Сонгуулийн
хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал
асуулга явуулах томъёолол боловсруулах ажлын хэсгийн гишүүн С.Баярцогтоос ажлын
явцын талаар тодрууллаа.
-Танай
ажлын хэсгийн явц ямар байгаа вэ?
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга Ж.Сүхбаатар бид хоёрт намын бүлгүүд дээр ард нийтийн санал
асуулгын хууль зүйн гаргалгаа, томъёоллыг танилцуулах үүрэг өгсөн. Түүнийг
албан ёсоор танилцуулж байна. Хууль эрх зүйн орчин, цаг хугацаа, гарах үр дүн,
саналын томъёолол зэргийг боловсруулж байна. Ард нийтийн санал асуулгын тухай
хуулиар бол нэг санал асуулгыг хоёрхон асуудлаар явуулах ёстой. Хэрэв ард
нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэх юм бол тодорхой
процедуртай. Эдгээрийг боловсруулж байна.
-Хоёрхон
асуудлаар санал асуулга явуулна гэвэл Үндсэн хуульд оруулах олон өөрчлөлтийн
алийг тусгах вэ?
-Нэг асуудалд олон асуулт багтааж
болно. Тэдгээрт “За”, “Үгүй” гэсэн хариулт өгнө. Асуултууд энгийн, ойлгомжтой
байх ёстой. Үүнийг бүлгүүдэд танилцуулж байна.
2011 оны 7-р сарын 04, Даваа гариг
News.mn
No comments:
Post a Comment