Сонгуулийн хуулийн төсөл тойрсон асуудлаар УИХ дахь хоёр бүлгийн зөвшилцөлд бага боловч ахиц гарчээ. Сонгуулийн хууль тойрсон зарим зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Хаянхярваагаас тодрууллаа.
-Сонгуулийн холимог тогтолцоо доторх харьцаан дээр намууд саналаа нэгтгээгүй байгаа. Гэхдээ уржигдрын МАН-ын бүлгийн хуралдаан дээр АН-ын тавьсан зарим саналыг хүлээн зөвшөөрсөн гэсэн.
-48:28
гэсэн хувилбар дээрээ МАН-ын байр суурь хэвээр байгаа. 48 буюу мажоритар
хувилбар дотроо сонгогчдын санал 50+1 байх уу гэдгийг ярилцаад хамгийн олон
санал авсан хүн УИХ-ын гишүүн болдог зарчмаараа явахаар боллоо. АН-аас
мажоритар тогтолцоогоор сонгуульд өрсөлдөөд унасан нэр дэвшигч намын
нэрээр авсан саналаар шууд УИХ-д сонгогддог байх буюу "шилждэг байх"
санал тавьсан. Үүнийг ярилцаад "Болно" гэж үзсэн. Мөн хувь тэнцүүлсэн
тогтолцоо дотроо нам 76 хүнийхээ жагсаалтыг гаргаад олон нийтэд танилцуулна.
Иймэрхүү зарчмын шийдэлд МАН хүрсэн.
-АН-ынхан пропорциональ тогтолцоон дотроо намын нэрээр санал авах нь зөв гэж байгаа. Үүнийг та нар юу гэж үзэв?
-Хүнийхээ
тоотой харьцуулах хэрэгтэй гээд байгаа юм л даа. Зарчмын хувьд үүнийг ярих
ёстой ч бодох зүйл байна. Нийслэлд хүн амын тал хувь нь амьдарч байгаа учир 76
гишүүний 50-ийг эндээс сонгоно гэж бодъё.
Тэгвэл нийслэлд хэт төвлөрөл үүснэ, нөгөө талаар нийслэлд төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь төвлөрч, орон нутаг хаягдана.
Сүүлдээ
нийслэлээс хальж юм хийж чадахаа болих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс
мажоритар тогтолцоо илүү байх нь зөв гэж байгаа. Хувь тэнцүүлсэн систем дотроо
нам, нэр дэвшигчийн алиныг дугуйлахыг ярьж байгаа. Бүлгээс бол дээр дурдсан
зарчмын шийдвэр гарсан. Ер нь Сонгуулийн хуулийн тухай хоёр тал нухацтай сайн
ярилцах байх.
-Өмнө нь МАН 52:24 гэж байснаа 48:28 болгож өөрчилсөн. Хэдхэн тоо өөрчилснөөр ялгаа гарахгүй гэх шүүмжлэл байна л даа.
-Хэд
хэдэн тоо яриад хамгийн боломжтой хувилбараа сонгосон нь л энэ.
-Сонгуулийн маргаан үнэндээ тогтолцоо, тооны харьцаанд биш, үйл явцдаа байгаа гэх хүмүүс бий. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Үнэндээ
сонгууль булхайтай болох үгүйд систем тийм чухал биш. Сонгуулийг шударга
явуулахын тулд эцсийн үр дүнг намууд хүлээн зөвшөөрөх нь чухал. Ялагдсан нам
түүнийгээ хүлээн зөвшөөрснөө олон нийтэд зарлах юм бол ард түмэн 'Үгүй, бид
босно" гэхгүй. Мөн сонгогчдын бүртгэл, санал тоолох явцыг сайжруулах
ёстой. Тиймээс санал тоолох явцыг автоматжуулах нь зөв гэж үздэг. Сонгуулийн
хуулийн Ажлын хэсэг удахгүй дүгнэлтээ Бүлэгт танилцуулах байх. С.Баяр дарга
саяхан "Сонгуулийн хууль хоёр том намын өмчийн асуудал биш. Бусад намын
байр суурийг сонсох ёстой" гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Үүнтэй санал
нэг байна.
-Сонгуулийн хуулийн төслийн 90 гаруй хувийг шийдчихсэн атлаа тооны харьцаан дээр маргасаар цаг алдаж байгаа. Энэ асуудлыг шууд чуулган дээр оруулаад санал хурааж шийдэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн байна лээ.
-Хэрэв
намууд тохиролцож чадахгүй бол энэ зарчим зөв шүү дээ.
Нийтлэлч
С.Туул
Эх сурвалж
Өнөөдөр сонин
С.Туул
Эх сурвалж
Өнөөдөр сонин
No comments:
Post a Comment