Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Орон нутгийн төсвийг би сайн мэднэ


Төсвийн байнгын хорооны даргаар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
Би Дархан-Уул аймагт 23 жил төсвийн байгууллагад ажилласан. Түүнийнайман жил Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга, мөн найман жилЗасаг даргаар ажилласан.Тиймээс орон нутгийн төсвийн зовлон жаргал гэжюу байдаг, төсөв гэж юу байдаг вэ гэдгийг би мэднэ. Практик талаасаа маших туршлага бий.Гэхдээ мэргэжлийн түвшинд яаманд ажиллаж байсанхүмүүсээс асууж лавлах зүйл бий л дээ.
-Байнгын хорооны даргаар томилогдлоо. Ажлаа юунаас эхэлж хийхээр төлөвлөж байна вэ?
-Төсвийн байнгын хорооны  ажил хуралдааны графикийн дагуу явагддаг. Мэдээж төлөвлөж байгаа томоохон ажлууд бий л дээ. Хамгийн эхний ажил нь өргөн баригдчихаад байгаа Төсвийн тухай хууль, Бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль гэх мэт нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байгаа том хуулиуд байна. Үүнд ажлын хэсэг гаргаж ажиллах ёстой. Эдгээр төсвийн харилцааг зохицуулсан хуулиудыг боловсронгуй болгох, ажил амьдралд нийцсэн хууль гаргахын төлөө л ажиллах гэж байна даа.
-Төсвийн тухай хууль нэлээд удаан хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдсанаар тосов хэрхэн шинэчлэгдэж, ямар өөрчлөлт орох вэ?
-Энэ бол үндсэндээ төсвийн шинэчлэлтэй холбоотой асуудал. Төсөв санхүүгийн шинэчлэл хийх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэлээд томоохон заалтууд байгаа хууль шүү дээ. Тийм болохоор олон хүмүүсийн сонирхлын төвд байгаа. Нарийн хэлэлцэж, маш сайн нягталж байж гаргах ёстой. Одоо ч гэсэн тийм амар батлагдахгүй байх гэж бодож байна. Манай байнгын хорооноос Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан байгаа. Харин Бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. Энэ хоёр хууль хамтдаа хэлэлцэгдээд явах учир ажлын хэсгүүд маш сайн нягталж,амьдралд хэрэгжих боломжтой хууль гаргах ёстой.
-Хуулийн төсөлд орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгох тухай нэлээд олон зүйл заалт байгаа гэсэн. Яг ямар тодорхой заалтууд бий вэ?
-Одоогийн хэлэлцэж байгаа заалтууд нь орон нутагт бүх эрх мэдлийг өгье л гэж байгаа. Бараа ажил үйлчилгээ худалдан авах хуультайгаа уялдаад улсын чанартай том төслөөс гадна бусад бүх бараа ажил, үйлчилгээ эрхлэх ажлыг орон нутагт нь өгөхөөр тусгасан. Өмнө нь харьяа яамдаар дамжуулан төсвийн эрх мэдлийг өгдөг байсан. Тиймээс аймгийн иргэдийн хурал нь аймаг, сумдын багийн дарга нарын төсөв, хот тохижуулах, аудит  зэргийг л хэлэлцдэг байлаа. Хууль батлагдсанаар аймаг, орон нутгийн нэлээд өргөн хүрээний асуудлаа өөрсдөө шийддэг болно. Түүнчлэн орон нутаг өөрөө орлого, зарлагаа тодорхойлох гэх мэт нэлээд томоохон асуудлууд багтаж байгаа.
-Та орон нутагт олон жил ажилласан учир дээрээс хуваарилдаг төсвийн зовлон, жаргалыг сайн мэдэх болов уу?
-Би Дархан-Уул аймагт 23 жил төсвийн байгууллагад ажилласан. Түүний найман жилд Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга. мөн найман жилд Засаг даргаар ажилласан. Тиймээс орон нутгийн төсвийн зовлон жаргал гэж юу байдаг, төсөв гэж юу байдаг вэ гэдгийг би мэднэ. Практик талаасаа маш их туршлага бий. Гэхдээ мэргэжлийн түвшинд яаманд ажиллаж байсан хүмүүсээс асууж лавлах зүйл бий л дээ.
-Төсвийн байнгын хороо Улсын төсвөөс гадна ямар асуудлуудыг хэлэлцдэг, вэ?
-УИХ-ын Дэгийн тухай хуульд заасанчлан Улсын төсвийг хэлэлцэх үед төсвийн орлого, зарлага, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай байгуулж байгаа санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд; аудитын асуудлууд, УИХ-ын төсвийн асуудал гэсэн тодорхой хэдэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
-Ер нь байнгын хорооны дарга ямар давуу эрхтэй байдаг вэ?
-Манайхан дарга л болсон юм чинь эрх мэдэлтэй болсон гэж ойлгодог. Гэтэл тийм илүү эрх мэдэл байдаггүй. Дэгийн тухай хуулинд байнгын хорооны дарга гэдэг хуралдаанаа даргалах, үйл ажиллагааг нь чиглүүлэх, байнгын хороогоо төлөөлж уулзалтад орох зэрэг үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Байнгын хорооны дарга гэдэг хүн дангаараа шийдвэр гаргахгүй Хуралдааныхаа дэгийн дагуу бүх шийдвэр олонхын саналаар гарна. Тиймээс байнгын хорооны дарга болно гэдэг хариуцлага л нэмэгдэж байгаа хэрэг.
-Байнгын хороо өөрийн гэсэн төсөвтэй байдаг уу?
-Байдаг гэсэн. Би танилцаж амжаагүй байна.
-Энэ сарын сүүлээр Төсвийн тодотголыг хэлэлцэх талаар мэдээлэл байсан?
-Төсвийн тодотгол яригдах талаар мэдээлэл байгаа ч яригдах, яригдахгүйг мэдэхгүй байна.
-Энэ оны төсвийг маш муу болсон гэх хүмүүс бий. Тэр ч бүү хэл таны өмнө байнгын хорооны дарга байсан Ц.Даваасүрэн гишүүн ярилцлага өгөхдөө муу төсөв боллоо гэж байсан. Ер нь төсөв яаж батлагдах нь Төсвийн байнгын хорооны үндсэн ажил байдаг. Гэтэл өөрсдөө түүнийгээ муулах нь хэр зохимжтой юм. Ta үүнийг юу гэж бодож байгаа вэ?
-Сайн, муу боллоо гэдгийг шүүгээд яриад байх зүйл биш. Яагаад гэвэл бид өөрсдөө тэр хуулиа баталж гаргаж байгаа. Өөрийн хувийн байр сууриа илэрхийлээд санал нь дэмжигдэх тухай л яригдана. Нэгэнт батлаад гаргачихсан хуулиа хэрэгжүүлэх тухай л ярих ёстой.
2011 оны 1-р сарын 04, Мягмар гариг
 Өдрийн сонин

No comments:

Post a Comment