад казино тоглох мөнгө, сонирхол ч байхгүй.Казино
байгуулснаар гадаадаас ирж тоглогчдын мөнгийг авч ашиглая гаж байгаа юм.
Д.Хаянхярваа- Канад, Англид албан ажлаар явж байхдаа казиногоор орж сонирхож байснаас бооцоо тавьж тоглож үзээгүй. Тэр бүхнийг хараад Монголд байгуулчихвал хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тиймээс л хуулийн төсөл боловсруулахад ажилласан.
Д.3агджав- Гадаад харилцаа өргөжсөн, чөлөөт эдийн засагт шилжсэн өнөө үед монголын иргэн дэлхийн аль ч улсад очоод казино тоглож болно. Үүнийг хориогүй. Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллаж, сурч, амьдарч байна. З.Алтай гишүүн "Үүргэвчтэй аялал" нэвтрүүлгээрээ харуулчихсан шүү дээ.-Хууль батлагдлаа гэхэд казино ажиллуулах обьект, цогцолборыг хаана, яаж байгуулах вэ. Гадаадын хөрөнгө оруулалттай байж болох уу?-Д.3агджав:-Монгол Улсын Засгийн газарт казиногийн хураамж болгож таван тэрбум төгрөг төлнө. Мөн нийт хөрөнгийнхөө 34 хувийг онцгой эрхийн төлбөр болгож эзэмшүүлээд орж ирэх 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гэрээ байгуулна. Хөрөнгө оруулагч казиногоо хаана яаж байгуулах нь өөрсдийнх нь шийдэх хэрэг.
УЛС ТӨРИЙН мэдээллийн АЛБА

2010 оны 4-р сарын 19, Даваа гариг
Зууны мэдээ сонин
No comments:
Post a Comment