УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
“Тэмээг ямаа болгоод биччих вий” гэх болгоомжлолоор угтаж “Ах нь хүн амьтны дургүйг хүргэмээргүй л байна шүү” гэх тайлбараар үдсэн түүний ярилцлагыг уншигчиддаа хүргэе.
“Тэмээг ямаа болгоод биччих вий” гэх болгоомжлолоор угтаж “Ах нь хүн амьтны дургүйг хүргэмээргүй л байна шүү” гэх тайлбараар үдсэн түүний ярилцлагыг уншигчиддаа хүргэе.
-Сүүлийн
үед гишүүдтэй уулзахаараа хамгийн эхэнд сонгуулийн тухай хуулийн талаар
асуудаг болчихож. Энэ хууль хэрхэн шийдэгдэх гээд байна?
-Хоёр намын бүлэг холимог тогтолцоотой
байх хувилбартай байна гэдэг дээрээ үндэслээд бусад зүйлсийг ярилцаж байна.
МАН-ын бүлэг ямар тогтолцоон дээр яаж тогтох вэ гэдгийг ярилцаж л байна.
Өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа гишүүд ч бий. Мажоритар, холимог, томсгосон гээд ярьцгааж л байна. Миний хувьд холимог тогтолцооны 50:26, 38:38 ч гэх юм уу тийм чиглэлээ баримтлавал зүйтэй гэж бодож байгаа.
Өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа гишүүд ч бий. Мажоритар, холимог, томсгосон гээд ярьцгааж л байна. Миний хувьд холимог тогтолцооны 50:26, 38:38 ч гэх юм уу тийм чиглэлээ баримтлавал зүйтэй гэж бодож байгаа.
-50:26
ч гэх юм уу, энэ тоонуудын ард том намуудын суудал авах боломжоо тооцсон
зүйл, тохиролцоо яваад байх шиг. Тийм үү?
-Тооны хувьд ямар ч хувилбар байж
болно. 38:38 яагаад байж болохгүй гэж, бүр 49:27 ч байж болно.
-МАН-ын
бүлэг дээр тогтолцооны талаар одоо ч ярьж байна гэхээр гайхаад байна л даа.
Үүнийг чинь ингэж удаан хугацаанд шийдэх хэрэг үү?
-Ярьж дуусаагүй. Бид яах вэ, сонгуулийн
тогтолцоог гэхээс илүүтэй хууль талаас нь асуудлыг ярилцаж байгаа. Би хувь
хүнийхээ хувьд сонгуулийг шударга явуулж чадах юм бол сонгуулийн ямар
тогтолцоотой байх юм онц чухал биш. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн ч булхай
луйвар, мөнгө төгрөгөөр, бүртгэлээр сонгуулийн санал луйварддаг зүйл нь байх
юм бол хэрэг байхгүй.
-Өмнөх
сонгууль шударга явагдаж чадсан уу?
-Сонгуулийг шударга болсон эсэхийг
хүн бүр өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Би сонгуулийг болдгоороо болоод
өнгөрсөн л гэж боддог. Харьцангуй хэвийн сонгууль болсон.
-Тэгвэл
долдугаар сарын 1-нд яагаад сонгууль луйвардлаа гэж жагсаал цуглаан болсон юм?
-Манайд улс төрийн соёл байх ёстой
гэж хувь хүнийхээ хувьд боддог. Тэрэнд ялагдаж чаддаг байх гэсэн ардчиллын том
зарчим бий шүү дээ.
-Сонгууль
булхайтай болоогүй, харин сонгуульд ялагдсан хүмүүс тэр үйл явдалд хөтөлсөн
гэсэн үг үү?
-Бид ялчихаад сонгууль булхайтай
боллоо гэж гүйлдэхгүй нь ойлгомжтой биз дээ.
-Сүүлийн
үед Ерөнхий сайд асуулга, асуултад дарагдах боллоо. Гэхдээ авч буй хариулт,
тайлбаруудад сэтгэл ханамжтай байгаа хүн ховор юм?
-Тийм шүү. Ерөнхий сайд, Засгийн
газарт асуулга, асуулт нилээдгүй тавьж байгаа. Үр дүн гарч байгаа эсэхийг
хэлэхэд хэцүү юм. УИХ-ын дэгийн хуулиар зохицуулсан асуулга тавих энэ боломж нь
ажлыг сайжруулах, эрчимжүүлэхэд нөлөөтэй. Тавьж буй асуудал нь хангалтгүй
явагдаж байгаа учраас ч асуулга тавьж байгаа хэрэг. Үүний мөрөөр арга
хэмжээ авах ёстой. Ингэж чадаж байгаа гэдэгт харин Засгийн газарт асуултын
тэмдэг тавимаар байгаа юм.
Би орон нутгийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд, гүйцэтгэх засаглалын байгууллагад дэмжлэг их хэрэгтэй. Дэмжлэг хэрэгтэй гэх нэрийн дор бүхнийг хаацайлж, хамгаалаад яваад байх нь буруу. Иймд хэн аль өнцгөөс харж, юуг харж байна гэдгийг ойлгох нь чухал.
Би орон нутгийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд, гүйцэтгэх засаглалын байгууллагад дэмжлэг их хэрэгтэй. Дэмжлэг хэрэгтэй гэх нэрийн дор бүхнийг хаацайлж, хамгаалаад яваад байх нь буруу. Иймд хэн аль өнцгөөс харж, юуг харж байна гэдгийг ойлгох нь чухал.
-Таны
харж буй өнцгөөр?
-Би засгийн газрыг ажлаа хийх гэж
аль болохоороо хичээж байгаа гэж харж байна. Мэдээж болох бүтэхгүй зүйл ч бий.
Үнэхээр шүүмжлэлтэй хандахаар асуудал руу орохоос орохгүй нь их байна уу
даа. Харин сонирхол татахуйц, ард түмний амьдралд хэрэг болохуйц томоохон
асуудлыг тойрсон маргаан мэтгэлцээн явагдаж байна. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгой,
төмөр зам, шинэ бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно.
-Засгийн
газарт хариуцлага хүлээлгэх асуудал зүйтэй юу. Магадгүй Д.Зоригт сайдад?
-Оюутолгойн гэрээг гурван сайд
зурсан гэж ярьдаг байсан. Эцсийн дүнд нь УИХ-аас Оюутолгой болоод бусад орд
газруудтай холбогдон хэрэгжүүлэх тогтоол гарсан. Нөгөө урт нэртэй хуулийг ч
Засгийн газрыг хэрэгжүүл гэж гаргасан. Гэтэл гэнэтхэн яагаад Д.Зоригт гэдэг
залуу сайдыг огцруулах гээд эхлэв. Засгийн газрын түвшинд ажиллаж байгаа хүний
нүдийг чичлээд эхлэв. УИХ-аас гаргасан дээрх шийдвэрийг Д.Зоригт сайд
ганцаараа хийхгүй гээд байгаа хэрэг үү.
-УИХ-ын
гишүүн хүнд харин “яагаад заавал Д.Зоригт” гэдэг нюанс тодорхой байх даа. Энэ
нь эсвэл нэг зүйлийг хөдөлгөх, тодруулбал хамтарсан Засгийн газраар оролдох
хөшүүрэг болоод байна уу?
-Мэдэхгүй. Тэр огцруулах хүсэлт,
шаардлага тавиад байгаа хүмүүсээс нь асуу.
-Огцруулах
үндэслэл нь хэр зүйтэй юм байна?
-Миний хувьд Д.Зоригтыг огцруулах
үндэслэл байхгүй. Д.Зоригт залуу хүнийхээ хувьд хүлээцтэй, тэвчээртэй, сайн
ажиллаж байгаа. Мэдээж хүн л болсон хойно харьцааны хувьд ч гэх юм уу, ажил
гүйцэтгэх шаардлагыг хэрэгжүүлэх талаасаа, том ажлыг хумьж хийж байгаа
талаасаа зарим нэг зүйлийг орхигдуулах, зарим нэгэнд нь илүү анхаарал хандуулах
асуудал байхыг үгүйсгэхгүй.
Ямар ч хүн ажил хийхдээ тэр бүх алдаа оноог дамжиж, туулж байж л ард нь гардаг. Иймээс түүнийг би муу ажиллаж байна гэж хэлэхгүй.
Ямар ч хүн ажил хийхдээ тэр бүх алдаа оноог дамжиж, туулж байж л ард нь гардаг. Иймээс түүнийг би муу ажиллаж байна гэж хэлэхгүй.
-Энэ
асуудалтай холбоотойгоор бүлгийн уур амьсгал хэр байна?
-Манай нам дотоод ардчилал сайтай.
Бүлгийн хурал зөвлөгөөн дээр Засгийн газрын гишүүд, бүлгийн гишүүдийн дотор
халуун маргаан мэтгэлцээн хийдэг. Энэ бол аль ч улс төрийн хүчинд байдаг зүйл.
Харин бид нар өөрсдийнхөө бодлого шийдвэр дээр хатуу байж чадна. Манай намын
дотор ийм сахилга байгаад эргэлзэх зүйлгүй бэлэн байна.
-Хариуцлага
хүлээхэд ч гэсэн үү?
-Хариуцлага хүлээхэд ч бэлэн.
-Хариуцлага
ярьсных, түрүүхэнд дурдагдаад өнгөрсөн “урт” нэртэй хуулийг хэрэгжүүлж чадаагүйд
хэн хамгийн их хариуцлага хүлээх ёстой вэ?
-Би ойлгохдоо, хамгийн гол хариуцлага
УИХ-д өөрт нь ирэх ёстой. Яагаад гэвэл УИХ өөрөө тэр хуулийг батлахдаа
хэрэгжүүлэх боломж, хэрэгжүүлэхэд гарах зардал, аж ахуй нэгжүүдэд учирч болох
эрсдлийг нэг мөр гаргаж өгөх ёстой байсан юм. Ингэж чадаагүйгээрээ УИХ
буруутай.
-Энэ
хуулийг хэрэгжүүлж чадаагүйд, эсвэл дутуу хууль баталсных нь төлөө УИХ-д
хариуцлага хүлээлгэх боломж бараг байхгүй биз дээ?
-Үнэхээр хэлж мэдэхгүй нь.
-Ёроолгүй
сав руу “хариуцлага хүлээх ёстой” гэх үгийг шидсэн болж таарах нь дээ?
-Ингэж байгаа нь ёроолгүй сав руу
шидээд орхиж байна гэсэн үг биш л дээ. УИХ-ын гишүүн бүр хэлэлцэж буй хууль
бүртээ хариуцлагатай хандах ёстой л гэсэн үг. Урт нэртэй хууль бол хууль
тогтоогчдод маш том сургамж болсон. Гол мөрний сав газрыг ухаж төнхөхгүй байх
нь үнэхээр чухал асуудал. Гэтэл энэ хууль гарахаас өмнө хайгуулаа хийчихсэн,
олборлолт эхэлсэн, хөрөнгө оруулалтаа шийдчихсэн аж ахуй нэгжүүд байсан шүү
дээ. Бид өмчийн бүх харилцааг дэмжсэн, олон талт эдийн засаг, нийгмийг бий
болгоно гэж хуулиар тунхагласан. Үнэхээр хуулийн дагуу эрхийг нь аваад хөрөнгөө
оруулчихсан байхад нь хууль гарлаа больцгоо гэж болохгүй. Ингэхээр Засгийн
газар хууль хэрэгжүүлэх боломжтой бүх тооцоо үндэслэлээ гаргаад буцаагаад УИХ-д
оруулах ёстой.
-Нөхөн
олговор олгож байж л асуудал шийдэгдэх нь гэж ойлгож болох уу?
-Би ганцаараа тэгнэ ингэнэ гэж
шийддэг нь биш л дээ. Гэхдээ хуулийн дагуу хөрөнгөө оруулаад явуулж байсан үйл
ажиллагааг чинь зогсооно гэвэл хэн ч үг дуугүй зөвшөөрөөд гараад явчихгүй байх.
-УИХ
хууль батлахдаа тооцоо хийдэггүй нь ганц энэ хуулиар ч хязгаарлагдахгүй байх.
Тэмдэгтийн хураамжийн хуулинд ч 10 сая төгрөг гэж байснаа гэнэт буцаад 1,5
сая болоод буулаа шүү дээ. Яагаад ийм савлагаатай хууль гарч ирээд байна?
-Энэ хуулийн хувьд Засгийн газраас
тооцоо судалгаатай орж ирсэн юм. Гэтэл Байнгын хорооны хуралдаан дээр
хөндлөнгийн санал орж ирээд, тэр саналыг нь дэмжиж шуураад, архины үйлдвэр,
худалдааг өөгшүүлж болохгүй гээд л дэмжээд явчихсан зүйл. Тэрнээс биш анх
боловсруулсан хуулийн төсөл дээр нэг сая төгрөг байхаар зохицуулсан байсан.
Б.МАНДАХ
Б.МАНДАХ
2011 оны 5-р сарын 09, Даваа гариг
Ардын эрх
No comments:
Post a Comment