Засгийн
газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамтай холбоотой гурван асуудал хэлэлцсэн
юм. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.
-Засгийн
газрын хуралдаанаар танай яам ямар асуудлыг хэлэлцүүлсэн бэ?
-Манай яамнаас Тэмдэгтийн хураамжийн
хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцүүллээ. Энэ хуулиар тэмдэгтийн хураамжийг
хэд хэдэн хэсэгт хуваасан. Нэгдүгээрт шууд УИХ-аас хуульчилсан нь аж ахуйн
нэгжийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой юм. Хоёрдугаарт тодорхой хэсэг
зөвшөөрлийг Засгийн газраас олгож байгаа. Засгийн газар эрх олгохдоо тодорхой
интервал тавьсан учраас 269 зөвшөөрөл, зүйл заалт дээр Засгийн газар зөвшөөрөл
олгохоор тогтоолоо. УИХ-ын дагалдаж гарсан тогтоолууд долдугаар сарын нэгний
өмнө баталсан байх ёстой учраас гаргалаа. Дараагийн асуудал нь Хүний хөгжлийн
сангийн ажлын албыг Сангийн яамны Төсвийн газрын бүтцэд алба хэлбэрээр
байгуулахаар шийдлээ. Гуравдугаарт Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгаас
ирүүлсэн саналуудтай холбогдуулаад ондоо багтааж Ховд аймагт 600 сая, Сүхбаатар
аймагт 635 сая төгрөгийн төсвийн зээл олголоо. Орон нутаг тодорхой хэмжээгээр улсын
төсвөөс зээл авдаг. Орлого нь улирлын чанартай ордог учраас тодорхой хүндрэл
гардаг. Барилгын салбар ажиллах бололцоотой зуны улиралд бүтээн байгуулалтын
салбарыг жигдрүүлэх санал тавьсны дагуу шийдсэн.
-Таныг
«Зоос» банктай холбоотой асуудалд холбогдсон талаар мэдээлж байна. Энэ тал дээр
та тайлбар хийхгүй юу?
-Энэ бол ташаа мэдээлэл юм. Магадгүй
нэг сэдвээр гурав дахь удаагаа бичээд байгаа учраас «Зоос» банкны эздийн зүгээс
гараад байгаа мессэж болов уу гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь асуудал УИХ,
Засгийн газар, Монголбанкны түвшинд олон удаа яригдаж шийдэгдсэн. Тэгэхээр
худлаа гүтгэлэг гэдгийг дахин хэлье.
2011 оны 6-р сарын 30, Пүрэв гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment