Төсвийн байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн
бөгөөд уг хуралдааны дараа тус байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай уулзан
дараах тодруулгыг хийлээ.
-Аудитын
байгууллагын үйл ажиллагааны тайланг сонслоо. Хяналтын энэхүү байгууллагын үйл
ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?
-Аудитын газрын үйл ажиллагаа
хуулийн дагуу сонгодог утгаараа хэрэгжиж чадахгүй л байгаа. Гэвч аудитын газрыг
муу ажилласан гэж дүгнэх үндэслэл алга. Өнгөрсөн жилийн үйл ажиллагааны
тайлантай харьцуулахад ахиц дэвшил ихээхэн гарч байна. Хамгийн гол зүйл бол
хуулийн хэрэгжилтийг хангахад байгаа юм. Тухайлбал, аудитийн дүгнэлт гаргасан
байгууллагууд санал дүгнэлт зөвлөмжийг хэрхэн хүлээж авч байгааг эргэн нягтлах
хэрэгтэй.
-Аудитын
байгууллагад хүн хүч дутмаг байдлаас болж эзэнгүй өрийн асуудлыг шийдвэрлэх
боломжгүй байна гэх юм. УИХ-ын Байнгын хорооноос энэ асуудлыг шийдвэрлэхийн
тулд юу хийж болох вэ?
-Ер нь хүний нөөцийн хувьд дутмаг
байгаа гэдэг нь үнэн. Өнгөрсөн жилд орон тоог багахан хувиар
нэмсэн. Гэхдээ төрийн төвшинд судалгаа хийж энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Хүн хүчийг
нэмэгдүүлэх, чадваржуулахад анхаарах учиртай.
Б.Мандах
нэмсэн. Гэхдээ төрийн төвшинд судалгаа хийж энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Хүн хүчийг
нэмэгдүүлэх, чадваржуулахад анхаарах учиртай.
Б.Мандах
2011 оны 4-р сарын 20, Лхагва гариг
News.mn
No comments:
Post a Comment