Монгол
Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг махны нөөц хэлбэрээр байршуулах
тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн ч холбогдох байнгын
хорооны хуралдаанаас буцаасан билээ. Учир нь эрсдэлийн сангаас төсөв гаргаж
махны нөөц бүрдүүлэх явдал ямаанд мөнгө төсөвлөхийн дайтай асуудал болж, гишүүд
ч эсрэг тэсрэг байр суурьтай байцгаана. Энэ удаа Д.Хаянхярваа гишүүнтэй уулзаж,
байр суурийг нь сонирхсон юм.
-Махны
нөөц бүрдүүлэх нь өнөөдөр хэр цагаа олсон асуудал гэж бодож байна. Уг нь мах
бэлтгэлийг дүн өвлийн хүйтнээр хийдэггүй л баймаар юм?
-Миний хувьд энэ асуудалд эсрэг байр
суурьтай байгаа. Малчдад туслая гэсэн өнцгөөс нь харах юм бол байж болох л
хувилбар. Өнөөдөр эдийн засаг хямарч малын гаралтай түүхий эдийн үнэ унасан.
Үүнийгээ дагаад малчдын амьдралд хүндхэн байгаа учир энэ асуудлыг ямар аргаар,
яаж шийдэх вэ гэдгийг ярих нь зүйтэй.
Хамгийн гол нь махны нөөцийг бүрдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангахад чиглэсэн цогц арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Хамгийн гол нь махны нөөцийг бүрдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангахад чиглэсэн цогц арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
-Таны
хувьд асуудлыг малчдад туслах өнцгөөс харвал зөв гэж байна. Гэхдээ эсэргүүцээд
байгаа шалтгаан нь юундаа вэ?
-Дэмжихгүй байгаагийн гол шалтгаан
нь Тэгэхээр өнөөдөр мах, шатахуун улаан буудай нөөцөллөө гэхэд ард түмний амьдралд
хэр өгөөжтэй байх вэ гэдгийг л тооцох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол битүү хардлага
яваад байна. Өөрөөр хэлбэл, махны нөөц бэлтгэх асуудлын цаана хэсэг бүлэг
хүмүүсийн бизнес байна гэж хардлага байгаа.
-Эрсдэлийн
сангаас 37.5 тэрбум төгрөг гаргаж мах нөөцөлнө гэсэн. Байсхийгээд эрсдэлийн
санруу гараа дүрээд байх нь хэр зөв алхам бол?
-Монгол Улсын хөгжлийн сан,
эрсдэлийн сангийн хөрөнгө үлгэрт гардаг Султан хааных шиг дуусдаггүй,
дундардаггүй зүйл биш. Тэгээд ч одоо энэ сангийн хөрөнгө нэмэгдэхгүй байгаа. Тийм
болохоор туйлын хянамгай, анхааралтай, үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй
бол дуусахаар нь яах юм бэ.
-Мал
сүргийн тоо толгой 42 саяд хүрлээ. Гэтэл жил ирэх тусам л махны үнэ өсөх юм?
-Тийм ээ. Бүр дээр нь махны хангалт
нь багасаад байдаг.
-Үүнийг
та юутай холбон тайлбарлах бол?
-Зохион байгуулалтандаа байгаа юм.
Хэрэв сайн зохион байгуулалттай байсан бол жилийн дөрвөн улиралд монголчуудыг
хямд, чанартай махаар хангаад байх боломж бий. Үнэнийг хэлэхэд, махны үнэ ямар
байхыг хэдхэн ченжүүд л мэддэг болж. Тэд малчдаас хямдхан мах бөөндөж аваад
түүнийгээ гурав, дөрөв дахин нуглаад худалдаж байна. Тиймээс төр хувийн
хэвшлийнхэнтэй уялдаатай ажиллаж, бирж байгуулж махны үнийг тогтмол байлгах
сүлжээтэй баймаар байгаа юм.
-Махны
үнэ хэдхэн ченжүүдийн гарт байдгийг хэн хүнгүй мэддэг. Шударга ус өрсөлдөөнийг
хянан зохицуулах газраас хяналт тавьж зохицуулалт хийлээ гэх нь дуулдахгүй юм?
-Шударга бус өрсөлдөж байна гээд
ямар газарт хуулийн арга хэмжээ авсан талаар би хувьдаа дуулаагүй. Гэтэл
өнөөдөр шударга бус зүйл хаа сайгүй байна. Хамгийн наад захын жишээ л гэхэд
шатахууны үнэ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид
орилж байгаад л үнээ нэмдэг. Тэгсэн хэрнээ үнэ унаж байхад хөдлөхгүй байгаа нь
шударга бус биз дээ. Ялангуяа, мах, гурил, улаанбуудай гээд хүн амын
амжиргаатай холбоотой асуудал дээр Засгийн газар эрчтэй ажиллах хэрэгтэй.
Эхэлсэн шигээ ажилламаар байна. Харамсалтай нь Засгийн газар анх ажлаа эхэлж
байсан шигээ ажиллаж чадахгүй байх шиг. Нэг л "унтаа", хүлээлттэй
ажиллаад байх юм. Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр л гэхэд Засгийн газрын
хоёр гишүүний байр суурь зөрчилдөж байгаагаас үзэхэд мах нөөцлөх асуудлыг
танхим дээрээ яриагүй л байгаа хэрэг.
-Төсвийн
байнгын хорооны хуралдаан дээр Ч.Улаан гишүүн нэлээд ширүүхэн үгийг хэлж
байсан. Бензин, шатахуун нөөцөллөө гээд өнөөдөр үнэ нь хямдарсангүй гээд л...?
-Түүний хувьд эрсдэлийн сангийн хөрөнгийг зориулалтынх зүйлд
л зарцуулах ёстой гэж байсан. Энэ бол үнэн үт. Монгол Улсын өнгөрсөн оны
төсвийн алдагдал 113.6 тэрбум төгрөгийг эрсдэлийн сангийн хөрөнгөөс нөхөх гэж
байна. Гэтэл энэ оны төсвийг 395 тэрбум төгрөгөөр. баталлаа. Биднийг төсөв
баталж байх үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 3200 ам.доллар байсан бол одоо
2800 ам.доллар болж буурсан. Ингээд бодоод үзэхэд төсөв 395 тэрбум төгрөг хасах
биш зарлагаа танаад үзэхээр энэ алдагдал нэмэгдэх хандлагатай байна. Монгол
Улсын хөгжлийн сан, эрсдэлийн сангийнхаа хөрөнгийг дуусгачихвал бид үүнийг
юугаар нөхөх билээ.
Ц.Хангай
2009 оны 1-р сарын 09, Баасан гариг
Өдрийн Монгол
No comments:
Post a Comment