УИХ-ын
гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Та
УИХ-д сонгогдоод бараг хоёр жил болох нь. Аймаг орон нутагтаа ч байнга ирж явж
ажиллаж байна. 2010 онд тус аймагт шийдэх ямар асуудал байна гэж үзэж байна вэ?
Таны оруулах хувь нэмэр?
-Дархан-Уул аймгаас сонгогдсон
гишүүний хувьд аймгийнхаа хүндрэл бэрхшээлтэй, нарийн эмзэг асуудлыг сайн
мэднэ. Аймгийнхаа ажил амьдралтай хорь гаран жил хутгалдсаны хувьд иргэдэд тул
гардаг бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллаж
ирсэн. Хэдийгээр би УИХ-д орсон ч аймаг орон нутгийн шинжтэй ямар асуудлыг
шийдэж болох вэ гэдгээ сайн мэддэгээс бусад гишүүд, орон нутгийнхантайгаа
хамтран ажиллаж байна. 2010 оны төсвийг батлуулахад Дархан-Уул аймагт сүүлийн
жилүүдэд байгаагүй хөрөнгө оруулалт 12.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ
хөрөнгө оруулалтыг зөв зүйлд оновчтой ашиглах талаар орон нутгийн удирдлага,
бусад гишүүдтэй нэлээд сайн ярилцаж байж шийдвэрлэсэн. Энэ онд 970 орчим сая
төгрөгөөр орон сууцны дээврүүдийг засуулахаар болж одоо ажил нь эхэлж байна.
Өөр нэг асуудал нь Дархан хот байгуулагдсанаас хойшхи хагас зуун жилд дулааны
инженерийн шугам сүлжээ шинэчлэгдээгүй байгаа тул 600 сая төгрөгийг шугамын
шинэчлэлд төсөвлөсөн. Ингэснээр хуучин Дархан болон хотын захад байрлалтай
албан байгууллага, айл өрхийн дулааны шугамын засварыг хийх боломжтой болж
байгаа юм. Сүүлийн жилүүдэд хур бороо элбэгшиж байгаль цаг уурын эрс
өөрчлөлтөөс үүдэж хүчтэй бороо, мөндөр орох зэргээр байгалийн гамшигт үзэгдэл
тохиолдох болов.
Иймээс аймагтаа үерийн далан бариулах ажлыг хийхээр нэг тэрбум гаруй төгрөгийг тусгаад байна. Аймгийн удирдлагууд тендерээ зарлаад ажил үүргийг чанартай гүйцэтгэх байгууллагыг товлож гүйцэтгэлд нь аймаг ч иргэд ч хяналтыг сайн тавих хэрэгтэй.
Иймээс аймагтаа үерийн далан бариулах ажлыг хийхээр нэг тэрбум гаруй төгрөгийг тусгаад байна. Аймгийн удирдлагууд тендерээ зарлаад ажил үүргийг чанартай гүйцэтгэх байгууллагыг товлож гүйцэтгэлд нь аймаг ч иргэд ч хяналтыг сайн тавих хэрэгтэй.
-Та
энэ өвлийн зуданд нэрвэгдсэн малчид, сумдын гэр хорооллын айлуудад нүүрс,
гурил, адууны мах зэргээр багагүй тусаллаа. Мөн төмс ногооны үрийг сумуудад
болон иргэдэд өглөө?
-Энэ жил Монгол оронд үнэхээр
байгалийн хүнд гамшиг тохиолоо. Их орсон цас, тэгээд бас хэт хүйтрэл хавсраад
мал малчин хоёрыг туйлдууллаа. Энэ бүхнийг даван туулахын тулд Засгийн газар
тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан, Олон Улсын байгууллагууд ч гараа сунгалаа.
Зудын хохирол амсаагүй газар гэж алга. Бэлчээр цасанд дарагдсанаас мал бэлчих
боломжгүй болж өвс тэжээл хомсдож өлдсөнөөс мал багагүй хорогдлоо. Дархан-Уул
аймгийн хувьд бусад аймгуудыг бодвол гайгүй гэж байгаа ч цөөн малтай аймгийн
хувьд хорогдол нь бусад аймгуудынхаас дутахгүй хорогдлоо. Гэхдээ малчдадаа
хэлмээр юм бас байдаг. Энэ нь Дархан Сэлэнгийн бүс нутагт байж өвс тэжээлээ
олигтой базааж аваагүй байна гэдэг байж боломгүй. Говийн аймгуудад хадлан хадах
өвс ургадаггүй, гэтэл хаяанаасаа авахуулаад өвс ургамал нь ургадаг ийм сайхан
газар нутагт аж төрдөг байтлаа хүрэлцээтэй хадлангаа авч яагаад болохгүй гэж.
Санаачилга дутагдаж байгаа гэж хэлмээр санагддаг. Энэ жил малчид маань багагүй
сургамж авсан байх. Миний бие "Түвшин сэтгэл" сангаараа дамжуулж бүх
сумдын гэр хорооллын айлуудад шуудайгаар нүүрс, ханиадны үед адууны мах, зудын
үед малчдад хэсэгчилж шуудай гурил өгч тусалсан. Мөн аймгаас дэвшүүлсэн өрхийн
хөгжлийг дэмжих хөтөлбөрт нь нэмэр болгох үүднээс өрхүүдэд зохих хэмжээний
дэмжлэг үзүүлж байгаа.
-Зарим
сумдын айл өрхийг дэмжихээр сонгож авсан гэсэн?
-Миний хувьд иргэдээ байнга дэмжих
юмсан гэж бодож өнгөрсөн хугацаанд ч чамгүй оролдлоо.Аймаг маань энэ жилийг
өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлогоо тодорхойлж хөтөлбөр баталж
хэрэгжүүлж эхлэлээ. Энэ хүрээнд миний бие аль нэг суманд дэмжлэг үзүүлье гэж
шийдээд Хонгор, Шарын гол сумаас хэсэгчлэн сонгож авсан айл өрхүүдийг дэмжин ажиллаж
байна. Сонгосон айл өрхүүдэд "Түвшин сэтгэл" сангаас 40 орчим кг төмс
өгч түүнийг зарж борлуулах биш тарьж ургуулж арвижуулж дараагийн жил бусдаас
төмсний үр авах биш хүнд өгөх хэмжээнд ажиллаж болдог юм байна гэдгийг харуулж
ажиллаасай гэж хүсэж байна.
-
Та чинь аймгийнхаа хүүхдийн авъяас билгийг нээн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал
тавьж хүүхдийг номтой нөхөрлүүлж тэдний сурч хүмүүжих боловсрох мэдлэгээ
тэлэхэд тусалж буянтай ажил их хийдэг гэж ярьдаг энэ талаар?
- Миний бодож яваа зүйл бол ирээдүй
болсон хүүхэд залуучуудаа дэмжих. Монгол орон хөгжихийн тулд оюунлаг,
боловсролтой иргэнтэй байх ёстой. Иймээс багш, хүүхэд, эцэг эх, төрийн бодлогын
түвшнийхэн нягт холбоотой ажиллаж байж л оюуны боловсролын их шинэчлэлийг хийх
хэрэгтэй.Энэ бол том зорилт шүү дээ. Тийм болохоор “Төвшин сэтгэл сан"гаар
дамжуулж "Бид Дарханы хүүхдүүд" шүлгийн болон гар зургийн уралдаан
явуулж бүтээлүүдээр нь тус бүр ном болгон хэвлүүлж тараасны гадна сумдын
ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд "Номтой нөхөрлөе"
жилийн аян өрнүүлж "Хөөрхөн дэлхий" зургийн уралдааныг бага ангийнхны
дунд явуулах зэргээр хойч үеийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж байна. Эцэст
нь хэлэхэд Дархан хот маань 50 жилийн ойгоо угтаж 2010 оныг бүтээн байгуулалтын
жил болгож зарлаж ажлаа эхэлчихлээ. Дарханы ард түмэн туйлын хөдөлмөрч,
хөдөлмөр гэж юу байдгийг, хөдөлмөрлөсний үр дүнд юунд хүрдэг вэ гэдгийг дэндүү
сайн мэддэг ард түмэн. Эзэнгүй зэлүүд байсан газарт л Монгол улсын хоёрдох том
хотыг бүтээн байгуулчихсан л ард түмэн шүү дээ. Ингээд ойгоо угтсан бүтээн
байгуулалтынхаа ажилд амжилт олохыг хүсэн ерөөе гэв.
Б.Самбуу
Б.Самбуу
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг
МОНЦАМЭ
No comments:
Post a Comment