Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Сангийн яам төсвийг чамбайруулахад сул ажилласан


- Төсөв батлах их ажлын ард ямар ч гэсэн гарчихлаа, Та ирэх жилийн төсөвт ямар дүн тавих вэ?
-Анх орж ирсэн төсвийн төслийг буцаахдаа төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагыг УИХ--аас тавьсан, Дараагийн төсөлд энэ чиглэлээр тодрхой зүйлууд хийгдсэн байна лээ. Ер нь бид төсвийн орлогын эх үүсвэрийг тодорхой болгох талаар нэлээд ярилцсан, Хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүй хэрэгцээг гүйцэлдүүлэх мөнгө хязгаарлагдмал учраас жилийн жилд төсвийг ихээхэн хэл ам дагадаг. Мөн сүүлийн жилүүдэд улстөрийн намуудын полулист амлалтуудаас болж төсвийн ачаалал үлэмж нэмэгдсэн. Амласнаа биелүүлэхийн төлөө байдаг бүхнээ шавхаж байна, Үүний тусгал ямар байхыг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ингэж сонгуулийн элдэв амлалтад үл итгэх байдал ард иргэдийн дунд нэмэгдэх нь нэг талаас төсвийн ачааллыг өсгөхгүй сайн талтай байж болох юм. Үүний зэрэгцээ Сангийн яам төсвийн төслийг базаж, чамбайруулах тал дээр сул ажилласан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, юунд хэдэн төгрөг зарцуулахаа дулимаг нягталсан байсан.
- Төсөв хэлэлцэх болохоор л татвар, хураамж нэмэх арга зам хайх юм хэмээн цөөнгүй гишүүн шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ суудлын автомашины онцгой албан татварыг нэмэхээс татгалзсаныг эс тооцвол татвар, хураамжтай холбоотой нэг биш хуулийн төслийг төсөвтэй хамт баталчихлаа шүү дээ.
-Төсөв хэлэлцэхээр татвартай ноцолдлоо гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамж өөрчлөгдөөгүй арван хэдэн жил болжээ. Эндээс юу ажиглагдаж байна гэхээр асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцээд зөв гарц хайхаас урьтаж, улстөр хийх хүмүүс нэлээдгүй байх юм, Мөн автомашины татвар нэмэх гэхээр ард түмэн бүгд унаатай болох байтал татварыг нь нэмэх нь гаж шүүмжилсэн, Уг нь үүний цаана байгаа сөрөг талыг бодолцох ёстой. Унах унаатай байх, тэр тусмаа хямд машин aвax сонирхол зөвхөн монголчуудад байдаг юм биш. Гэтэл одоо үйлчилж буй хууль байгаль орчин, аюулгүй байдал талаасаа ямар сөрөг ур дагавар авчрахыг тооцоолохоос илүү ердөө л машин унах ёстой гэж яриад байгаа нь буруу. Засгийн газар энэ төслөө татаж авсан. Ингэж УИХ популизм маягийн шүүмжлэлд өртөөд ирэхээр Засгийн газар зөв тийш хандуулах гэсэн зүйлээ эргүүлээд татчихдаг жишиг руу оруулчих вий. Уг нь тэр төсөл Засгийн газрын хэлээд байгаа шиг зохицуулалтын шинж чанартай гэж ойлгож байсан юм, "Эксель" машин олон монгол хүний амьдралыг залгуулж байгаа нь үнэн ч Солонгост үйлдвэрлэхээ байхаа болиод олон жил өнгөрсөн шүү дээ. Төрийн бодлого, зохицуулалт гэж зайлшгүй байх ёстой.
- Энэ жил гишүүдийн тодотголтой тэрбум төгрөг бас л батлагдсан биз дээ. Жил бүхэн л шүүмжлэлд өртдөг атлаа татгалзаж чадахгүйн учир нь юу вэ?
-Гишүүдийн мөнгө гэж нэрлэдэгт миний байр суурь өөр байдаг. Тэгж хэлүүлэх дургүй. Яагаад гэвэл энэ чинь татвар төлөгчдийн мөнгө. Нөгөө талаас төвлөрсөн хөрөнгө оруулалтаар дамжин аймаг, орон нутагт тэр мөнгөөр ажил хийдэг. Гагцхүү хэр оновчтой зарцуулж байгаад нь л шүүмжлэлтэй хандах ёстой. Тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн халаасалж очоод "миний мөнгө" гээд тараадаггүй гэж бодож  байна. Гишүүдийн мөнгө гэж ер нь байхгүй шүү. Аймаг, орон нутгийн төсөвт бидний санал, санаачлагаар суулгах учиртай зүйл бий.
-Энэ жилийн тэрбум төгрөгөө Та юунд зарцуулсан бэ?
-Дарханыг иж бүрэн хяналтын камерын системтэй болгосон. Засах ёстой барилгын дээврийн гуравны нэгийг зассан, Замын ажилд мөн оруулсан.
Б.Номин
2010 оны 12-р сарын 01, Лхагва гариг
 Монголын үнэн

No comments:

Post a Comment